Сарын эхээр од эрхсийн зүгээс арслангийн ордныхныг ямар нэгэн төсөлд хөрөнгө оруулах, эрсдэлтэй зүйлд хүч чадал, оюун ухаан зориулан аз сорьж хэрэггүй гэж сануулж байна. Болгоомжгүй зан, бодолгүй хэлсэн үгнээсээ болж хайртай хүнээ гомдоож магадгүй. Энэ удаад нөхцөл байдал нэлээд таагүй, эв эеэ олоход багагүй хугацаа шаардаж магадгүй. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын явдал өрнөлтэй, оргилуун байна. Ахмад настай хүмүүст аялал зугаалгаар явах удаан уулзаагүй эртний танилуудтай уулзах гэх мэт сэтгэл сэргээсэн сайхан үйл явдал тохиолдоно. Бүсгүйчүүдийн хувьд ихэмсэг байдлаа дарж байхгүй бол хэн нэгний олз болж хэл аманд өртөж магадгүй. Харин сарын дундуур од гараг таныг ивээгээд байх шиг, хамгийн эрсдэлтэй ажил нь амжилттай дуусаж, олон таатай зүйлс танд тохиох болно. Романтик болзоо төлөвлөж түүнийгээ дотнын хүмүүсийн тусламжтайгаар амжилттай хийж чадна. Нөхцөл байдлаас шалтгаалан гэнэтийн байдлаар ашиг авчирч магадгүй. Харилцан ойлголцол, хамтын ажиллагаанд хүрэхэд саад тотгор их байгаа учраас байгалиас заяасан бусдыг өөртөө татах чадвар, уян налархай байдал, эелдэг зангийнхаа ач тусаар амжилттай даван гарна. Сарын сүүлээр гэнэтийн таагүй мэдээ нь таны сэтгэлийг ихээхэн зовоож мэдэх ч барьц алдаж, хяналтаа алдах хэрэггүй. Хамгийн ойрын дотнын хүнээсээ тусламж хүс. Гүжирдлэг, гүтгэлэг, ил далдаар нэр хүндэд тань нөлөөлөх гэсэн зарим нэг хүмүүсийн увайгүй үйлдлийг нүдээр харж биеэр мэдрэх болно. Гэвч таны амьдралын түвшин өндөр байгаа тул та аливаа үүссэн саад бэрхшээлийг сэтгэлийн хаттайгаар амжилттай даван гарах хүч байгаа. Та хэдий их ажиллана, гялалзана тэр бүгдийг тань олны хэл ам дагаж байдгийг санаж зөвхөн урагшаа харж алхаарай. Тайван байдлаа хадгалж аливаа өдөөн хатгалгад өртөхөөс сэргийлээрэй. Хувийн амьдралдаа ямар нэгэн өөрчлөлт хийхийг хүсэж байгаа бол сайтар тунгаа бод, төлөвлө. Одоо л цаг нь ирсэн гэдгийг хэлж байна.
Сарын эхээр жинлүүрийнхний мэргэжлийн хүрээнд ур чадвараа гайхуулах, хийж бүтээсэн чинь амжилт ололтоор дүүрэн байх болно. Ямар ч нөхцөл байдалд орлоо гэсэн та өөрийн итгэл үнэмшил, шударга зангаа орхиж болохгүй. Санхүүгийн тал дээр их цаг хөдөлмөр зарцуулж байж амжилт ирэх болно гэдгийг одод танд анхааруулж байна. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, дүгнэлт хийх цаг нь ирсэн байна. Од эрхэс таныг ивээж байгаа тул та эргэлзэх зүйлгүй амжилтыг олох болно. Гэр бүлийн хүнтэйгээ хийсэн таны яриа амжилттай болж урам зоригийг илүү ихээр мэдрэх болно. Хамтран ажилладаг хүнтэйгээ ажлаа бодитоор дүгнэж, цаашдын ажиллагаагаа төлөвлөх цаг ирнэ. Санамсаргүй уулзалт, гэнэтийн зүйлүүд тохиож, та өөрийн хайртай хүмүүсээ баярлуулна. Харин сарын дундуур жинлүүрийнхэн өөрийн амьдралын томоохон зорилгыг тодорхой болгож үүнээсээ болж ойр дотнынхонтойгоо зөрөлдөхөд хүрч магадгүй. Үйл явдал цаашид хэрхэн өрнөх нь зөвхөн танаас л шалтгаална. Хэт сэтгэлийн хөөрөлд авталгүй аль болох тайвнаар асуудалд хандаарай. Шударга ёс, аюулгүй байдлынхаа төлөө тэмцэх, үзэл бодлоо илэрхийлж магадгүй. Таны итгэл үнэмшил, тууштай байдал тань ирээдүйн их үйлсийн эхлэлийг тавихад ихээхэн нөлөөлж магадгүй. Уян хатан байж бүхий л нөхцөл байдалд туйлшрахгүй байхыг од эрхэс сануулж байна. Харин сарын сүүлээр бодож санасан зүйлээ хамтрагчтайгаа илэн далангүй хуваалц. Мэдлэгтэй, туршлагатай мэргэжилтнээс сайтар зөвлөгөө ав. Таны эртнээс мөрөөдөж байсан зүйл тань тун удахгүй биелэх мэт мэдрэмж төрнө. Болзошгүй аюул осолд өртөж мэдэх тогтворгүй нөхцөлд орох магадлалтай. Та хэн нэгэнтэй харилцахдаа эелдэг байдлаар хандахгүй бол эсрэг өнцгөөс харахад та дээрэнгүй, тушаасан өнгөөр бусадтай харилцаж тэднийг өөрөөсөө холдоход хүргэж байгаа харагдана. Таны амьдралын эрч хүч нэлээд сайн байгаа тул та зарим нэг зориг шаардсан ажлыг шууд хүлээж ав. Хайр дурлалын асуудал их таатай байх бөгөөд ганц бие хүмүүс заяаны ханьтайгаа учрах магадлал өндөр байна. Таны эрч хүчтэй, амьдралдаа бүтээлч, идэвх зүтгэлтэй байдал илүү их зонхилох тул энэ эрч хүчээ хамгийн чухал зүйлдээ зориулахыг хичээ. Маш чухал яриа хэлэлцээр хийх, бизнес тань ашиг орлого авчирна. Ажил хэчнээн их байсан ч аав ээж үр хүүхдүүддээ цаг зав гаргаж анхаарал хандуулаарай. Тэдэнд яг таны анхаарал халамж хэрэгтэй байна шүү.
