Монголд төдийгүй орон нутагт тансаг зэрэглэлийн модон ванн үйлдвэрлэж, АНУын зах зээлд борлуулж буй эрхмийг энэ удаагийн “Би үйлдвэрлэгч” буландаа онцолж байна. Тэрбээр АНУ-ын иргэн бөгөөд коллежийн оюутан байхдаа модон завь хийхээр оролдож, улмаар ванн урласан байна. Ингээд модон ванн үйлдвэрлэх бизнесийн санаа төрж, Waterwood компанийг үүсгэн байгуулжээ. Баян-Өлгий аймагт гэр бүлийн хамт ажиллаж, амьдарч үйлдвэрлэлээ өргөжүүлж буй Waterwood компанийн захирал Тэйлор Росстой ярилцлаа. Тэрбээр Монголд эдийн засгийн хүндрэлтэй байгаа ч удахгүй тансаг зэрэглэлийн модон ванн худалдах зах зээл бий болж, хэрэглэгчдэд хүрнэ гэдгийг онцоллоо.
-Монголд эрхэлж байгаа үйлдвэрлэлийнхээ талаар танил цуулахгүй юу. Модон ванн үйлдвэрлэх бизнесийн санаагаа хэрхэн олсон бэ. Яагаад энэ зах зээлийг сонгох болов?
-Анх коллежийн оюутан байхдаа ванн хийх санааг санамсаргүй олж байлаа. Модон каяк завь хийх гэж оролдож байгаад, эцэстээ ванн шиг хэлбэртэй болчихсон. Ингээд ваннаа чанартай хийж сурахын тулд 14 жил уйгагүй оролдсоны эцэст санаандаа хүртэл хийж чаддаг болсон. Монголд ирэхээсээ өмнө Орост хэсэг хугацаанд амьдарч байсан. Харин одоо Баян-Өлгий аймагт гэр бүлийнхээ хамт амьдарч, үйлдвэрлэл явуулж, бүтээгдэхүүнээ экспортолж байна. Миний нэг зорилго орон нутгийг хөгжүүлж, валютын урсгалыг нэмэгдүүлэх. Би Америкт байхдаа найман жил Нью-Йоркийн хувьцааны компанид ажилласан. Тиймээс эдийн засгийн талаар тодорхой мэдлэг, ойлголттой учир энэ салбарт хүч үзэж байна.
-Та 14 жил оролдсоны эцэст санаандаа хүрсэн ванн урладаг болсон гэлээ. Модоор ванн хийхэд гарын ур дүй шаардагддаг болов уу. Монголчуудад ванн хийх арга туршлагаасаа зааж сургаж байгаа юу. Мөн түүхий эдээ хаанаас авдаг вэ?
-Түүхий эдийн тухайд зарим материалаа Монголоос, бусдыг нь Оросоос импортлодог. Монголд ирчихээд анхны ваннаа хийхээр мод хайж байсан юм. Тэгсэн хэсэг хүмүүс ойд унасан, хэрэгцээгүй болсон модыг банз болгож, зүсэх гэж байсныг нь аваад анхны ваннаа хийж байлаа. Нэг ванн хийхэд маш их хугацаа ордог. Сайн ванн, сайн бүтээл хийхэд тэвчээр хэрэгтэй гэж боддог.
Үүнийг ч эрхэм болгож, намайг дагалдаж байгаа монгол залуучуудад хамгийн гол нь тэвчээр гэж үргэлж хэлдэг. Тэдэнд яарахгүй, хамгийн сайн бүтээл урлахыг заадаг. Бүтээгдэхүүн бэлэн болсны дараа АНУ руу экспортлодог. Харин Монголд Tempini хэмээх тансаг зэрэглэлийн тавилгын дэлгүүрийн үзүүлэнд ваннаа тавьсан байгаа. Улаанбаатар хотод загвар тавих боломжтой хэд хэдэн дэлгүүр байдаг боловч бид Tempini-г сонгосон. Учир нь Италийн гантиг чулуун шалны плита зэрэг манай бүтээгдэхүүнтэй эн зэрэгцэхүйц тансаг зэрэглэлийн барилгын материал тэднийд байдаг.
