ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дархан Уул аймаг дахь хууль зүй, дотоод хэргийн салбарын харьяа байгууллагын үйл ажиллагаатай танилцаж, ажилтан албан хаагчидтай уулзалт хийлээ.
Энэ уулзалтын зорилго нь аль нэг байгууллагын үйл ажиллагаанд үнэлэлт дүгнэлт өгөх, хянаж шалгах биш салбарын бодлого, хууль тогтоомж анхан шатны нэгж дээр хэрхэн хэрэгжиж байгаатай танилцах, хуулийг хэрэгжүүлж өдөр тутам иргэдтэй харилцаж байгаа ажилтан, алба хаагчдаас санал, сэтгэгдлийг нь сонсох, тэдний өмнө тулгарч буй асуудлыг шийдвэрлэхэд оршиж байгааг С.Бямбацогт сайд онцолж хэлсэн юм.
Тус аймаг хүн амын тоогоор нийслэлийн гурван дүүрэгтэй тэнцүү бөгөөд олон улсын болон дотоодын иргэд, тээврийн хэрэгслийн урсгал тасардаггүй тул Дархан-Уул аймаг дахь хууль зүй, дотоод хэргийн салбарын харьяа байгууллагууд нэлээд ачаалалтай ажиллаж байгааг уулзалтын үеэр холбогдох албаны хүмүүс хэлсэн юм.
Уулзалтын дараа Дархан-Уул аймгийн Цагдаагийн газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус газрын хувьд эрүүлжүүлэх байрны барилга нь стандартын шаардлага хангахгүй, хүний эрх зөрчиж байгаа талаар Хүний эрхийн комиссоос зөвлөмж, аймгийн прокурорын газраас удаа дараа шаардлага ирүүлсэн бөгөөд барилгыг өргөтгөх, засварлах шаардлагатай байгааг Цагдаагийн газрын удирдлагууд учирлав.
2017 оны эхний хагас жилд 338 холбогдогчтой 355 гэмт хэрэг бүртгэгдсэн нь өнгөрсөн оны мөн үеэс 12 хэргээр буюу 3,3 хувиар буурсан, гэмт хэргийн илрүүлэлт 62,3 хувьтай байгаа нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 1,9 хувиар өссөн эерэг үзүүлэлттэй байна. Энэ нь цагдаагийн ажилтан албан хаагчдын нөр их хөдөлмөрөөс гадна хяналтын камерын ач тус гэдгийг удирдлагууд нь хэлж байлаа.
Дараа нь Дарханы шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, түүний харъяа хорих 445 дугаар ангийн нөхцөл байдалтай танилцлаа. Сүүлийн жилүүдэд хорих ангийн нөхцөл байдал эрс сайжирч, хүмүүжигчид анги дотроо үйлдвэрлэл эрхлэх, сургалтад хамрагдах боломж нээгдсэн байна. Хүмүүжигчдийг ажлын байраар ханган ажиллахын зэрэгцээ мужаан цех /тавилга/, арьс ширэн урлал, гар урлал, эсгий үйлдвэрлэлийн чиглэлээр бүтээгдэхүүн үйлдвэрлэж, бэлэн бүтээгдэхүүнийг зах зээлд нийлүүлж байна.
Дархан-Уул аймгийн Шүүхийн шинжилгээний алба нь бусад орон нутагтай харьцуулахад шүүх эмнэлгийн шинжилгээний тоо жилд дунджаар 1200 орчим буюу бусад орон нутгаас 3 дахин их ачаалалтай ажилладаг. Хүн хүчний хүрэлцээ муутай байгааг хэлж байв.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Улсын бүртгэл болон Архивын хэлтсийн үйл ажиллагаатай ч энэ үеэр танилцсан юм.
ХЗДХ-ийн сайд С.Бямбацогт Дархан Уул аймаг дахь хууль зүй, дотоод хэргийн салбарын харьяа байгууллагуудын алба хаагчидтай нэгдсэн уулзалт зохион байгуулсан. Салбарын сайд нь Дархан Уул аймагт ажиллаж, харьяа агентлаг байгууллагынхаа нөхцөл байдалтай газар дээр нь танилцаад, алба хаагчдынхаа санал сэтгэгдлийг сонсож байгаад жирийн албан хаагчид сэтгэгдэл өндөр байлаа.