Сарын эхээр харилцааны тал дээр бага зэргийн асуудал гарна. Энэ нь таны ажил хэргийн хамтрагчтай холбоотой юм. Төлбөр тооцоотой холбоотой асуудлууд таны алтан цагаас ихээхэн хумслах бололтой. Үл хөдлөх хөрөнгө, ихээхэн мөнгөтэй холбоотой ажил хэргээс холхон байсан нь дээр. Бизнес эрхлэгчид, ажил хэрэгч хүмүүс амжилттай байх ба ихэнх ажил нь төлөвлөснөөр бүтэмжтэй байх болно. Тэдний замд шийдвэрлэхэд бэрх, тодорхойгүй асуудлууд нэлээд гарч ирэх боловч ойр дотнын хүнийхээ тусламжтайгаар амжилттай шийдвэрлэнэ. Эрүүл мэндийн тухайд ноцтой асуудал тулгарах бөгөөд цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөж байна. Удахгүй танд цалин нэмүүлэх, баярт оролцох, аяллаар явах зэрэг таатай боломж тохиож сэтгэлийг тань сэргээх болно. Гэвч зарим загаснуудын хийж буй ажил төлөвлөсөн хугацаандаа амжихгүй болж үүнээс үүдэн санхүүгийн томоохон асуудалд орно. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй. Ер нь бүхий л харилцаандаа болгоомжлолыг эрхэмлэ. Сарын дундуур хором мөчийг ч алдалгүй зорьсондоо тууштай байхыг зөвлөж байна. Ингэж чадвал та төлөвлөснөө гүйцэлдүүлж чадна, амжилт ч танд ирэх болно. Эрүүл мэндийн хувьд асуудал үүсэж магадгүй. Ахимаг насны хүмүүс илүүтэй хууч өвчин хөдлөх, зүрх судас өвдөж, даралт ихсэж магадгүй. Магадгүй хэн нэгэнтэй холбоо харилцаагаа сэргээж, дурсамж түүх хөврүүлж амжина. Сэтгэл санааны тогтворгүй байдал, уур бухимдал нь ойр дотнын хүмүүстэй хэл амаа ололцохгүй хэрүүл шуугианд өртөж магадгүйг хэлж байна. Та аль болох аядуу зөөлөн хоёрдмол санаагүй, төвийг сахисан байдлаар асуудлыг шийдвэрлэх нь гэр бүл найз нөхдийн эв найрамдлыг батжуулахад тус дэмтэй байна. Сарын сүүлээр хувийн амьдрал өөрчлөгдөж болохуйц ашигтай, хэрэгтэй санал хүлээж авна. Олдсон боломжоо алдаж болохгүйг зөвлөж байна. Үг хэлээ бодож хянахгүй бол хэн нэгэнтэй болгоомжгүй харилцах, бодолгүй хэлсэн үг тань сөрөг үр дагавар авчирч мэднэ. Од эрхсийн байрлал таагүй, эрчүүдэд илүү энэ асуудал хамааралтай байна. Олон нийтийн газар, үзвэр үйлчилгээний газруудаар очихгүй байсан нь дээр. Танд санхүүгийн талаар ямар нэгэн мэдээ ирж магадгүй. Хар муу энерги ихтэй, уур уцаартай хүмүүсээс зай барих, үймээн шуугианд оролцохгүй байхыг зөвлөж байна. Холоос хамаатан тань зочлох гэнэтийн зугаалга хийх, үзвэр үзэх, дэлгүүр хэсэх зэргээр цагийг өнгөрүүлнэ.