АНУ-д модон ванн 8000 ам.долларын үнэтэй байдаг
-Тансаг зэрэглэлийн брэнд зах зээлд эрэлт хэрэгцээтэй байна. Хэдийгээр Монголд эдийн засгийн нөхцөл байдал сайнгүй байгаа ч хүмүүс тансаг зэрэглэлийн бараа бүтээгдэхүүн худалдан авч байна. Та бүтээгдэхүүнээ ихэвчлэн гадагшаа гаргадаг гэж байна. Монгол хэрэглэгч танай бүтээгдэхүүнийг худалдан авч байна уу?
-Одоогоор Монголд нэг ч ванн зараагүй байна. Tempini дэлгүүрт загвараа тавиад удаагүй байна. Энэ жилээс хамтарч ажиллаж байгаа учир үр дүн гарна гэж найдаж байгаа. Тэр хэрээр орон нутгийн хөгжилд хувь нэмрээ оруулах хүсэлтэй явдаг. Хэдийгээр Монголын эдийн засаг тааруу байгаа ч Улаанбаатар хотын гудамжинд үнэтэй автомашинууд холхиж, дэлхийн брэндүүд үүд хаалгаа нээж байгаа энэ үед бидэнд ч зах зээл байна гэж харж байна. Удахгүй монголчууд модон ванн хэрэглэх цаг ирнэ. Энэ бол цаг хугацааны асуудал.
-Америк хэрэглэгчийн гар дээр очих хүртэл бүтээгдэхүүний үнэ хоёр дахин өсөж байгаа байх. Тээврийн асуудлаа хэрхэн шийдэж байна вэ?
-Манай захиалагчдад үнэ төдийлэн чухал биш. Найз нөхөд болон ойр тойрныхонд нь байдаггүй учраас бидний үйлдвэрлэсэн ванныг худалдан авах сонирхолтой байдаг. АНУ- д модон ванн 8000 ам.долларын үнэтэй. Тэдэнд тээврийн зардалд 1000-2000 ам.доллар төлөх нь тийм ч том асуудал болдоггүй. Бид ваннаа Монголоос гадна АНУ-д үйлдвэрлэж байгаа.
-Таныг модоор шат, ширээ, сандал хийдэг гэж дуулсан. Монголд энэ төрлийн бүтээгдэхүүний зах зээл ямар байна вэ?
-Модон шат, тавилгын хувьд борлуулалт харьцангуй сайн. Баян-Өлгийд гэхэд байшингийн шатыг хийхдээ тооцоог яаж зөв гаргах, шатаа хэрхэн зөв хийх тал дээр суралцах зүйл их байна. Тиймээс АНУ-аас мэргэжлийн хүмүүс авчирч, монгол мужаануудад сургалт зохион байгуулахаар төлөвлөсөн. Аравдугаар сард шат хэрхэн зөв хийхийг заахаар мэргэжлийн хүн ирэх гэж байна. Хамгийн сонирхолтой нь, Монголын зах зээлд модон ванн, хаалга, ширээ, сандалнаас илүүтэй шат эрэлт хэрэгцээтэй байдаг нь ажиглагдсан. Чанартай модоор, сайн шат хийх мэргэжлийн хүн ховор байдагтай энэ нь холбоотой байх.
- Түүхий эдийн тухайд зарим материалаа Монголоос,бусдыг нь Оросоос импортлодог.
- Манай захиалагчдад үнэ төдийлэн чухал биш.
- Ваннаа чанартай хийж сурахын тулд 14 жил уйгагүй оролдсоны эцэст санаандаа хүртэл хийж чаддаг болсон.
-Монголд бизнес эрхэлж байгаа хүний хувьд манай бизнесийн орчинг хэрхэн дүгнэж байна вэ?
