Төлбөрийн тэнцлийн хоёрдугаар улирлын гүйцэтгэлийг Монголбанкнаас танилцууллаа. Эдийн засгийн “эрүүл мэнд”-ийг тодорхойлох статистик үзүүлэлт дөнгөж гаргасан талх шиг халуун байна. Төлбөрийн тэнцэл 74 сая ам.долларын алдагдал тай гарчээ. Энэ нь таамаглаж байснаас хавьгүй бага дүн. Алдагдлын хэмжээг оны эхний улиралтай харьцуулахад хоёр дахин буурсан үзүүлэлттэй гарав. Энэ оны нэгдүгээр улиралд төлбөрийн тэнцэл 163.7 сая ам.дол ларын алдагдал байсан. Харин хоёрдугаар улиралд алдагдал ийнхүү хумигджээ. Гэхдээ 74 сая ам.доллараас бага алдагдал хүлээх боломж бас байсан.
Учир нь, энэ оны зургадугаар сард төлбөрийн тэнцэл 35.6 сая ам.долларын алдагдал хү лээсэн. Харин хоёрдугаар улир лын гүйцэтгэлээр төл бөрийн тэнцлийн алдагдал 38.4 сая ам.доллараар нэмэгдсэн байна. Шалтгаан нь ОУВС-гийн Ажлын хэсгээс өгсөн зөвлөмжийн дагуу тус сангаас авсан зээлийн бүртгэлийг Засгийн газраас Монголбанк руу шилжүүлсэнтэй холбоотой аж. Хэрэв төв банк руу зээлийн бүртгэлийг шилжүүлээгүй бол алдагдлын мөнгөн дүн 30 сая ам.доллараар тэлэхгүй байлаа. Хэдий ийм боловч Монгол Улсын төлбөрийн тэнцэл 74 сая ам.долларын алдагдалтайгаар гуравдугаар улиралтай золгов.
Төлбөрийн тэнцлийн алдагдал хоёр дахин буурчээ
Тайлант улиралд гадаадын хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниуд ашигтай ажилласан нь төлбөрийн тэнцэлд голлон нөлөөлсөн. Энэ нь төлбөрийн тэнцлийн богино болон дунд хугацааны төлөв эерэг байгааг улам тодотголоо. Урсгал болон хөрөнгийн дансны тэнцэл 265.2 сая ам.долларын алдагдалтай гарсан. Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад 44 хувиар буюу 210.8 сая ам.доллараар буурчээ.
Төлбөрийн тэнцлийн алдагдал агшихад санхүүгийн дансны тэнцэл 353.4 сая ам.доллараар ашигтай гарч, жилийн өмнөх үеийн үзүүлэлтээс 40 хувиар буурсан нь багцын хөрөнгө оруулалт өсөлттэй гарахад нөлөөлжээ. Тодруулбал, санхүүгийн дансны тэнцэл 236.7 сая ам.доллараар буурсан байна. Төлбөрийн тэнцэл нь урсгал тэнцэл, хөрөнгө болон санхүүгийн тэнцлээс бүрддэг. Урсгал тэнцлийн алдагдлыг хөрөнгө болон санхүүгийн тэнцлийн ашиг далдалж, төлбөрийн тэнцэл харьцангуй тогтворжиж ирлээ. Өөрөөр хэлбэл, урсгал тэнцлийн алдагдлыг хөрөнгө болон санхүүгийн тэнцлийн ашгаар нөхөж байна. Хөрөнгө, санхүүгийн тэнцэл нь хоёр үндсэн эх үүсвэртэй. Нэг нь гадаадын шууд хөрөнгө оруулалт бол хоёр дахь нь Засгийн газрын гадаадаас авсан зээл ордог.
Хөгжиж буй орнууд капитал хөрөнгө оруулалтыг дэмжиж, гаднаас зээл авах замаар богино хугацаанд урсгал тэнцлийн алдагдлаа санхүүжүүлж байна. Статистик Манай улсын хувьд төлбөрийн тэнцлийн алдагдлаа хумихад гадаадын шууд хөрөнгө оруулалт хамгаас чухал болчихоод байна. Хэдий урсгал тэнцлийн алдагдал харьцангуй өндөр биш боловч өрийн дарамт хэвээр. Ийм үед гадаад худалдааны тэнцэл ашигтай гарч байгаа нь олзуурхах мэдээ. Гадаад худалдаа энэ оны долдугаарын сарын байдлаар 1.2 тэрбум ам.долларын ашигтай гарч, экспортын орлого нэмэгдэж байгаа нь бизнесийн орчинд эерэг дохио болов.
Урсгал тэнцлийн алдагдал нь энгийн үгээр хэлбэл манай улсын гадаадад гаргаж буй бараа, үйлчилгээ, шилжүүлгийн төлбөрийн хассан цэвэр дүн. Өөрөөр хэлбэл, бид юуг бүтээж, валютын ямар орлого олов, юуг гаднаас авч, ямар хэмжээний валютын төлбөр гадагш нь төлөв гэдгийг харуулдаг эдийн засгийн суурь үзүүлэлт юм. Энэ үзүүлэлт хасах утгатай байна гэдэг нь бидний олж байгаа валютын орлого нь бидний гадагш төлдөг валютын хаана ч хүрдэггүй гэсэн үг. Гэхдээ эдийн засаг энэ оны эхний хагас жилд 5.3 хувиар өсөж, гадаадын шууд хөрөнгө оруулалт нэмэгдэж байна. Энэ нь төлбөрийн тэнцлийн алдагдал цаашид хумигдах угтал.
Б.Баяртогтох