Сарын эхээр матрынхан ашиг орлого олох үүд хаалгаа нээж чадна. Бүхнээс илүүтэй төвийг сахисан байр сууринаас хандах нь зүйтэй бөгөөд удахгүй танд үр дүнгээ өгөх болно. Ганцхан далайцтай ажил хийхэд таны санхүүгийн байдал мэдэгдэхүйц сайжрахыг одод хэлж байна. Иймд төлөвлөгөө, санаагаа сайтар боловсруулж найдвартай, баттай болсон үед нь, зөв цагт нь хэрэгжүүлэхэд амжилт таны гарт ирэх болно. Томилолт, аянд явахад таатай. Эрчүүд бэртэж гэмтэж болзошгүй тул сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Эрүүл мэндийн хувьд тийм ч таатай бус байгаа тул яаралтай эмчид хандаарай. Нийгмийн амьдралд идэвх зүтгэлтэй оролцох, хууль зүйн салбарт ажиллагсдын дунд хэл ам ихтэй эхлүүлсэн зарга, шүүхийн ажиллагаа үнэнч шударга бус байх болно. Ойр тойрны хүмүүсийнхээ оролцоо, халамж тэдний зөвлөгөөнүүдэд бүрэн дүүрэн итгэ, найд. Сарын дундуур таны өөрийнхөө хүчинд итгэх итгэл тань тасралтгүй нэмэгдэж, бүх зүйл болж бүтэх мэт итгэл найдвар төрнө. Гэсэн ч мэргэжлийн хүрээнд гарч боломгүй томоохон алдаа гаргахаас сэргийл. Хайртай хосуудын дундах үл ойлголцол даамжирч цаашдын харилцаанд нөлөөлнө. Олны хэл ам, цуу ярианд ач холбогдол өгөх хэрэггүй. Харин сарын сүүлчээр залуу охидуудын хүсэл мөрөөдөл, гэгээлэг сайхан байж түүндээ хүрэх зам нь дөт, хялбар байхад од гарагийн нөлөө их байх болно. Хэрэв ямар нэгэн зүйл хийхээр шийдсэн бол түүндээ тууштай, хичээл зүтгэлтэй байхад амжилт дагах болно. Үр хүүхдэдээ өмнөхөөсөө ч илүү анхаарал хандуулаарай. Цаг агаар, агаарын даралтын нөлөөгөөр матрынхны бие тавгүйтнэ. Энэ нь ахмадуудад илүү хамаарна. Бүх хүмүүсийн хувьд санхүүгийн эрх чөлөөнд хүрэх, өсөн нэмэгдэх эерэг мэдээтэй байна.
Сарын эхээр амьдралын эрч хүч дээшлэх хандлагатай байна. Ажил хэргийн хүрээнд идэвхтэй үйл ажиллагаа явуулж, чухал шийдвэр гарган гэрээ хэлэлцээр байгуулахад сайн. Таныг ирээдүйтэй, таатай өөрчлөлтүүд хүлээж байна. Таны төлөвлөгөөнөөс мартагдаж хоцорсон зүйлсээ нэгтгэн ахин нэг боловсруулалт хийхэд гэмгүй. Аар саар асуудал, мөнгө төгрөгтэй холбоотой зүйлсийг ч орхигдуулалгүй дор бүр нь шийдвэрлэх, аливаад ухаалаг алхмуудыг хийж чадна. Ямар ч үед хувийн сахилга баттай байх нь чухал. Хэн нэгний хоосон магтаалаас болгоомжил. Таныг хожим унагах нүх ухаж буй хүмүүс тэр дунд байна. Зарим мэлхийнхэн мэргэжлийн салбартаа амжилттай ажиллаж нэр хүндээ өсгөж чадах бол зарим нь сэтгэл муутын нөлөөгөөр ажил дээрээ алдаа гаргаж магадгүй. Олон нийтийн зүтгэлтэн болон хууль, анагаахын салбар ажиллагсдад аз тохиох болно. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал ноёрхох болно. Амьдралын бүх хүрээнд шинийг эхлүүлэхэд туйлын таатай байна. Сарын дундуур болгоомжтой байхгүй бол гэнэтийн осол гэмтэлд орох, зодоон цохионд өртөх магадлалтайг одод анхааруулж байна. Урлагийн салбарт ажилладаг хүмүүсийг амжилт хүлээж байна. Эд хөрөнгийн байдал дээшилнэ. Та ажил хэргийн хүрээгээ өөрчлөхүйц санал хүлээн авна. Зөвхөн зөн билигтээ бүү итгэ. Өөрийн бодол санаагаа эрүүл ухаанаар үнэлж найзуудын зөвлөгөөг дага. Таны дүнсгэр, дуугүй байдал тань эргэн тойрны хүмүүсийг түгшээх, бусдын анхаарлыг татахгүй байхын аргагүйд хүргэнэ. Хувийн орон зайгаа бүрдүүлж, өөрийгөө тусгаарлахыг хүснэ. Бүсгүйчүүд олны анхаарлын төвд байх бөгөөд зан ааш, биеэ авч явах байдлаа илүү анхаарвал зохистой. Зохисгүй ааш авир гаргаж нөхцөл байдлыг өөрөөсөө урвуулах хэрэггүй. Амжилтад хүрэхийн тулд танд зайлшгүй шаргуу хөдөлмөрлөх шаардлага гарна. Мөн цаг хугацаа нэлээд зарцуулна гэдгийг сайтар санах хэрэгтэй. Өөрийгөө боловсруулж, хөгжүүлэх үйл ажиллагаанд цаг зав зарцуул. Тодорхой цаг хугацааг зугаалах аялахад зарцуул. Хайр халамж, хүндлэлээ гэр бүлдээ зарцуулаарай. Харин сарын сүүлээр ихэнх ажил нь танаас маш их анхаарал, хэрсүү ухаан шаардах болно. Хэрэв оюуны ажилд анхаарал хандуулбал өөрийгөө ялан гарна. Та дотоод тэнцвэрт байдлаа хадгалж ямар ч нөхцөл байдалд байлаа гэсэн зохицоод, зохицуулаад гарах чадвартай байна. Та цаг хугацаанд баригдаж, хавчигдалгүй тайвнаар өөрийнхөө үйлдлийг зохицуулаарай. Эрчүүдийн хувьд хүнд хүчир ажил, гадаад орчинд ажиллах нь гол зүйл нь байх тул болгоомж, анхаарлыг эрхэмлэх хэрэгтэй. Та хувийн амьдралынхаа боломж бололцоог дээшлүүлэхийн тулд олон зүйлийг бодож төлөвлөсөн ч бүх зүйл таны хүслээр болохгүй. Бүх зүйлд хүлээцтэй, тэвчээртэй, тууштай байж чадвал амжилт танд ирэх болно.
