Долоо хоногийн эхээр ямар нэгэн тэмдэглэлт үйл явдал, найр наадамд очих хэрэггүй бөгөөд олон цугласан газраас зайлсхийхийг зөвлөж байна. Ойр дотнын хүмүүстээ өөрийн стрессийг гаргаж таагүй уур амьсгалыг бий болгоно. Ганц бие хүмүүсийн хайр дурлалын явдал өрнөлтэй, оргилуун байна. Ахмад настай хүмүүст аялал зугаалгаар явах удаан уулзаагүй эртний танилуудтай уулзах гэх мэт сэтгэл сэргээсэн сайхан үйл явдал тохиолдоно. Танд бол ялихгүй зүйл хэдий ч бусдын хувьд хүндхэн давааг та давж олны өмнө нэр хүндээ өсгөж чадна. Таны өөдрөг үзэл, таатай харьцаа, бусдыг татах чадвар тань ирээдүйн сайн сайхны эх үүсвэр болж чадна. Долоо хоногийн дундуур та ажил хэргийн ашигтай санал хүлээж авах бол долоо хоногийн сүүлээр гэр бүлийнхээ хүрээнд гадуур зугаалах, багахан аялал зохион байгуулах нь таатай уур амьсгалыг бүрдүүлж чадна. Бүсгүйчүүдийн хувьд ихэмсэг байдлаа дарж байхгүй бол хэн нэгний олз болж хэл аманд өртөж магадгүй. Тэд үнэхээр гайхалтай харагдаж олон хүнийг алмайруулж чадна. Таны аз жаргал зөвхөн таны ааш аяг, сэтгэлээс бүрэн хамаарна.
Долоо хоногийн эхээр гэр бүлийн гишүүдийн хэн нэгэнд нь баярт үйл явдал тохиох нь танай гэр бүлийн баяр болж багахан хэмжээний хүлээн авалт, үдшийн зоог барьж мэднэ. Хамтран ажилладаг хүнтэйгээ ажлаа бодитоор дүгнэж, цаашдын ажиллагаагаа төлөвлөх цаг ирнэ. Хайр дурлал гал халуун өрнөлтэй, ирээдүй өнгөтэй байна. Зарим нэг чухал шийдвэр гаргахдаа өөртөө итгэлтэй, зоригтой шийд. Долоо хоногийн дундуур үг хэлээ хянаж болгоомжтой байхгүй бол хэн нэгнийг гомдоож магадгүй. Санамсаргүй уулзалт, гэнэтийн зүйлүүд тохиож, та өөрийн хайртай хүмүүсээ баярлуулна. Таны удаан уулзаагүй дотнын хүн тань маш сайхан мэдээтэй зочилж магадгүй. Хувь заяагаа хэн нэгнээр тодорхойлуулах, зөнч, бөө гэх мэт хүмүүс дээр очихгүй байхыг сануулж байна. Эрчүүд фитнесээр хичээллэх, дуртай спортоо үзэх зэргийг илүүд үзэх болно. Харин долоо хоногийн сүүлээр хуучны эд зүйлс сонирхдог хүмүүсийн нүдийг баясгах сайхан боломж тохионо. Таны төлөвлөж байгаагүй томоохон худалдан авалтаа хийж магадгүй. Ид шидийн оронд очсон мэт өөрийгөө төсөөлөн хэт үрэлгэн зан гаргаж, бусдыг харцаараа хөдөлгөх гэсэн увайгүй зангаас чинь болж зөрчилдөөн үүсэж магадгүй тул нөхцөл байдалдаа тохируул. Таны байгаа байдал олон хүний дургүйцлийг хүргэж болзошгүй тул аливаад дотно, өөриймсөг, нийтэч хандахыг зөвлөж байна.
