“ИТАР-ТАСС” агентлагийн сэтгүүлч Алексей Селищевын манай улсын төрийн тэргүүн Х.Баттулгатай өнгөрсөн сард хийсэн ярилцлагыг хөрвүүлэн хүргэж байна.
Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулж, Монгол Улсын тав дахь Ерөнхийлөгч болсон Х.Баттулгатай тус агентлагийн сэтгүүлч улс орны хөгжлийн төлөвлөгөө болон ОХУ-тай хамтын ажиллагаагаа бэхжүүлэх ярилцжээ.
-Монгол Улс олон улсын нийгэмлэгтэй нягт хамтын ажиллагаатай байх тал дээр чухал алхмуудыг хийсээр байна. Мөн Ази дахь үүргээ идэвхжүүлэхийг чармайсаар. Та үүнийг юу гэж дүгнэж байна. Монгол Улс ийм чиг хандлагыг баримтлах нь зөв үү?
-Монгол Улсад Ерөнхийлөгчийн сонгууль болоод сар гаруйн хугацаа өнгөрөөд байна. Гадаад бодлогын талаар надад олон санаа бодол бий. Газар зүйн хувьд Монгол Улс Ази тивд оршдог. Бид тус тивийн бүхий л оронтой дипломат харилцаа тогтоосон.
Монгол Улс мөн ОХУ, Хятад гэсэн хоёр их гүрний дунд оршдог. Бид Хятад улстай стратегийн түнш. Мөн Япон, Энэтхэг улстай ч ийм харилцаатай. Үүний адил Өмнөд Солонгостой харилцаагаа хөгжүүлж байгаа.
Монгол Улсын онцлог гэвэл ОХУ-аар дамжин Европын орнуудтай, Хятадаар дамжин Азийн орнуудтай хиллэдэг. Энэ утгаараа ОХУ, Хятадад айлчилж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар тодорхой алхмуудыг хийхээр төлөвлөж байна. Хамтын ажиллагааны гол сэдэв бол гаалийн тарифын зохицуулалт, өргөн хүрээтэй шинэчлэлийг явуулах. Мөн бид байгалийн баялгаа боловсруулахад хамгийн шинэ үеийн техник, технологи, инновацийг ашиглах юм. Тангаргаа өргөөд 35 хонож байна. Хэсэг хугацааны дараа тодорхой үр дүнд хүрч, төлөвлөгөөнүүд маань хэрэгжинэ гэж бодож байна.
ОХУ, Хятадад айлчилж, эдийн засгийн хамтын ажиллагаагаа хөгжүүлэх талаар тодорхой алхмуудыг хийнэ.
-Хүн бүр улс эх орныхоо ирээдүйн талаар боддог. Та Монгол улс ирэх арван жилүүдэд ямар байна гэж төсөөлж байна?
-Төрийн тэргүүн болсон хүн бүр л урт хугацаагаар улс орноо хөгжүүлэхийг бодож байдаг. Өнгөрсөн сонгууль Монголчуудын хувьд нэлээд онцлогтой байлаа. Өнөөдөр манай улс хүндхэн үедээ байна. Ядуурал, ажилгүйдлийн түвшинг бууруулна гэсэн найдлагаар ард түмэн намайг сонгосон.
Ерөнхийлөгчид сонгогдохын өмнө би хоёр ч томоохон байгууллагыг тэргүүлж байлаа. Эдийн засгийн салбарт ойрын дөрвөн жилд хийх төлөвлөгөө бий. Улс орны тогтвортой байдлыг хөгжүүлэх үндэс эндээс эхэлнэ. Үүний дараа бүрэн эрхийн хугацаа маань дуусгавар болох бөгөөд тэр үед үр дүнг харж болно.
-Ерөнхийлөгчийн хувиар таны нэн тэргүүний зорилт юу вэ. Эртний уламжлалаа хадгалан Монголд хэрэгтэй шинэчлэл хийж чадна гэж та бодож байна уу?
-Ямар ч улс уламжлал, олон зуун жил өвлөн ирсэн ард иргэдийн зан заншил дээр суурилан хөгжлийн одлогоо боловсруулдаг. Монголчууд нүүдэлчин ард түмэн. Миний цусанд ч энэ нь бий. Монголын онцлог нь нүүдэлчин уламжлал дээр үндэслэн хөтөлбөрөө боловсруулах явдал. Монголчууд бие даан улс орноо хөгжүүлэхээр зорьж байна. Энэ нь манай улсын онцлог.