Сарын эхээр бичиг баримттай холбоотой бүх төрлийн ажил тань бүтэмжтэй байхаас гадна таны удаан хугацаанд бодож байсан зүйл тань нааштай хариу дуулна. Гэр бүлийн хуримтлагдсан олон асуудлыг амжилттай шийдвэрлэж чадна. Нийгмийн шуугиулсан зарим нэг томоохон асуудлыг дэвэргэж, хошуу дүрэх хэрэггүй. Энэ ордны эрчүүд тушаал дэвших, ажлын хувьд өөрчлөлт орж ингэснээр таны биеэ авч явах байдал, байр суурь ч ихээхэн өөрчлөгдөх болно. Харин бүсгүйчүүдийн хувьд гар урлал, уран бүтээл тал руугаа сонирхол нь илүү байхаас гадна хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Сэтгэл санаагаа ариусгаж ажилдаа бүхий л анхаарлаа төвлөрүүл. Хамт олноороо нийлж сайн үйлсийн аян, эсвэл олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахад таатай байна. Аялал жуулчлалаар явах, замд гарахгүй байхыг зөвлөж байна. Сарын дундуур од гарагийн таагүй байрлал нь энэ ордны хүмүүсийг ивээхгүй. Таны хувьд олон зүйл рүү зэрэг тэмүүлэх, аз туршсан аливаа үйлдэл хийхгүй байхыг зөвлөж байна. Хувийн амьдралд тань сэтгэл түгшээсэн зүйл тохиолдож болзошгүй. Эерэг энерги, эрч хүчээр цэнэглэгдэхийн тулд байгаль дэлхийтэйгээ ойр байж аль болох бясалгал хийж, тархиа амрааж, тайвнаар бүхий л зүйлийг харахыг хичээ. Таны зүтгэл талаар болохгүй гэр бүлдээ амар амгалан байдлыг бэлэглэж чадна. Уран бүтээлчид бүтээлийн үзэсгэлэнгээ гаргах, шинээр санаа төрөх, хийж байгаагаа амжилттай дуусгах зэрэг тэдэнд таатай үеүдийн нэг юм. Залуу хосууд болон олон жил ганцаар явсан хүмүүсийн хувьд гэр бүл зохиох талаар тодорхой шийдвэрт хүрэх цаг ирнэ. Амьдрал өөрөө ямар алхам хийж болох болохгүйг танд сургаад өгнө. Харин сарын сүүлээр зарим нэг нөхцөл байдлын улмаас таны гэрээ хэлэлцээр хойшлогдох, эсвэл бүр хийгдэж чадахгүй байхад хүрнэ. Хэрэв танд томоохон ажлын санал, гэрээ хийх боломж тохиовол эргэлзэх зүйлгүй үзээд алдах хэрэгтэй. Шийдвэрээ удаашруулах тусам бусдад алдах магадлал өндөр байна. Бүтээлч, хөдөлмөрч байдлаа сайжруулах, бодсоноо ажил хэрэг болгох алтан боломжоо бүү алдаарай. Үүний төлөө бүхий л хүч хөдөлмөрөө зориулна. Хэн нэгнээс туршлага судлах, орчин үеийн дэвшилтэт технологитой танилцах зэргээр өөрийгөө хөгжүүлэхийг эрхэмлэ.