Долоо хоногийн эхээр бизнес эрхлэгчид, ажил хэрэгч хүмүүс амжилттай байх ба ихэнх ажил нь төлөвлөснөөр бүтэмжтэй байх болно. Тэдний замд шийдвэрлэхэд бэрх, тодорхойгүй асуудлууд нэлээд гарч ирэх боловч ойр дотнын хүнийхээ тусламжтайгаар амжилттай шийдвэрлэнэ. Эрүүл мэндийн тухайд ноцтой асуудал тулгарах бөгөөд цаг алдалгүй эмчид хандахыг зөвлөж байна. Та шинээр ажил эхлүүлэх, шинэ тооцоо барьж авах гэсний хэрэггүй. Дуусаагүй ажлаа дуусгаж байж дараагийн ажлаа төлөвлө. Удахгүй танд цалин нэмүүлэх, баярт оролцох, аяллаар явах зэрэг таатай боломж тохиож сэтгэлийг тань сэргээх болно. Гэвч зарим загаснуудын хийж буй ажил төлөвлөсөн хугацаандаа амжихгүй болж үүнээс үүдэн санхүүгийн томоохон асуудалд орно. Гэхдээ энэ байдал удаан үргэлжлэхгүй. Харин долоо хоногийн сүүлээр таныг ажил хэргийн уулзалт, шийдвэрлэх ёстой ажлууд чинь давчдуулна. Танаас хурдан шаламгай байдал, шийдэмгий байдал зэргийг нэгэн цуг гаргахыг шаардана. Эхлүүлсэн ажил бүрийн ард таны ур чадвар, ухаан, хүч хөдөлмөр дагах болно гэдгийг та ухамсарлах хэрэгтэй. Тэгж чадвал амжилт таныг чиглэн ирэхэд ойрхон байна. Ер нь бүхий л харилцаандаа болгоомжлолыг эрхэмлэ. Энэ нь цаашид гарах эрсдэлээс өөрийгөө хамгаалж байгаа хэрэг юм. Жижиг сажиг зүйлд эрч хүч, энергиэ алдахгүйн тулд уулзалтуудыг хязгаарлах, хоосон чалчигчдаас зай барих, өөрийгөө төвлөрөхөд бүх анхаарлаа хандуулахыг зөвлөж байна.
Долоо хоногийн эхээр танай гэр бүл гэнэтийн баяртай мэдээ дуулах болно. Өөрийн эхлүүлсэн ажлыг хүнд нялзаах нь таны ажлын үр дүнг баллаж мэдэх тул өөрийн гар биеэр дуусгах нь илүү чухал гэдгийг санаарай. Энэ нь албан тушаал ахих, амжилт үзүүлэх бололцоог нээж өгч байгааг мэдэх хэрэгтэй. Эрчүүд бэртэж гэмтэж болзошгүй тул сонор сэрэмжтэй, анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Хэн нэгний нягтлалгүй тараасан худал хуурмаг мэдээллээс болж та буруу шийдвэр гаргаж болзошгүй. Эрүүл мэндийн хувьд тийм ч таатай бус байгаа тул яаралтай эмчид хандаарай. Долоо хоногийн дундуур хичээл зүтгэлээр хүрээлэн байгаа хүмүүсээ бишрүүлнэ. Өөрийн нөөц боломжоо зөв зүйтээ ашиглаж чадвал эхлүүлсэн ажил тань амжилт дагуулах болно. Нийгмийн амьдралд идэвх зүтгэлтэй оролцох, хууль зүйн салбарт ажиллагсдын дунд хэл ам ихтэй эхлүүлсэн зарга, шүүхийн ажиллагаа үнэнч шударга бус байх болно. Шинээр төлөвлөж байгаа ажлынхаа хөрөнгө оруулалт, санхүүгийн тооцоог сайтар хийж байж эхлүүл. Харин долоо хоногийн сүүлээр нийгмийн хүрээнд таны хувийн амьдрал хэр зэрэг байгааг, санхүүгийн чадамжаа, бие даасан байдлаа, эрх мэдлээ бүх талаас нь дүгнэнэ. Ухаарах, гэгээрэх, ёс суртахууны лекц, бясалгалд сууна.
