Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжинэ, гурилын үнэ өсөхгүй гэж мэдэгдлээ.
Энэ жил манай улс 170 мянган тонн улаанбуудай гаднаас авах бөгөөд гурил импортоор авахгүй гэдгийг салбарын сайд онцолж байна.
Гантай жилийн үрийн будаа маш чанартай байдаг гэж тариаланчид хэлдэг. Иймд ирэх жилийн үрийн будааг дотоодоосоо 100 хувь хангана хэмээн Өвөлжилтийн бэлтгэл хангах зөвлөгөөний үеэр Ерөнхий сайд тодотгосон.