Сарын эхээр охиныхон өөрт хуримтлагдсан туршлагаа эргэн тунгаах, ирээдүйд хийх их үйлсийнхээ төлөвлөгөөг гаргаж эрсдэлээ тооцоорой. Сэтгэл санаа болон сексийн чадвар өндөр байна. Бусадтай шинэ харилцаа үүсгэхэд тааламжтай. Таны ажил хэрэгч байдал энэ өндөрлөгт хүрч чадна гэдэгт эргэлзэж байсан хамтран ажиллагсдын гайхширлыг төрүүлнэ. Хол газар явах хэрэггүйг одод сануулж байна. Ойр зуурын үл ойлголцолд хэтэрхий их ач холбогдол өгч, тэсвэр тэвчээрээ алдах нь зохисгүй. Цагийн аясаар энэ бүхэн аяндаа намжиж хэвийн байдалд орох болно. Олон хүний хувьд санхүүгийн байдал нь өсөн нэмэгдэж зарим нэг нь өр зээлээ төлж тогтвортой байдлыг бий болгож чадна. Нийгмийн амьдралын таатай, таагүй нөхцөл байдалд хоёрдож, урвалгүй сэтгэлийн хаттай байх гэж чин сэтгэлээсээ мэрийгээрэй. Хуурамч амлалт нь хууран мэхлэлт, хий хоосон бүтэлгүй санаа дагуулах тул тааламжгүй байдлыг өөрийн зөн совингоор даван туул. Сарын дундуур хэн нэгэн атаархагчид таныг далдуур хорлоно. Гэнэтийн мэдээ мэдээлэл нь ажлын үйл явцад сөргөөр нөлөөлнө. Хувийн аж ахуйтай холбоотой зардлын асуудал эсвэл гэр бүлийн хэн нэгэнтэй холбоотой асуудал үүснэ. Жижиг сажиг зүйлс эсвэл хуучин баригдмал ажилдаа бус шинэлэг санаа, шинэ төлөвлөгөөндөө анхаарлаа бүрэн дүүрэн хандуулж чадвал танд амжилт ойрхон байна. Та гол цэгээ олж барьж авч чадвал энэ нь таны амжилтын гол түлхүүр байх болно. Сарын сүүлээр аливаад сэтгэлийн хөдлөлөөрөө ханддаг зан тань таныг улам ихээр гутрахад хүргэнэ. Ганц бие эрчүүдийн хувьд шинэ хайр дурлал маш хүчтэйгээр нөлөөлөх боловч удахгүй унтарна. Санаандгүй байдлаар таны хийж буй ажлаас зарим зүйл нь сугаран хоцорсныг мэдэх болно. Та энэ байдлыг хянаж, илрүүлж чадаагүй бол ихээхэн асуудалд орж магадгүй байдалд орох байсан. Та өөртөө болон бусдын өмнө хариуцлагатай байж, хөнгөн хийсвэр хандахгүй байхыг зөвлөж байна. Хувийн амьдрал тань тогтвортой, овоорсон асуудалгүй тайван байна. Харин ганц бие хүмүүсийн ханиа олох ажиллагаа бүтэл муутай байх ч шинэ танилтай ахин учирна. Ашиггүй холбоо сүлбээнийхээ учрыг олж, хужрыг тунгаах цаг болжээ. Өөх ч биш, булчирхай ч биш байхын оронд зарим утгагүй харилцааг шууд тасал. Хайртай хүмүүстээ их цаг гаргах нь танд ямар их хэрэгтэй байсныг олж харна. Биеийн хүчний ажил хийх, салхинд гарахад тохиромжтой. Эцсийн үр дүнд гэр бүлийн харилцаа улам бат бэх болно.
Сарын эхээр зарим үхрийнхэн төлөвлөсөн ажил их байх ч алийг нь ч амжуулж чадалгүй юуг хаанаас нь эхлэх вэ гэж бодсоор суутал цаг хугацаа хурдан өнгөрнө. Арилжаа наймаа хийх, аливаа шинэ уран бүтээл, ажил үйлчилгээ эхлэхэд таатай бус байна. Бүх зүйлийг өөрийн чадлаар хийх гэж зүтгэх нь танд ихээхэн төвөг учруулж, ядрааж магадгүй тул олны хүчийг зөв зохистой ашиглахыг зөвлөж байна. Хайртай хосуудын харилцаанд эерэг таатай мөчүүд ирнэ. Таатай нөхцөл байдлыг удаан хадгалахыг зөвлөж байна. Мөн ажил төрөл гэхээсээ илүүтэй хайртай дотнын хүмүүс ялангуяа үр хүүхдэдээ анхаарал тавихыг зөвлөж байна. Та өөрийн зохион байгуулах ур чадвараа бүрэн гаргаж, өрнөж байгаа үйл явдалтай хөл нийлүүлэн тэвчээртэй байж, аливаа ажил төрөлд ажил хэрэгчээр хандах нь аливаа хямрал, зогсонги байдлаас амжилттай гарах түлхүүр болно. Уран бүтээлчдийн хувьд бүтээл арвинтай, толгой өөд татахгүй ажлын ахицтай байх болно. Гадаад ертөнцөд өрнөж буй үйл явдлууд танаас зүрх зоригтой, шаргуу байхыг шаардана. Та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд илүү анхаарал тавихаас гадна амралт эдлэх боломжийг судлан зохион байгуулаарай. Сарын дундуур бүхий л салбарт эхэлсэн ажил төрөлд тань од гараг танд амжилтыг амлаж байна. Шийдэмгий, зоригтой байж өөрийн төсөл төлөвлөгөөг хэрэгжүүлэхийн тулд бүхий л хүч хөдөлмөрөө дайчил. Шинэ ажил хэрэг, үйл ажиллагааг эхлүүлэх, албан тушаал ахих, нэр хүндээ өргөж чадна. Эсрэг хүйсийн хүнтэй харилцахдаа хэт баригдмал, дүр эсгэх хэрэггүй. Та өөрийнхөөрөө л бусдын нүдэнд дулаахан, тэдний итгэлийг амархан олж чадна. Гэр бүлийн хүнтэйгээ муудалцах, сөрөг довтолгоонд орж болзошгүй. Энэ тохиолдолд хүлээцтэй, тэвчээртэй байж, буулт хийхгүй бол асуудал хурцдаж тогооноосоо халих болно. Энэ нь эцэстээ ганцаардал, нулимс л авчрах болно гэдгийг санаарай. Од гараг таныг ивээж байгаа энэ үед богино хугацаанд хэрэгжиж болохуйц ажлаа эхлүүлэх, эсвэл биелүүлж болох мөрөөдлөө биелүүлэхэд ач холбогдол өгөөрэй. Таны гол дутагдал тань түргэн ааш, уур бухимдал болоод байна. Та аливаад сэтгэлийн хатгүй, эр бяргүй хандах болгонд танаас маш их боломж холддог гэдгийг ухаарах хэрэгтэй. Санхүүгийн эрх чөлөөнд хүрэх гэж яарах хэрэггүй. Үүнд ч мөн цаг хугацаа шаардагдана гэдгийг санах хэрэгтэй. Харин сарын сүүлээр хайр дурлалын хувьд ганц бие бүсгүйчүүд одтой, ирээдүйн ханиа олно. Бодлын хүчээ, биеийнхээ хүчтэй хослуулан ажил хэргээ амжилттай явуулахад ихээхэн эерэг үр дүн гарна. Од гараг таны чадварт нэлээд эерэг, таатай нөлөөлж магадгүй.