Долоо хоногийн эхээр мэргэжлийн салбартаа амжилттай ажиллаж нэр хүндээ өсгөж чадна. Зарим хүмүүс сэтгэл муутын нөлөөгөөр ажил дээрээ алдаа гаргаж магадгүй. Олон нийтийн зүтгэлтэн болон хууль, анагаахын салбар ажиллагсдад аз тохиох болно. Өмнөх туршлагаа хуримтлуулан, өгч буй боломжуудыг гаргаж ирэн ирээдүйнхээ таатай төлөвлөгөөнүүдийг гаргаарай. Гэр бүлд халуун дулаан уур амьсгал ноёрхох болно. Таны эрч хүчтэй байдалд эргэн тойрны хүмүүс тань бахархах болно. Долоо хоногийн дундуур урьдчилан бэлдээгүй байхад гэнэт аян замд гарах хэрэг гарч болзошгүй. Биеийн хүчний ажил хийх, сэтгэлд тохирсон худалдан авалт хийхэд сайн. Хувь хүнийхээ чадварын хувьд нөлөө бүхий хүний анхааралд өртөж, сэтгэлд нь нийцнэ. Ингэснээр танд шинэ боломж ирж ч магадгүй. Мэргэжлийн ажилдаа гаргасан чадвараараа нэлээд олон хүнийг гайхшируулж, сайшаал хүртэнэ. Харин хайр сэтгэлийн асуудалд таагүй. Таны ажлын хариуцлага урд урдынхаас илүү ихээр нэмэгдсэн гэдгийг ухаарах цаг иржээ. Долоо хоногийн сүүлээр ихэнх цагт гэр бүлийн чухал асуудлаа шийдэхэд таатай. Мөн худалдаа наймаа хийхэд тааламжтай хэдий ч хэт үрэлгэн байх нь удахгүй сөрөг үр дагавар дагуулж мэднэ. Сонор сэрэмжтэй байхгүй бол хэн нэгэнд мэхлүүлэх магадлалтай. Амьдралын бүх хүрээнд шинийг эхлүүлэхэд туйлын таатай байна. Эрдэм шинжилгээний ажил, ном зохиол бичих зэрэг оюуны хөдөлмөр, бүтээл туурвихад илүү амжилт олох бөгөөд нийгмийн харилцаа, олон нийтийн ажил нь тийм ч таатай бус байна.
Долоо хоногийн эхээр хувийн асуудлаа шийдвэрлэж чадахгүй хэн нэгнийг буруутгаж магадгүй тул аливааг асуудлыг сайтар тунгааж, зөв дүгнэлт гарахыг зөвлөж байна. Нийгмийн шуугиулсан зарим нэг томоохон асуудлыг дэвэргэж, хошуу дүрэх хэрэггүй. Олны хэл амнаас бултаж зайлахад хэцүү гэдгийг санаарай. Ажил хэргийн холбоо болон үүрэгт ажлаа умартан илүү зүйл рүү хазайж асуудалд өртөж болзошгүй тул анхаарал болгоомжтой байхыг сануулж байна. Энэ ордны эрчүүд тушаал дэвших, ажлын хувьд өөрчлөлт орж ингэснээр таны биеэ авч явах байдал, байр суурь ч ихээхэн өөрчлөгдөх болно. Харин бүсгүйчүүдийн хувьд гар урлал, уран бүтээл тал руугаа сонирхол нь илүү байхаас гадна хийж бүтээх хүсэл эрмэлзэл дүүрэн байна. Сэтгэл санаагаа ариусгаж ажилдаа бүхий л анхаарлаа төвлөрүүл. Харин долоо хоногийн сүүлээр таны бусдад сайн сайхныг хүсдэг нийтэч зан чанар тань чадвартай, мэргэшсэн хамтрагчдыг өөртөө татаж чадна. Хамт олноороо нийлж сайн үйлсийн аян, эсвэл олон нийтийн үйл ажиллагаа зохион байгуулахад таатай байна. Бусадтай зарчмын болон үзэл бодлын зөрчилдөөн үүсвэл дундыг баримталж зохицуулаарай. Хэл ам, элдэв маргаанаас зайлсхий.