-Би АНУ, ОХУ, Монгол гээд гурван оронд амьдарч үзсэн. Эрх чөлөө, нээлттэй байдал, худалдаа үйлдвэрлэл эрхлэх чадвараараа АНУ-ыг Монголтой харьцуулж болно. Миний хувьд өмчийн эрхийг хамгаалах үзэл баримтлалыг дэмжигч нэгэн. Харин Орост өмчийн эрхийг хамгаалах бодлого, журам хангалттай түвшинд хэрэгждэггүй. Энэ нь бизнес эрхлэгчдэд, ялангуяа олон улсын компаниудад дарамт болдог. Харин Монголд нөхцөл байдал харьцангуй дээр шүү. Мэдээж хэрэг өмчийн эрх тал дээр сайжруулах олон зүйл байгаа. АНУ-тай харьцуулахад өмчийн эрхийг хамгаалах тал дээр Монгол илүү гарна. Түүнчлэн Монголын татварын хэмжээ маш бага төдийгүй хэдийг төлөх вэ гэдэг асуудалд үргэлж санаа зовохгүй байгаа нь бизнес эрхлэхэд илүү таатай санагддаг.
Өмчийн эрхийг хамгаалахдаа Монгол Улс АНУ-аас илүү
-Монгол Улсад хэрэгжүүлэх бизнесийн өөр санаа байна уу. Эсвэл одоо эрхэлж байгаа үйлдвэрлэлээ өргөжүүлэх тал дээр анхаарч байна уу?
-Мэдээж хэрэг одоогийн үйлдвэрлэлээ өргөжүүлэх бодолтой байгаа. Гэхдээ үүнд цаг хугацаа хэрэгтэй. Хурдан хугацаанд бизнесээ өргөжүүлнэ гэвэл их хэмжээний зээл авах шаардлагатай болно. Гэтэл би өртэй байх тийм ч дуртай биш. Сэтгэлд нийцсэн, чанартай бүтээгдэхүүн үйлдвэрлэхэд гурван жилийн дадлага, сургуулилалт шаардлагатай.
Бид ашиг олохын тулд богино хугацаанд хямдхан бүтээгдэхүүн хийж болох ч чанарыг эрхэмлэж байна. Гэхдээ бага багаар үйл ажиллагаагаа өргөжүүлэх зарчим баримталж байна. Харин бизнесийн нэг шинэ санаа төрсөн шүү. Юу гэхээр, Монголд сайн чанарын мод хайж байгаа хэрэглэгчид олон байна. Тиймээс модны импортын тал дээр бизнесээ тэлэх боломжтой гэж харж байгаа. Гэхдээ яарахгүй байна. Хэдий чинээ хурдан өргөжнө, төдий чинээ унах магадлал өндөр байдаг шүү дээ.
-Зах зээл бол хэрэглэгчид. Тиймээс хэрэглэгчдийн юу хүсэж байгааг мэдэх нь чухал болов уу. Монголын худалдан авагчдын нийтлэг зан байдлыг ажигласан уу?
-Ажигласан. Гэхдээ энэ зан байдал нь дэлхийн хаана ч түгээмэл байдаг. Хүмүүсийн дийлэнх нь эхлээд ванныг хараад “хөөх” гэж дуу алддаг ч үнийг нь хараад л дургүйцдэг. Гэхдээ манай ванн хүн бүрт зориулагдаагүй. Чанартай, хийц сайтай, магадгүй дэлхийд шилдэгт тооцогдох бүтээгдэхүүнд мөнгө төлөх хүсэлтэй хүмүүст л зориулсан. Тэрчлэн олон нийтэд зориулсан том үйлдвэртэй болох сонирхол надад байхгүй. Гараар үйлдвэрлэсэн, ганц ширхэг бүтээгдэхүүн чанар, баталгаа, өндөр үнийг илтгэдэг.
Б.Бямбасүрэн