Өсвөр насныхны хувьд сэтгэц, зан үйлийн эмгэг ихэсч байгаа нь тулгамдсан асуудал болоод байгааг энэ чиглэлээр ажилладаг эмч нар онцолсоор байна.
Улсдаа ганц Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хүүхэд, өсвөрийн клиник мэдрэлийн ядаргаа, дэлгэцийн донтолт, сэтгэл санааны хямрал зэрэг шалтгаантай хүүхдээр тасардаггүй. Мөн газ үнэртэж мансуурсан хүүхдүүд ч ирдэг байна.
Сэтгэцийн эмгэгээр хэн ч, хэзээ ч өвдөж болдог бөгөөд өдөр тутмын бухимдал, зан зүйлийн өөрчлөлт нь архи тамхи, мансууруулах бодис хэрэглэх, гэмт хэрэг үйлдэх, эрүүл мэндэд олон сөрөг нөлөөтэй.
Сэтгэл санаа, бие махбодийн хувьд эмзэг өсвөр насныханд тулгамдсан ямар асуудал байна, эцэг эхчүүд энэ тал дээр хэрхэн анхаарах хэрэгтэй талаар тус клиникийн эрхлэгч Д.Энхтуяатай ярилцлаа.
-Юуны өмнө таниас сэтгэцийн хувьд эрүүл хүн гэж хэнийг хэлдэг талаар асуумаар байна.
-Сэтгэцийн хувьд эрүүл хүн гэж ямар хүнийг хэлэх вэ гэдэг тодорхойлолт олон янз. Өөрийгөө удирдан захирахаас эхлээд нийгэмд тодорхой байр суурь эзэлсэн, ямар нөхцөлд яах ёстойгоо мэддэг, дасан зохицох чадвартай, сэтгэл хөдлөлөө захирдаг, зорилготой хүнийг бид сэтгэцийн хувьд эрүүл гэж дүгнэдэг.
Эрүүл байгаагийн хамгийн гол үзүүлэлт бол аливаа юманд дасан зохицох чадвар. Энийг л голчлон авч үздэг. Сэтгэл хөдлөлийн өөрчлөлт ямар ч хүнд байдаг. Сэтгэцийн тулгамдсан асуудалтай хүн гэхээр маш их бухимдалтай байдлаа зөвөөр даван туулж чадаагүйгээс болоод биеийн болон сэтгэцийн эмгэгтэй болохыг хэлж байгаа юм.
Эрүүл байгаагийн хамгийн гол үзүүлэлт бол аливаа юманд дасан зохицох чадвар
Тулгамдсан асуудалтай болоход хүний хэрэгцээний гүйцэд ханамж авахгүй байдал, нийгэмдээ тодорхой байр суурь эзэлж чадахгүй байх зэрэг нь орж байгаа юм. Хэрэв эдгээр тулгамдсан асуудлаа шийдэж чадахгүй, даван туулж чадахгүй бол сэтгэцийн эмгэг болдог. Сэтгэцийн эмгэг гэдэг нь олон улсын өвчний аравдугаар ангиллын тавдугаар зүйлд оношлогдсон төрөл бүрийн сэтгэцийн эмгэгүүдийг сэтгэцийн өвчин гэж байгаа юм.
-Сүүлийн үед өсвөр насныхны сэтгэц, зан үйлийн эмгэг ихэсч байгаа талаар ярьж байна. Үүнд насны онцлог бас их нөлөөлж байх шиг.
-Хүүхэд өсвөр насанд тулгамдаад буй асуудлын нэг нь бухимдлыг даван туулах. Насанд хүрсэн хүн өөрийн оюун дүгнэлтээр бухимдлыг даван туулдаг. Гэтэл өсвөр насныхан өөрт тулгамдаж буй асуудлыг шийдэж чаддаггүй. Цэвэр эцэг эхийн хараа хяналт, асрамжид байдаг. Өсвөр насныхан гэдэг нь хийсвэр сэтгэхүй задардаг ид үе. Дээр нь бодисын солилцооны гүн өөрчлөлтөд орж, эрчимждэг. Эдгээр онцлогтой уялдаж сэтгэцэд өөрчлөлт гардаг. Энэ нь өсвөр үеийнхэнд хэт биеэ даах гэсэн хандлага, ямар нэг зүйлээр хоббирхдог, эсэргүүцэх шинж гаргах зэргээр илэрдэг.