Сарын эхээр ихрийнхнийг санхүүгийн тогтвортой байдлаа ханган ажиллахыг од эрхэс зөвлөж байна. Мөн худал хуурмаг элдэв асуудалд орооцолдох магадлал өндөр байгаа тул тайлан тооцоогоо нягталж орлого зарлагаа тооцоорой. Өөрөө ч мэдэлгүй хэн нэгнийг гомдоох явдал болох магадлал өндөр байна. Ихэмсэг зан, хуурамч төрх нь сайн үйлийг авчрахгүй тул аливаа зүйлд өөрийн чин сэтгэлийг харуулж, даруу төлөв байхыг зөвлөж байна. Ажил хийж үзээгүй, мөнгөний үнэ цэнийг мэдрээгүй залуус аав ээж, ах эгчийн зөвлөгөө, хөдөлмөр зүтгэл, ач тусыг амьдралдаа үлгэр дуурайл болгож хялбар ажил гэж байдаггүй гэдгийг сэтгэлдээ шингэтэл ажлын АМТЫГ мэдрэх болно. Хүч чадлаа зөв хуваарилах, нэр хүндээ өсгөх, сэтгэлийн тэнхээтэй, урам зоригтой байх үе эхэлж байна. Харин эрчүүдийн хувьд сонирхолтой уулзалтуудад очих, эсвэл гэнэтийн сайхан мэдээ хүлээж байна. Ажил төрлийн хувьд ч амжилт, ашиг орлого арвинтай байна. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст олон таатай зүйлс тохиолдоно. Ямар нэгэн зүйлийг хийж гүйцэтгэх, эсвэл ноцтой шийдвэрт хүрэх зэргийг сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүйг анхаараарай. Эрүүл мэнддээ онцгой анхаарал тавихыг од гараг зөвлөж байна. Харин сарын дундуур ажил хэргийн хувьд хамтран ажилладаг хүнийхээ дэмжлэгтэйгээр өмнөө тавьсан ажлынхаа ард гарч чадах ч хувийн төлөвлөгөөгөө хэн хамаагүй хүнд дэлгээд байх шаардлагагүй. Өмнөх тооцоо, өр зээл, нөхөн төлбөр зэрэг санхүүтэй холбоотой асуудлууд сөхөгдөж сэтгэл санааны хувьд маш ихээр дарамтад оруулна. Үүнийг дагаад амьдралын эрч хүч чинь буурах бол сарын сүүлээр ихрүүд уужуу амьсгаа аваад тайвнаар бодоод үзвэл энгийн зүйлээс бүхий л асуудал үүссэн байхыг ойлгоно. Амьдралын эрч хүч дээшлэх нь мэргэжлийн үйл ажиллагаанд таатай нөлөө үзүүлнэ. Өнгөрсөн алдаануудаа дүгнэх, дүн шинжилгээ хийх, засварлах арга олж чадна. Ирээдүйгээ төлөвлөж ямар нэгэн алхам хийх гэж байгаа бол гэр бүлийнхэнтэйгээ зөвшилцөөрэй. Ингэснээр танд амжилт ирэх болно. Ихрийнхэн ямар ч дурын үйлдэлд гялалзаж чадна гэхдээ өөрийн хил хязгаарыг тодорхойлж байхгүй бол болохгүй. Эргэн тойрны хүмүүстэй харилцах харилцаагаа сайнаар үргэлжлүүлэхийг зөвлөж байна. Танд хэн нэгэн алдартны, хүндэлдэг хүний зөвлөгөө маш ихээр шаардагдах болно.
