АНУ-ын нууц албаны тусгай ажилтан нэгэн үе хамгийн том буруу гарын наймаа үргэлжилдэг байсан Торгоны зам сайтыг мөрдөн шалгах ажиллагааны үеэр олон мянган ам. доллартой тэнцэх биткойн хулгайлсан хэрэг гарч байсан. Тэгвэл тэрээр өнгөрсөн мягмар гарагт хэргээ хүлээжээ.
Тусгай албанд зургаан жил ажилласан Шаун Брижс 2015 онд Торгоны зам сайтыг мөрдөн шалгаж байх үеэрээ 800 мянган ам. доллартой тэнцэх Биткойн хулгайлсан бөгөөд шүүхийн өмнө мөнгө угаасан гэдгээ хүлээсэн байна.
Тэрээр хамтрагчийнхаа хамт Торгоны замын данснаас их хэмжээний мөнгө угааж, түүнийгээ өөр хүнд хамаатуулснаар сайтыг үүсгэн байгуулагч Росс Улбрихтыг хүн амины хэрэг хийхээр төлөвлөсөн хэрэгт буруутгасан юм.
Улбрихт 2015 оны хоёрдугаар сард Торгоны зам сайтыг үүсгэн байгуулсан гэдгээ хүлээж, одоо шоронд бүх насаараа хоригдох ял эдэлж байгаа. Шауны хувьд 1600 Биткойн буюу одоогийн ханшаар 6,6 сая ам. доллартой тэнцэх цахим валют угаажээ.
Тэрээр Тусгай албаны дансанд байсан мөнгийг өөрийн данс руу шилжүүлж байсан бөгөөд эрх баригчид 600 Биткойныг нь буцааж авсан аж. Түүнд ирэх арван нэгдүгээр сарын 7-ны өдөр ял оноохоор болсон байна.
2013 Росс Улбрихтыг баривчилж үйл ажиллагааг нь зогсоосон Торгоны зам сайтын данснаас Холбооны мөрдөх товчоо тухайн үеийн ханшаар 33,6 сая ам. доллартой тэнцэх биткойныг хураан авсан юм.