Жишээ нь, “Манай найзууд ингэж байна. Таны үе өнгөрсөн” гэх мэтчилэн эсэргүүцлийн үгсийг хэлдэг. Энэ бол өсвөр насанд гарч буй хэвийн хариу урвал. Гэтэл энэ насныхны нэг онцлог нь аав ээжийн үгээс илүү найз нөхдийнхөө мэдээлэлд илүү итгэл үнэмшилтэй байдаг.
Сүүлийн үед нийгмийн сүлжээгээр тарж буй янз бүрийн мэдээллийг ямар ч шүүлтүүргүй тусгаж авдаг. Энэ сэтгэхүйн онцлогийг эцэг эхчүүд мэдэж, хэрхэх талаар мэдлэгтэй байх хэрэгтэй. Шилжилтийн насны хүүхэдтэй бол найз нөхөд шиг нь байж, итгэлийг нь хүлээж, бүх зүйлээ ярьдаг болгоход суралцах ёстой.
Хоёрдугаарт энэ насныхан оюун ухаан, чадвар нь хөгжсөн хэдий ч насанд хүрсэн хүн шиг цаад хор хохирол, улбааг мэдэхгүйгээр өнгөц үйлдэл хийдэг. Энэ нь сэтгэцийн хөгжилтэй холбоотой. Оюун дүгнэлт хийх цараа арай болоогүй байна гэсэн үг. Одооны хүүхдүүдийг мэдлэгтэй, биеийн өсөлт хөгжил нь сайжирсан байна гэдэг. Хүлээн зөвшөөрөгдөж байна. Гэхдээ юмны цаад учрыг олох хараахан болоогүй байдаг.
Өсвөр насныхан гэдэг нь хийсвэр сэтгэхүй задардаг ид үе. Дээр нь бодисын солилцооны гүн өөрчлөлтөд орж, эрчимждэг. Эдгээр онцлогтой уялдаж сэтгэцэд өөрчлөлт гардаг
-Нөхөрлөлийн тал дээр ч бас асуудал байх шиг. Энэ нь сэтгэлээр унах, хямрах нэг шалтгаан болдог болов уу?
-Өсвөр үеийнхэнд тулгамдаж буй нэг асуудал бол нөхөрлөл, шохоорхол байдаг. Буруу хүмүүстэй нөхөрлөх, шохоорхлыг дурлал, хайртай андуурах, нэгнийгээ өмссөн зүүсэн, оршин байгаа газраас нь шалтгаалж гадуурхах нь их байна. Сургуулиуд, ангиуд фэйсбүүкээр групп үүсгээд тэр бүлэгтээ нэг хүүхдийн талаар санамсаргүй болоод санаатай мэдээлэл оруулахад цаад хүлээж авч байгаа хүмүүс нь буруугаар ойлгож, үүнээсээ болоод хүүхдүүд сэтгэл гутралд орох, найз нөхрөөсөө хөндийрөхөөс эхлээд сэтгэцийн эмгэгтэй болох хүртэл сөрөг үр дагавартай.
-Өсвөр насанд өөрийгөө голох, энэ ийм байсан бол тийм байсан бол гэх хандлага бас давамгай бий болдог шүү дээ. Энэ буруу юу?
-Хүүхдүүд сэтгэл гутрах хандлага ихтэй байна. Өөрөө өөрийгөө голдог. Бие махбодь, нүүр царай, өссөн төрсөн газар гэх мэтчилэн. Өөрийнхөө жижигхэн согогийг хэт их голохоос эхлээд охидод энэ асуудал их тохиолдоно. Энэ нь гутрал үүсэхийн эхлэл. Сэтгэлийн гутралд орчихсон бол бүхий л хорвоо ертөнц, бүх зүйлсийг бараанаар хардаг. Цаашлаад энэ нь амиа хорлох бодол руу “чирдэг”. Амиа хорлох бодол олон дахин орж ирвэл гүйцэтгэх шат руугаа шилждэг. Энэ асуудал өсвөр насныханд нэлээн байна.