Охиныхонд хүндхэн долоо хоног ирж байна. Гэхдээ олон хүний хувьд санхүүгийн байдал нь өсөн нэмэгдэж зарим нэг нь өр зээлээ төлж тогтвортой байдлыг бий болгож чадна. Аав ээждээ тавих анхаарал халамж туйлын сул байгааг мэдрэх болно. Эрч хүчээ нэг дор төвлөрүүлж үүрэгт ажлаа амжилттай байлгахын төлөө бүхий л анхаарлаа хандуулах болно. Нийгмийн амьдралын таатай, таагүй нөхцөл байдалд хоёрдож, урвалгүй сэтгэлийн хаттай байх гэж чин сэтгэлээсээ мэрийгээрэй. Таагүй байдалд оруулах хэн нэгэнд сэтгэлээ бүү уудал. Хэн нэгэнтэй хурцадмал маргаан үүсгэж болзошгүй тул биеэ барь. Буруугүй байсан ч буруутан болох магадлалтай. Өөрийгөө хамгаалах байдал ганцаардалд оруулж болно. Сэтгэлээр бүү уна, таны бодсоноос илүү сайн сайхан цаг ирнэ. Зарим нэг бат бөх, хэзээ ч эмтрэхгүй, хугарахгүй гэсэн харилцаа чинь сэвтэхэд хүрч болзошгүй тул аливаа харилцаагаа хэвээр авч үлдэхийн тулд тэвчээртэй, хүлээцтэй байхыг зөвлөж байна. Харин долоо хоногийн сүүлээр амьдралдаа засаж болшгүй томоохон алдаа хийсэн нэгний урам зоригийг өргөж, итгэл найдвар бэлэглэж чадна. Энэ нь бүсгүйчүүдийн хувьд илүү таатай байна. Айдастай эхлүүлсэн ажил нь амжилтын үүдийг тогшиж, эхний хонхоо цохих болно. Та өөрийгөө дэмждэг дотнын хүмүүсийн итгэл найдвар, дэмжлэгээр хөглөгдөх болно. Хуурамч амлалт нь хууран мэхлэлт, хий хоосон бүтэлгүй санаа дагуулах тул тааламжгүй байдлыг өөрийн зөн совингоор даван туул. Шинээр ажил хэргийг эхлүүлбэл үр дүн сайнгүй байх тул түр хойшлуулсан нь дээр. Найз нөхөд, ойр дотнын хүмүүстэй ярилцах, зөвлөлдөхийг хүснэ. Тэдний заавар зөвлөгөө танд ихээхэн нөлөөлдөг гэдгийг та мэднэ. Ганцаар бодож, бясалган тэнцвэрээ олохыг хичээ.
Долоо хоногийн эхээр ажил төрөл гэхээсээ илүүтэй хайртай дотнын хүмүүс ялангуяа үр хүүхдэдээ анхаарал тавихыг зөвлөж байна. Та өөрийн зохион байгуулах ур чадвараа бүрэн гаргаж, өрнөж байгаа үйл явдалтай хөл нийлүүлэн тэвчээртэй байж, аливаа ажил төрөлд ажил хэрэгчээр хандах нь аливаа хямрал, зогсонги байдлаас амжилттай гарах түлхүүр болно. Өмнө эхлүүлсэн ажил асуудал үүсгэхгүй, өөрийн эрчээрээ амжилттай дуусна. Ганц бие хүмүүс эсрэг хүйстнийхээ анхаарлыг татах боловч энэ нь ирээдүйтэй харилцаа биш гэдгийг анхааруулж байна. Амьдралын эрч хүч, хэмнэлээ дээшлүүлэхийг хүсэж байгаа бол муу муухайг бодохгүй, үргэлж эерэг зүйл рүү тэмүүлж байхыг зөвлөж байна. Долоо хоногийн дундуур шинэ ажил эхлүүлэх, олон төрлийн асуудлыг зэрэг шийдвэрлэх гэсний хэрэггүй. Амьтанд хайртай, тэднийг тэжээдэг хүмүүс өөрийн тэнцвэрт байдлаа амархан олж авна. Уужуу тайван хэнэггүй зангаараа бусдын асуудалд хандсанаараа та тэдний хувьд гол зөвлөгч, туслагч нь байж чадаагүйд тэднээс ирэх хүндлэлийг нэлээдгүй алдаж буруутан болно. Урьдчилан төлөвлөөгүй зардал гаргахгүй байхыг анхааруулж байна. Харин долоо хоногийн сүүлээр зарим нэг азгүйдлийг эс тооцвол таны хувьд тогтуун тайван байна. Ялангуяа уран бүтээлчдийн хувьд бүтээл арвинтай, толгой өөд татахгүй ажлын ахицтай байх болно. Гадаад ертөнцөд өрнөж буй үйл явдлууд танаас зүрх зоригтой, шаргуу байхыг шаардана. Та өөрийн болон хайртай хүмүүсийнхээ эрүүл мэндэд илүү анхаарал тавихаас гадна амралт эдлэх боломжийг судлан зохион байгуулаарай.