Нөгөө талаас Монголд олон ажлын байр гаднын мэргэжилтнүүдээр дүүрсэн. Тэд манай улсыг хөгжүүлэхээр ажиллаж байна. Гэхдээ бид энэ бодлогоо өөрчилнө. Одоогийн нөхцөл байдлаас ялгаатай нь ирээдүйд бид ашигт малтмалын олборлолтоос ард иргэдэд ашиг хүртээх явдал. Хүн бүр тэгш эрхтэй хүртэх ёстой. Сүүлийн 20 жил зарим нэг этгээд ашигт малтмалын лиценз авч, ашиг олсоор. Ингэхдээ тэдэнтэй хамтарсан улстөрийн бизнесийн бүлэглэлийнхэн ч орлогоо нэмэгдүүлсээр байгаа. Үүний улмаас нэг талаас улс оронд ядуурал, ажилгүйдэл хэвээр байна. Нөгөө талаас улс төрийн хүчнийхэн маш их мөнгө, эд баялагтай болж, түрийвчээ зузаатгасаар. Тиймээс анхаарлаа хандуулах гол сэдвүүдийн нэг бол энэ.
Мөн өөр нэг чухал чиглэл бол дэд бүтэц. Энэ салбар нь ард иргэдээр босох ёстой. Мөн хөрш орнууд болох ОХУ, Хятадтай дэд бүтцийн салбарт хамтран ажиллахыг нэн тэргүүний зорилго юм. Далайд гарцгүй манай улсын хувьд хөрш орнуудтайгаа нягт хамтын ажиллагаатай байх нь чухал юм.
-Орос, Монгол нь сайн болон дотны хөршүүд. ОХУ-тай харилцаагаа хөгжүүлэх тал дээр та ямар ач холбогдол өгч байна?
-Манай хоёр орон олон зууны жилийн түүхтэй найрамдалт харьцаатай байж ирсэн. Бидэнд баялаг түүхэн замнал бий. Энэ нь бид бие биеэ хэр дэмждэгийг харуулах юм. Хамгийн сүүлийн жишээ гэхэд Халхын голын тулаан. Үүнийг хэзээ ч мартаж болохгүй. Би энэ түүхийг дандаа санаж байх ёстой гэж бодож байна. Бүс нутгийн хэмжээнд хоёр тал хамтын ажиллагааг шинэ өндөрлөгт хүргэх хэрэгтэй. Үүнтэй холбогдуулан Байгал нууртай холбоотой чөлөөт худалдаан бүс байгуулах тухай боломжийг судлах явдал.
Бид Эгийн голд усан цахилгаан станц барих төсөл дээр ажиллаж байна. Харилцан бие биенээ ойлгохгүй нь зөрчилдөөнд хүргэх магадлалтай. Бидний харилцаа цаашид эрч хүчтэй хөгжинө гэдэгт найдаж байна. Тэр дундаа батлан хамгаалахын салбарт. Учир нь манай байлдааны техник, зэр зэвсгийн 90 хувь нь ОХУ-д үйлдвэрлэсэн байдаг.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад оролцож, ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Зүүн Хойд Азийн орнуудын төр, засгийн тэргүүнүүдтэй уулзахаар төлөвлөж байна.
-Таныхаар Монгол, Оросын хэтийн төлөв ямар шатанд байна вэ?
-Би дээр дурдсан. Батлан хамгаалахын салбар бол хоёр орны хамтын ажиллагааны гол салбар. Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ саяхан ОХУ-ын Батлан хамгаалахын сайд С.Шойгутай уулзсан. Монгол Улсын Ерөнхийлөгч миний нэрийн өмнөөс ОХУ-ын Батлан хамгалаахын сайдад илгээмж хүргэсэн. Монголчууд С.Шойгуг тува үндэстэн гэж үздэг, түүнийг маш халуун дотноор хүлээж авдаг.