Өсвөр насныханд тулгамдсан асуудал бол нэгнийгээ даган дуурайх үзэгдэл. Энэ бол өвчин биш учраас би үзэгдэл гэж нэрлэж байгаа юм. Хэт их гадаад үзэмжид анхаарах, гэр бүлийн зиндааны хуваагдал их байна. Боломжийн амьдралтай хүүхдүүд нь нэг хэсэг болж, тааруу амьдралтай хүүхдүүд нь нэг хэсэг болоод ирэхээр хэт их ялгаралд ордог. Одоо бол дүрэмт хувцас өмсөж байгаа болохоор харьцангуй гайгүй болчихсон. Гэтэл одоо энэ ялгаа гар утсан дээр гарч байна. Ийм байдал их ажиглагдаж байна. Ингэж ялгараад ирэхээр нэг хэсгийгээ дээрэлхэх, дээрэлхүүлсэн хэсэг нь эргээд сөрөг үйлдэл хийдэг.
Өсвөр насныхны дунд нойрны эмгэг нэлээн ажиглагдаж байна. Шөнөжин тоглож, өдөржин унтдаг, хичээлээ хийж байна гээд 01-02 цаг хүртэл суудаг. Ингээд нойр гүйцэд авч чадахгүй учраас маргааш нь хичээл дээрээ нойрмоглож, сурлагын амжилт буурч, анхаарал, дархлаа сулардаг. Дархлаа сулрахаар биеийн өвчнөөр өвчлөх магадлал өндөр.
Мөн төрөх үйлийн эмгэг их байна. Төрөх үйлийн эмгэг гэдэг нь худлаа ярих, хулгай хийх, бүлэглэж явах. Энэ нь өвчин болохын өмнөх үе шат. Бүлэглэл үүсэх нь аль ч нийгмийн үед байсан. Цаашид ч байна. Үзэл бодол нийлсэн хоёр ба түүнээс дээш хүн нийлэхийг тодорхой хүрээллийн бүлэг үүснэ гэсэн үг. Энэ бол хэвийн үзэгдэл. Гэтэл хэсэг бүлгээрээ нийлж, нийгмийн эсрэг эвдэн сүйтгэх, эд хөрөнгө хулгайлах бол төрөх үйлийн эмгэгийн хамгийн буруу нь. Дараагийн асуудал нь тэнэлт их байна. Энэ нь гэрээсээ дайжих урвал. Гэрээсээ дайжиж буй хүүхдүүд нийгмийн сөрөг үзэгдлийг даган дуурайдаг. Энэ нь өнөөдрийн бидний яриад буй дэлгэцийн дон, гар утасны донтой холбоотой.
Бага насандаа хайраар дутаагүй хүүхэд сэтгэцийн хувьд эрүүл байх сууриа тавьдаг
Дээр нь эцэг эхчүүд хүүхдүүд ээ хэт их ачаалалтай байлгадаг. Хэлний курс элдэв дамжаагаар шахдаг. Хүүхэд сонирхолгүй, чадахгүй байхад өөрсдөө дур мэдэн оруулчихаад эргээд чиний төлөө тэдэн зуун мянга, тэдэн сая төгрөг зарцуулсан гээд дарамт, шахалт учруулдаг. Энэ нь хүүхдийн сэтгэлзүйд маш хүнд дарамт болдог. Энэ байдал нэлээн байна. Иймэрхүү зүйлс л өсвөр насныханд тулгамдаж байна.
-Сүүлийн жилүүдэд танайд ирж буй хүүхдийн тоо өсөх хандлагатай байна уу, танайхаас тусламж авч буй хүүхдүүд ихэвчлэн ямар асуудалтай байна вэ?
