Томоохон төв банкууд Засгийн газруудынхаа нийт өрийн бичгийн тавны нэгийг эзэмшиж байгаа нь сүүлийн арван жилд хэрэгжүүлсэн мөнгөний өргөн хүрээтэй бодлогоос үүсэх бэрхшээлийн түвшинг харуулж байна. Санхүүгийн хямрал эхэлснээс хойш дэлхийн хамгийн том төв банкууд эдийн засгийн сэргэлтэд дэмжлэг үзүүлэх зорилгоор их хэмжээний бонд болон бусад үнэт цаас худалдан авч, өрхийн болон бизнесийн зээлийн өртгийг бууруулсан билээ.
АНУ-ын Холбооны нөөц, Европын төв банк, Японы банк, Английн банк болон Швейцар, Шведийн төв банк, нийт 15 их наяд ам.долларын үнэт цаас эзэмшиж байгаа нь санхүүгийн хямралын өмнөхөөс дөрөв дахин их байгааг ОУВС-гийн судалгаанд дурджээ.
Үүнээс есөн их наяд нь Засгийн газрын бонд агаад эдгээр улсын Засгийн газрын нийт 46 их наяд ам.долларын өрийн таван доллар тутмын нэгийг эзэмшиж байна гэсэн үг. Европын төв банкны ам.доллараар тооцсон тэнцлийн хэмжээ саяхан Холбооны нөөцийнхөөс давсан.
Тус банк 4.9 их наяд ам.долларын хөрөнгөтэй ба хоёр их наяд нь евро бүсийн Засгийн газруудын бонд юм.
Японы банкны тэнцэл бас Холбооны нөөцийнхөөс давж, 4.53 их наяд ам.долларт хүрснээс 85 хувь нь Японы Засгийн газрын үнэт цаас аж. Холбооны нөөцийн баланс түүхэндээ хэд дахин өссөн ч дэлхийн II дайны үед зах зээлийн байдлыг сайжруулахын тулд өрийн бичгүүдийг ихээр худалдан авсан байдаг. Гэвч өнөөгийн нөхцөлд түүхэнд анх удаа ийм олон төв банк арван жилийн хугацаанд харилцан уялдаатай үлэмж хэмжээний худалдан авалт хийсэн юм.
Анх түр зуурын яаралтай арга хэмжээ хэмээн төлөвлөсөн боловч өнөө үед бодлого боловсруулагчдын толгойны өвчин болж, дэлхийн эдийн засгийн мөнгөний бодлогыг хэвийн нөхцөлд буцаах асуудал үүсэв. Ирэх долоо хоногт Жаксон Хоулд дэлхийн томоохон мөнгөний бодлого тодорхойлогчдын жил бүрийн уулзалт болохын өмнөх үед ЕТБ-ны ерөнхийлөгч Марио Драги Евро бүсэд хоёр их наяд ам.долларын бонд худалдан авах хөтөлбөрөөс гарах бодолтой байгаа эсэхийг зах зээл ажиглаж байна.
Холбооны нөөцийн долдугаар сарын тайлан лхагва гарагт нийтлэгдсэнээс үзэхэд тус банк мөнгөний бодлогын байр сууриа чангатгах дохио өглөө. Вашингтонд байрлалтай Брукинсын хүрээлэнгийн татвар, мөнгөний бодлогын төвийн захирал Дэвид Вессел ярихдаа бодлого боловсруулагчид 2013 онд оролцох гээд “хуруугаа түлсний” дараа энэ удаа мөнгөний зөөлөн бодлогоос маш болгоомжтой гарч эхэлж байж магадгүйг онцолжээ. Тэрбээр “Драги, Йеллен (Холбооны нөөцийн захирагч) нар мөнгөний бодлогын талаар дохио өгөхийг хүсвэл Жаксон Хоулын уулзалт зах зээлд маш чухал мөч” болохыг тэмдэглэв.
Төв банкуудын бонд худалдан авалт дэлхий даяар зах зээлд хүчтэй нөлөөлдөг ба хөрөнгө оруулагчид тогтвортой өгөөж эрэлхийлдэг. Үүний үр дүнд хямралын дараах эрсдэлтэй бондууд амжилттай зарагдаж, шинэ зах зээл рүү мөнгө цутгаж, хувьцааны индексүүд дээд түвшинд хүрснээр урьд үзэгдээгүй бага хэлбэлзэлтэй үе ирсэн юм. Дэлхийд хөрөнгийн менежментээр тэргүүлэгч BlackRock компанийн стратеги судлаач Ричард Торнилл “Таамаглаагүй хямралаас зайлсхийхийн тулд бондын өгөөжийг багасгаж, 35 жил үргэлжилсэн өсөлтийн зах зээлийн эрин төгсөж буйг бид харж байна” гэжээ.
Хэдийгээр мөнгөний зөөлөн бодлого хөрөнгийн үнэ өсөхөд түлхэц өгсөн боловч энэ нь Засгийн газрын бондын үнэд нөлөөлсөн ганц хүчин зүйл бус гэж ноён Торнилл үзэж байна. Тэрбээр санхүүгийн хямралаас хойш зохицуулалтад хийсэн өөрчлөлт зарим хөрөнгө оруулагчийг өндөр чанартай зээлийн хөрөнгө хуримтлуулахад хүргэсэн. Ялангуяа шинэ зах зээлүүдэд дунджаас доогуур эдийн засгийн болон бүтээмжийн өсөлт ажиглагдсан ба хуримтлалын түвшин дээшилжээ. Ноён Торнилл цааш нь “Бидний таамгаар бодлого аажмаар хэвийн болох тул бондын өгөөж маш аажим дээшилнэ” хэмээн өгүүллээ. Холбооны нөөцийн 4.47 их наяд ам.долларын тэнцлийн талаас илүү нь Сангийн яамны өрийн бичгээс бүрддэг. Үүнд Засгийн газрын баталгаатай моргейжийн зээлийн үнэт цаас 40 хувийг эзэлж байна.
Төв банкуудын бонд худалдан авалт улсын үнэт цаасны өгөөжийг маш доогуур, заримдаа бүр хасах үзүүлэлт рүү оруулсан бөгөөд зарим бонд эзэмшигч үнэт цаас худалдан авсныхаа төлөө Засгийн газарт хүү төлж буй. Дэлхийн хэмжээнд Засгийн газрын бондууд хямралаас хойш 48.8 хувийн ашиг авчирсныг Bloomberg Barclays индекс харуулж байна. Өнгөрсөн оны тайлангаас үзэхэд хөрөнгө худалдан авах хөтөлбөрийн үр дүнд Европын Засгийн газрын бондын өгөөж 13 суурь нэгжээр буурсан юм. Өгөөж буурч, үнэ өсөж байна.
Кейт Аллен, Кейт Фрей