Хоёрдугаарт, хөдөө аж ахуй. Хуучин ЗХУ-ын үед бид Зөвлөлтөд үйлдвэрлэсэн хөдөө аж ахуйн техникийг хэрэглэж байлаа. Одоо хэдийгээр тоон хувьд цөөрсөн ч хөдөө аж ахуйн салбар дахь хамтын ажиллагаагаа бэхжүүлэх шаардлагатай байгаа.
Магадгүй энэ нь юуны өмнө манай хоёр орны уур амьсгал ойр байдагтай ч холбоотой байх. Үүний зэрэгцээ бид Эрхүү мужид Монгол мах экспортлох асуудлыг олон жил ярьсан ч уг асуудал шийдэгдээгүй хэвээр. Өөр нэг хамтран ажиллах салбар бол дэд бүтэц, тээврийн салбарыг бүхэлд нь хөгжүүлэх явдал.
“Улаанбаатарын төмөр зам” нь ОХУ, Монголын хамтран хэрэгжүүлэх цорын ганц төсөл хэвээр үлдсэн. Бид уг төслийг өргөжүүлэх үүднээс илүү анхаарал хандуулах болно. ОХУ-тай 50:50 хувь байхаар. 2016 онд Парламентын сонгуулийн өмнө Эрдэнэт үйлдвэрийн Оросын эзэмшлийн 49 хувь зарагдсан. Энэ бол маш хүнд асуудал. Үүнтэй адил нөхцөл байдал Улаанбаатар төмөр зам-д ийм нөхцөл байдал дахин үүсэхээс сэрэмжилж байна. Мөн Монголросцветмет компани байна. Тус компани уул уурхайн үйл ажиллагаа явуулах хэд хэдэн лиценз эзэмшдэг. Бид энэ компанийн үйл ажиллагааг нэмэгдүүлэх шаардлагатай. Учир нь тус компани нэлээд өртэй.
-Монгол Улс бол цорын ганц байгалийн нөөцтэй давтагдашгүй улс. Оросын жуулчдад та Монголыг юуг үзэхийг зөвлөмөөр байна?
-Аялал жуулчлал сайн чанарын үйлчилгээ сайн удирдлага, зохицуулалт шаардсан өвөрмөц салбар юм. Ирэх онд бид шинэ нисэх онгоцны буудал нээнэ. Энэ нь аялал жуулчлалын салбарыг хөгжүүлэхэд ахиц болно. Оросын жуулчдыг ч татах юм. Одоогоор манай хойд хөршөөс ирэх жуулчдын тоо цөөн хэвээр. Гол төлөв амрах журмаар Сибирийн бүс нутгаас хүмүүс автобусаар манайд ирдэг.
Харин Оросын төв болон Европын хэсэгт амьдардаг нь Турк болон Европын орныг ихэвчлэн зорьдог. Тиймээс бид Буриад улсын аялал жуулчлалын агентлагуудтай тусгай машрут гаргах талаар санал бодлоо солилцоод байгаа. Уг аяллын хүрээнд Япон, Өмнөд Солонгосын жуулчдыг Хятадын хойд нутаг болох Өвөр Монголын өөртө засах орон, Монгол Улс, Буриад гээд өөрөөр хэлбэл “Гурван Монгол” гэсэн чиглэлээр аялал зохион байгуулахаар ярьж байгаа. Мөн бид Москва, Санкт-Петербургээс Хөшигийн хөндийд шинэ нисэх онгоцны буудлаа ашиглалтад оруулсны дараа жуулчдыг хүлээн авахаар зорьж байна. Мөн үйлчилгээний салбарыг хөгжүүлэх тал дээр анхаарал тавин ажиллаж байгаа.
-Та Дорнын эдийн засгийн чуулга уулзалт оролцохоор төлөвлөж байгаа юу. Энэхүү чуулга уулзалтаар та ямар асуудлыг хөндөх гэж байна?
-Энэ нь миний гадаадад хийх анхны албан ёсны айлчлал болно. Энэхүү айлчлалын хүрээнд ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон Зүүн Хойд Азийн орнуудын төр, засгийн тэргүүнүүдтэй уулзахаар төлөвлөж байна. Энэ талаарх уулзалт, хөтөлбөрийг Монголын Гадаад хэргийн яамнаас одоогоор боловсруулж байна.
-Ярилцсанд баярлалаа.