Н.Энхбаяр:Би М.Энхболдын дууг нойрондоо ч танина

GoGo.mn

2016-06-26 14:15 GMT+8

МАН-ын удирдлагуудын 60 тэрбум төгрөгийн сүлжээний талаарх яриатай холбогдуулан МАХН-ын дарга Н.Энхбаяр мэдэгдэл хийжээ. Түүний хэлсэн үгнээс эшлэв.

  1. Энэ бол зөвхөн албан тушаал худалдсан явдал биш ээ. Монголын төрийг худалдсан байна. Монголын төрийг ямар хямдхан худалдаж байна аа? 60 тэрбум төгрөг гэдэг бол бидний хувьд асар их мөнгө. Гэхдээ Монголын төр 60 тэрбум төгрөг буюу 30-хан сая долларын үнэтэй гэж үү?
  2. Монголчуудаа, сэрээчээ! Та биднийг унтаж байх хооронд МАН-ын удирдлагууд Монголын төрийг худалдчихсан байна.
  3. Сонгууль нэртэйгээр хууль бусаар мөнгө босгож байгаа эдгээр М.Энхболд нар 60 тэрбумаа 600 тэрбум болгож авна. Ард түмний халааснаас хулгайлж, луйвардаж авна. Хүүхдүүдэд өгөх ёстой мөнгийг, ахмадуудад өгөх ёстой мөнгийг, орон сууц барих ёстой мөнгийг, оюутнуудыг дэмжих ёстой мөнгийг, Монголыг хөгжүүлэх ёстой мөнгийг МАН-ынхан авах нь ээ.
  4. М.Энхболд тэргүүтэй МАН-ын удирдлагууднамын гишүүдээ ч гэсэн худалдчихлаа. МАН-ын гишүүдийн итгэл найдварыг мөн худалдчихлаа.
  5. Санал өгөөгүй байхад сонгуулийн дүнг “гаргачихаж” байгаа нь ард түмнээ доромжлоод зогсохгүй төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн оролдлого юм.
  6. МАН ийм аргаар олон суудал авбал энэ нь  ард түмний санал бус луйварболно.
  7. Ёс суртахуунтай юм бол одоо М.Энхболд нэрээ татах хэрэгтэй. Намайг сонгуульд оруулахгүй хуйвалддаг атлаа, өөрсдөө ийм ноцтой зүйл хийчихээд ичих ч үгүй сонгуульд оролцож болохгүй. Хэрвээ сонгогдох юм бол ард түмэн түүнийг луйвраар сонгогдсон хэмээн огцортол нь ярьж, шүүмжилж, чичлэх болно.
  8. Өөрсдийг нь илчилсэн хүмүүсийг хууль хяналтын байгууллагаар шалгуулна хэмээн МАН-ынхан ярьж явна. Хэрвээ үнэхээр шударга хууль шүүхийн байгууллагатай юм бол илчилсэн биш хууль бус зүйл хийсэн хүмүүсийг шалгах ёстой.
  9. М.Энхболдыг бага залуу байхаас нь гараас нь хөтөлж, дэмжиж явсан хүн бол би.Тэр утгаараа юуны өмнө ард түмнээсээ уучлал гуйж байна. Энэ хүн их эвдэрчээ. Зөвхөн нийслэлээс 60 тэрбум босгоно гэхчлэнгээр хоорондоо ярьж байна. Мөнгөөр, хууль бусаар Монголын төрийг хувьчлах гэж байна.
  10. Би М.Энхболдыг сайн мэднэ. М.Энхболдын дуу, хоолойг нойрон дундаа ч танина. Ц.Сандуйгийн дууг харин мэдэхгүй. Мэддэг хүмүүс нь тэртээ тэргүй таниж байгаа байх.
  11. М.Энхболд, Ц.Сандуй нартаа хандаж хэлэхэд, миний дүү нар одоо энэ бичлэгээ өөр намын тухай ярьж байсан зэргээр тайлбарлаж, худлаа ярих гэсний хэрэггүй. Харин эртхэн шиг ёс суртахууныхаа хариуцлагыг хүлээ. Эрүүгийн хариуцлага ч хүлээж магадгүй шүү.

ЭХ СУРВАЛЖ: МАХН-ын Хэвлэлийн бага хурлаас

GoGo Facebook Хуудас
 
 
Мягмар гарагаас эхлэн нийслэлийн төв зам болох Энхтайваны өргөн чөлөөгөөр баруунаас зүүн чиглэн явах жолооч нарт зүүн эргэхийг хориглолоо. Нийт долоон уулзвараар зүүн эргэх хориотой болов. Та энэ шийдвэрийг дэмжиж байна уу?
Нийт 228 санал өгсөн байна.

Дээшээ