Энэ долоо хоногийн эхээр бүсгүйчүүд хөл үймээн дунд байх бөгөөд олон төвөгтэй асуудлуудад ихэнх цаг заваа зарцуулах бололтой. Хүч чадлаа зөв хуваарилах, нэр хүндээ өсгөх, сэтгэлийн тэнхээтэй, урам зоригтой байх үе эхэлж байна. Харин эрчүүдийн хувьд сонирхолтой уулзалтуудад очих, эсвэл гэнэтийн сайхан мэдээ хүлээж байна. Ажил төрлийн хувьд ч амжилт, ашиг орлого арвинтай байна. Оюуны хөдөлмөр эрхэлдэг хүмүүст олон таатай зүйлс тохиолдоно. Шинжлэх ухаан, геологийн салбарынхан том олзтой, мэдээний гол баатрууд байж чадна. Эрчүүд аливаа ярвигтай асуудлаас аль болох холуур байхыг хичээ. Харин долоо хоногийн дундуур аливаад явцуу, юмыг олон талаас нь харж дүгнэлт хийж чаддаггүй зантай хүмүүс таны ажилд ихээхэн саад болно. Ямар нэгэн зүйлийг хийж гүйцэтгэх, эсвэл ноцтой шийдвэрт хүрэх зэргийг сэтгэлийн хөөрлөөр шийдэж болохгүйг анхаараарай. Долоо хоногийн сүүлээр эрүүл мэнддээ онцгой анхаарал тавьж өнгөрүүлэхийг од гараг зөвлөж байна. Хосууд үр тогтоох аливаа эмчилгээндээ нэлээд цагийг зарцуулна. Бүсгүйчүүд найз нөхөдтэйгөө уулзаж ямар нэгэн баяр тэмдэглэнэ. Хамтрагч нартайгаа ямар нэг баяр тэмдэглэх, үдэшлэг зохиох зэрэг нь эртнээс төлөвлөж байсан зүйл тул та бэлтгэлтэй байсан нь дээр. Уур бухимдлаасаа болж та хэн нэгнийг тэр тусмаа хамгийн хайртай хүнээ хэзээ ч мартагдахааргүй гомдоож болзошгүй тул аль болох тайван бай болохгүй бол бясалгал хий, ямар нэгэн сэтгэлийн амар амгаланг эрэлхийл. Бүх зүйлээ сайтар төлөвлөж чадвал их ажил амжуулж, дараагийн үр дүнгээ үзэх болно.
Долоо хоногийн эхээр та хувийн амьдралдаа маш чухал шийдвэр гаргаж мэднэ. Таны эртнээс ярьж бодож байсан ажил тань эхлүүлэхийн даваан дээр үгүй болох ч уран бүтээлч хүмүүс бодсон санаснаа гүйцэлдүүлж чадна. Амьдралын эрч хүч оргилдоо хүрэх нь. Зоригтойгоор, итгэлтэйгээр урагшил. Үнэн сэтгэлээсээ хандсан дурын ажил амжилттай байна. Долоо хоногийн дундуур эрүүл мэнддээ онцгой анхаар. Зүрх судасны тогтолцоо болон хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг мэргэжлийн эмчид үзүүлж зөвлөгөө аваарай. Өөрийн нууцаа найдваргүй хүнд бүү дэлгэ. Муу санаатай хүмүүсийн анхааралд бүү өрт. Гэнэтийн санаандгүй олох олзонд бүү шуна. Цаашид хөрөнгө оруулалт хийх ажил бүтэлтэй байх бөгөөд банк санхүүтэй холбоотой асуудлаар амжилт гаргана. Ойрын хугацаанд хүчтэй шүүмжлэлд өртвөл таагүй байдлыг өөртөө ашигтай тийш эргүүлэх хүчтэй байгаарай. Харин долоо хоногийн сүүлээр хувийн байгууллагад ажиллагсдын ихэнх нь цалин хөлсөө нэмүүлж чадна. Тэдний ажиллах орчин нөхцөл огцом сайжирна. Ганц бие хүмүүс стрессээс болж хямралд хүрнэ. Таны хайртай хүмүүстэйгээ хийсэн богино хэмжээний аялал нь бүх хүмүүст аз жаргалыг бэлэглэх болно. Танд ямар нэгэн байдлаар аз тохионо. Энэ нь заавал сугалаанд хожихдоо бус жижиг гэлтгүй таныг баярлуулах зүйлс нэлээд тохиож магадгүй. Од гарагийн таагүй нөлөө нь эрчүүдийн эрүүл мэндтэй холбоотой асуудал эсвэл бэртэж гэмтэх магадлалыг ихэсгэж байгаа тул биеийн хүчний ажил хийхдээ анхаарал болгоомжоо алдаж болохгүй.