Сарын эхээр та өөрийн зөн билгээр бол өмнөх зорилгодоо хүрэхэд ямар ч саадгүй ашигтай мэдрэмжийг авах болно. Бизнесийн үйл ажиллагаа явуулдаг хүмүүс ашиг орлого арвинтай байх бөгөөд эрчээ сулруулахгүй байхыг зөвлөж байна. Одоо л бүх чадлаараа, нөөц бололцоогоороо ажиллах цаг ирсэн байна. Урт хугацаанд үргэлжилсэн ажил амжилттай дуусгавар болох ч эргэн тойронд байгаа хүмүүсээс болж эрч хүчээ алдахаас сэргийл. Холын зочин хүлээн авахад таатай байна. Харин эхэлж буй гэрээ хэлэлцээрээ найдвартай хүмүүст даатга. Нийгмийн байдлаа ашигтайгаар өөрчилж, хувийн амьдралын асуудлуудыг шийдвэрлэж, ойр дотнын хүмүүсийнхээ харилцааг бат бөх болгоно. Амьдралын эрч хүч оргилдоо хүрэх нь. Зоригтойгоор, итгэлтэйгээр урагшил. Өөрийн нууцаа найдваргүй хүнд бүү дэлгэ. Гэнэтийн санаандгүй олох олзонд бүү шуна. Хувийн байгууллагад ажиллагсдын ихэнх нь цалин хөлсөө нэмүүлж чадна. Тэдний ажиллах орчин нөхцөл огцом сайжирна. Од гарагийн таагүй нөлөө нь эрчүүдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал эсвэл бэртэж гэмтэх магадлалыг ихэсгэж байгаа тул биеийн хүчний ажил хийхдээ анхаарал болгоомжоо алдаж болохгүй. Харин хилэнцийнхний хайр дурлалын асуудал тийм ч муугүй байна. Харин сарын дундуур хилэнцийнхэн тайван байдлаар өөрийн дотоод бодол санаа, хийх үйлдлээ удирд. Гэхдээ бусдын дотоод мэдрэмжийг олж харахыг хичээгээрэй. Өөрийн хариуцлагагүй болон нэрэлхүү зандаа анхаараарай. Олон жил дуншиж, хийж чадалгүй өнжөөсөн зүйлээ барьж авна. Гэвч энэ нь танаас ихээхэн цаг хугацаа, эрч хүч шаардах болно. Бүх ажилдаа сонор сэрэмжтэй, хянуур ханд. Янаг амрагийн харилцаа үүсэх, албан тушаал ахихад таатай бус байна. Таны зөн совин дээд цэгтээ хүрэх учраас ямар нэгэн эргэлзээтэй асуудал байгаа бол өөрийнхөө зөн совинг дага. Сарын сүүлээр зарим хилэнцүүд санаандгүй тохиолоор эртний хамтрагч, найзтайгаа учрах бол зарим нь хайр дурлалын хувьд адал явдал гэхээсээ илүүтэй сайхан хайрыг эхлүүлж чадна. Ажлын эрч хүч өндөртэйгөөс гадна, төлөвлөгөөт ажлынхаа ард гарч чадна. Харин зарим хилэнцийнхэн хэн нэгэнд итгэх итгэл найдвар туйлын өндөр байгаа ч та өөртөө итгэх байдал, зориг дутмаг байгаагаас аливаа ажлын ард гарах, ямар нэгэн шийдвэр гаргаж чадахгүйд хүрнэ. Санхүүтэй холбоотой асуудлууд бизнесийн салбарынханд ихээхэн таагүй нөлөө үзүүлнэ. Мөнгө төгрөгтэй холбоотой ажлууд зогсонги байдалд хүрч мэднэ. Хэрвээ та маш ухаалаг нарийн бодлоготой, анхаарал болгоомжтой байж чадвал бүх асуудлыг өөрөө шийдвэрлэж чадах болно. Танд ганцаараа байж бодож бясалгах болон хэсэг хугацаанд орчин тойрноос тасрах нь ашиг тусыг өгнө. Харин ужиг хууч өвчин тань сэдрэх тул яаралтай арга хэмжээ ав. Од гараг урдын адил таны эрүүл мэнд ноцтой байгааг ахин анхааруулж байна. Таны анхаарал халамжаар ар гэрийнхэн тань дутаж байгааг мэдэрч цаг зав сэтгэл зүрхээ тэдэндээ зориулаарай.
Сарын эхээр хамт олноос ирэх эерэг хандлага таныг бүхий л зүйл дээр ивээх болно. Мэргэжлийн үйл ажиллагааны хүрээнд амжилт ололтоор дүүрэн байна. Сайн бодож боловсруулаагүй байж сэтгэлийн хөөрлөөр том үйл эхлүүлнэ гэж зүтгэх хэрэггүй. Энэ нь таныг ихээхэн алдагдалд хүргэнэ. Харин эргэн тойрны хүмүүст чин сэтгэлээсээ, үнэнчээр хандах хандлагынхаа ачаар та нэмэлт мөнгө төгрөг олох эх үүсвэртэй болж мэднэ. Идэвхтэй хичээл зүтгэлтэй хониныхонд од гараг эергээр нөлөөлж байна. Хэрэв боломжийг үл ашиглавал ойрын хугацаанд ийм таатай үе ховор тохионо. Дэлхий ертөнцөөс эерэг энерги авч чадна. Амьдралын хэв маягийг тань үндсээр нь өөрчлөх мэдээ мэдээлэл хүлээн авч магадгүй. Бизнесийн салбарт ажилладаг, их бага худалдаа наймаа хийдэг эрчүүдэд таатай байна. Удаан хол байсан ойр дотнын хүнтэйгээ уулзалдах, эсвэл хамаатан садны тань хэн нэгэнд хүндхэн зүйл тохиож олуулаа цуглаж магадгүй. Гэнэтийн үйл явдлууд