-Ерөөс дийлэнх нь төрөх үйлийн эмгэг байдаг. Энэ нь нийгэмд, нийтээр мөрддөг ёсзүй, дүрмийг биелүүлж чадахгүй, дасан зохицохгүй байгаа хүнийг л төрөх үйлийн эмгэгтэй гэдэг. Төрөх үйлийн эмгэгтэн хоёр янз байдаг. Нэг нь буруу хүмүүжлээс нөгөөх нь өвчний улмаас үүссэн гэж бий. Дийлэнх нь хүмүүжлийн, гадаад орчноос нөлөөтэй төрөх үйлийн эмгэг байдаг. Компьютер, гар утасны донгоос шалтгаалсан эмгэгтэй хүүхдүүд манайд их ирдэг. Үүний дараагаар мэдрэлийн ядаргаа, нойрны хямрал, сэтгэл хөдлөлийн хөнгөн хэлбэрийн байдалтай хүүхдүүд ирдэг.
-Өсвөр насныханд тулгамдаад байгаа дээрх асуудлыг шийдвэрлэх арга замыг эцэг эхчүүд олох ёстой. Тэгвэл эцэг эхчүүдэд хандаад та ямар зөвлөгөө өгөх вэ?
-Хүүхдийн эрүүл энх өсөх эсэх нь эцэг эхтэй холбоотой. Бага насандаа хайраар дутаагүй хүүхэд сэтгэцийн хувьд эрүүл байх сууриа тавьдаг. Ингээд том болохоор нь найз нөхөд шиг харьцдаг, ойлгож, юу хэрэгцээтэй байгааг нь харж, мэдэрч, түүндээ зохицуулж харьцаж байвал хүүхэд ямар нэг асуудалгүй өсөх боломжтой.
Орчин үед ажил төрөл ихтэй байгаа нь үнэн. Хүлээн зөвшөөрье. Долоо хоногийн зургаан өдөр нь та ажилтай байж болно. Гэхдээ ядаж нэг өдөр нь гэр бүлтэйгээ үр дүнтэй өнгөрүүлээч ээ гэж эмч хүний хувьд хүсмээр байна. Зургаа хоног дутаасан хайраа буцааж нөхөж өгөөч ээ гэж хэлмээр байна. Бага насны хүүхдэд тархи толгойгоо битгий мэдүүл.
Гар утас гээд л тийчлээд, уйлангуут л эцэг эхчүүд утсаа өгчихдөг. Та хүүхдээ удирдах уу, эсвэл хүүхэд тань таныг удирдах юм уу гэж асуумаар байдаг юм. Хүүхдээ удирдаж чадахгүй бол эцэг эх байгаад яах юм. Тийм биз? Харин өсвөр насанд бол удирдах, удирдуулах гэсэн ойлголт байхгүй. Ээж, аав нар найз байх хэрэгтэй. Тэгэхээр хүмүүжлийн тал дээр анхаараач ээ л гэж хэлэх гээд байна.
Өсвөр насанд бол удирдах, удирдуулах гэсэн ойлголт байхгүй. Ээж, аав нар найз байх хэрэгтэй
Аав нь аав шиг, ээж нь ээж шиг байж сур. Ялангуяа бага насанд нь үүнийг сайн мөрдөх хэрэгтэй. Тэгэхгүй бол багад нь дураар нь тавьчихаад өсвөр насанд хүрэхэд нь “Чи ямар хачин амьтан бэ” гээд үзэлцээд байдаг. Энэ бол хамгийн буруу. Энэ насанд хүүхэд нийгэмшиж байдаг, тэгэхээр үүнийг нь авч явахад аав, ээж, найз нөхөд чухал үүрэгтэй. Найз нөхдийн сонголт чухал энэ үед эцэг эх бол өмөг түшиг болох ёстой. Тэгэхгүй чи, чи гээд дээрээс нь харьцаад байвал өсвөр насны хүүхдийг “Чи цаашаа яв” гээд түлхэж байгаатай адил.
Дахиад л чөлөөт цагийг хамтдаа өнгөрүүл гэж гэр бүлүүдэд хэлмээр байна. Нэг л их ажилтай хүмүүс. Долоо хоногт ганц өдөр л хүүхдүүдтэйгээ хамтдаа цагийг өнгөрүүлж байвал хөгширсөн хойноо та нар зовохгүй шүү дээ. Залуу явж үзээгүй биш, бүх зүйлийг завгүй дээр тулгаад байвал хэн зав гарах юм бэ гээд асуугаад үзээрэй.
-Ярилцлага өгсөнд баярлалаа.