Долоо хоногийн эхээр идэвхтэй хичээл зүтгэлтэй хониныхонд од гараг эергээр нөлөөлж байна. Хэрэв боломжийг үл ашиглавал ойрын хугацаанд ийм таатай үе ховор тохионо. Дэлхий ертөнцөөс эерэг энерги авч чадна. Амьдралын хэв маягийг тань үндсээр нь өөрчлөх мэдээ мэдээлэл хүлээн авч магадгүй. Бизнесийн салбарт ажилладаг, их бага худалдаа наймаа хийдэг эрчүүдэд таатай байна. Харин өнгөрсөнд болсон таагүй зүйлээсээ одоо ч салж чадахгүй байгаа хониныхон болж өнгөрсөн муу зүйлээсээ ангижирч ирээдүйгээ гэрэлтэйгээр төлөвлөж урагш тэмүүлэх хэрэгтэйг зөвлөж байна. Энэ нь таны зорилгодоо хүрэх нэг алхам юм. Гэнэтийн төлөвлөөгүй томилолт, аялал зэрэг нь таныг бухимдуулах ч яг цаг нь тулахад танд ихээхэн таатай мэдрэмжийг бэлэглэх болно. Долоо хоногийн сүүлээр шинээр ажил хүлээн авах, үүрэг хүлээх томоохон хариуцлага үүрэх ажилтай байгаа хүмүүсийн хувьд аз тохиох ховорхон өдрүүд ирнэ. Таны амьдралын эерэг энерги эрч хүч хуримтлагдана. Бүсгүйчүүдийн хувьд адал явдал, гэнэтийн зүйлээр дүүрэн байх болно. Эрчүүдийн хувьд ажлын ачаалал ихтэй, зарим нэг нь өөрийн ажлаас илүүтэй бусдад тусалж явсаар ихэнх цагаа барна. Уурлаж, бухимдсан хүмүүстэй ам зөрөх, олны үймээн шуугианаас холуур байхыг зөвлөж байна.
Долоо хоногийн эхээр өмч хөрөнгөтэй холбоотой ямар нэгэн асуудал үүсэж магадгүй тул анхаарал болгоомжтой байхыг зөвлөж байна. Ажил дээрх таагүй нөхцөл байдлын удирдагч нь байх болно. Учир нь шударга бус зүйлтэй санаа нийлэхгүй байгаагаа илэрхийлж өөрийн байр сууриа хадгалах гэж тэмцэлдэх болно. Гэр бүлийн дотоод асуудлаа амжилттай шийдвэрлэж чадна. Долоо хоногийн дундуур мэргэжлийн хүрээнд, уран бүтээлийн салбарт онцгой амжилт гаргаж чадна. Хайр сэтгэлийн харилцаанд одтой байж шинэ үерхэл, холбоог бий болгож чадна. Уран бүтээл туурвих, худалдаа наймаа хийх, гэртээ засвар үйлчилгээ хийх, барилга барихад тааламжтай үр дүн үзүүлнэ. Бүсгүйчүүдийн хувьд сул дорой, бие организм хямралтай байх болно. Амьдралын идэвх, чадамж тийм ч сайн биш байгаа тул та эртхэн арга хэмжээ авахыг зөвлөж байна. Эрүүл мэндийн хувьд асуудал үүсэж магадгүй тул эртхэн эмчид ханд. Харин долоо хоногийн сүүлээр амьдралын эрч хүч энерги, өөртөө итгэх итгэл, дур булаам байдал, сексийн чадавх нэмэгдэнэ. Зарим нэг нь төлөвлөгөөт ажлаа хийх явцдаа хайртай хүнтэйгээ учирна. Өөрийнхөө хүчинд хэтэрхий итгэх хэрэггүй. Ялангуяа эрүүл мэндээ эрсдэлд оруулж мэдэх ажлаас зайлсхийх хэрэгтэй.