нь амьдралын хэмнэлийг тань өөрчилж, нэлээд хугацаа авч мэднэ. Бүсгүйчүүдийн хувьд адал явдал, гэнэтийн зүйлээр дүүрэн байх болно. Сарын дундуур од гараг таныг ивээлдээ багтаасан байгаа тул та аливаа аз туршсан гэнэтийн зүйлүүдэд одтой байж болзошгүй. Сүүлийн үед гаргасан санал санаачилга тань эсвэл шинэ төлөвлөгөө, төсөл тань хэрэгжих сайхан боломж гарч ирэх бөгөөд энэ нь танд нэлээд их ашиг, үр дүнг авчрах болно гэдгийг одод сануулж байна. Таны сурч боловсрох, оюундаа хөрөнгө оруулах цаг иржээ. Аливаа ажилд эргэлзээ тээнэгэлзээгүй, шийдэмгий байж чадвал таны зоригтой алхам амжилтыг дагуулж мэднэ. Харин сарын сүүлээр хувийн амьдралд эсвэл ажил хэргийн талбарт ямар нэгэн сонголт хийх мөч тулгарч магадгүй. Үг үйлдлээ хянахгүй бол болгоомжгүй үг хэллэгээсээ болж таагүй байдалд орж болзошгүй. Шинэ ажлын саналыг өөртөө ашигтайгаар хэрэгжүүлэхийг хичээгээрэй. Өөрийн итгэл найдвар, урам зоригоо бүрэн олж авч байж цаашдын ажлаа зөв зүйтэй төлөвлөж чадна. Эрчүүдийн хувьд олон удаа бодож, төлөвлөсөн ажил үр дүнгээ өгөх боломжийг олж харна. Өөртөө шүүмжлэлтэй хандаж, түнш найз нөхдөдөө дэндүү их шаардлага тавьж, тулгах гэсний хэрэггүй. Уран зураг, сонгодог урлаг сонирхдог хүмүүст таатай сайхан боломж нээгдэнэ. Өөдрөг, шударга зан чинь танд ихээхэн амжилт авчирна.
Сарын эхээр хумхынхан өмнө шийдвэрлэгдээгүй хуримтлагдсан асуудлуудаа дэс дараалалтайгаар шийдэж чадна. Зарим хүмүүсийн тэвчээргүй байдал, хөнгөн хийсвэр зан нь өмнөх ажлаа гүйцэтгэх, ажлын явцыг удаашруулна. Та амьдралаас ойр дотнын хүмүүсээсээ итгэл найдвар, урам зориг, байж болох бүхий л тааламжит байдлыг хүртэх болно. Өмч хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн асуудал үүсэж магадгүй тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Гэр бүлийн дотоод асуудлаа амжилттай шийдвэрлэж чадахаас гадна мэргэжлийн хүрээнд, уран бүтээлийн салбарт онцгой амжилт гаргаж чадна. Хайр сэтгэлийн харилцаанд одтой байж шинэ үерхэл, холбоог бий болгож чадна. Харин эрүүл мэндийн хувьд асуудал үүсэж магадгүй тул эртхэн эмчид ханд. Аливаа хов жив, гаднын буруу ташаа мэдээлэлтэй хутгалдахаас зайлсхийгээрэй. Ахмадуудын хувьд баяртай, жаргалтай байх бөгөөд тэд хамтран зүтгэгчид, найз нөхөдтэйгөө уулзах, хайртай дотнын хүмүүстэйгээ уулзан учрах завшаан тохиож магадгүй. Сарын дундуур хумхынхан биеийн хүчний аливаа ажил хийхээс татгалз. Таагүй гэнэтийн осол аваарт өртөж болзошгүй тул биеэ энхрийлээрэй. Сэтгэл санааны байдал, амьдралын эрч хүч нэлээд дээгүүр байна. Эрчүүд гэр бүлийн үнэ цэнийг илүүтэй мэдэрнэ. Таны сэдсэн зарим ажил тань нөлөө бүхий хүний анхаарлыг ихээхэн татна. Та хэдий зоригтой байна түүнийхээ хэрээр үр шимийг нь хүртэх болно. Хувийн зохион байгуулалтаа сайжруулж өөрийн үйлдэлдээ хянамгай хариуцлагатай хандахыг зөвлөж байна. Сарын сүүлээр зарим хумхынханд бүхэлдээ хав харанхуй, амьдрал ямар ч утгагүй мэт санагдаж ямар нэгэн далдын хүч чадал арга ухаан олдохгүй мэт сэтгэгдэл төрүүлнэ. Тиймээс та цаг алдалгүй сэтгэл санаагаа цэгцэлж тайвшрах, хэн нэгэнтэй ярилцаж, орчин тойрноо гэрэл гэгээтэйгээр харах бүхий л арга хэмжээг аваарай. Зохион байгуулах авьяас, олныг байлдан дагуулах чадвар тань санаа нэг хүмүүсээр хүрээгээ тэлэхэд тань нэлээд тустай. Ажил мэргэжлийн хүрээнд ямар ч ажлыг гүйцэтгэхэд саад бэрхшээл үүсэхгүй. Залуусыг шинэ танил, романтик болзоо, хайр сэтгэлийн явдлууд хүлээж байна. Таны ажил хэргийн амжилт зөвхөн танаас шалтгаална гэдгийг та мэдэж байгаа тул юунд ч үл сатааран бүхий л оюун ухаан бодлоо төвлөрүүлэн ажилла. Таныг бүхий л зүйл дээр тайван хүлээцтэй байдлаар хандахыг зөвлөж байна. Эрчүүд эргэн тойрныхоо хүмүүст итгэл найдвар, эрч хүчийг бэлэглэнэ. Харин бүсгүйчүүдийн хувьд олны анхаарлыг өөртөө татах гэж ихээхэн хичээх болно.