Өнгөрсөн Пүрэв гарагт Барселон хотын жуулчдын бүсэд бүхээгт тэрэгтэй этгээд явган хүмүүсийг дайрч, 13 хүний аминд хүрсэн аймшигтай хэрэг гарсан. Испанийн цагдаа нар Мароккогоос гаралтай Юнес Абуяакуб хэмээх этгээдийг энэ хэрэгт сэжиглэн эрэн сурвалжилж байгаа аж.
Өмнө нь гол сэжигтэн гэж үзэж байсан 17 настай Мусса Укабирийг Барселоны баруун хэсэгт болсон халдлагын үеэр цагдаа нар хөнөөсөн юм. Цагдаа нарын үзэж буйгаар халдлага үйлдсэн этгээдүүд илүү аймшигтай төлөвлөгөө хэрэгжүүлэх гэж байсан байж магадгүй аж.
Учир нь Лхагва гарагт Алканар хотод болсон дэлбэрэлт нь дээрх этгээдүүдтэй холбоотой бөгөөд, үүний дараа тээврийн хэрэгслээр иргэд рүү халдсан байх гэж үзжээ.
Одоо эрэн сурвалжилж буй сэжигтэн, 22 настай, Абуяакуб нь Барселон хотоос хойд зүгт байрлах Риполл хотод амьдардаг байсан аж. Өчигдөр цагдаа нар Риполл хотоос гурван этгээдийг, Алканар хотоос нэг этгээдийг баривчилсан байна.
Испанид болсон эдгээр халдлагууд цаг хугацааны хувьд Лхавга гарагт Алканар хотоос эхэлжээ. Энэ хотод болсон хүчтэй дэлбэрэлтийн улмаас нэг хүн амиа алдсан бөгөөд цагдаа нарын хэлснээр амиа алдсан этгээд өөрөө гэртээ тэсрэх бөмбөг бэлтгэж байсан аж.
Барселон хотод орон нутгийн цагаар Пүрэв гарагийн 16:50 цагт цагаан өнгийн Фиат маркийн бүхээгт тэрэг жуулчдын гудамжинд явган хүмүүс рүү дайрсны улмаас 13 хүн амиа алдаж, олон тооны хүн гэмтсэн байна. Энэ халдлагыг үйлдсэн этгээд одоо хүртэл олдоогүй бөгөөд түүнийг Юнес Абуяакуб хэмээн сэжиглэж байгаа аж.
Мөн өдрийн 18:30 цагт цагдаа нар хоёр дахь бүхээгт тэргийг олжээ. Машин Барселон хотоос 80 км зайд байрлах Вик тосгонд байсан бөгөөд энэ машинаар гэмт этгээдүүд зугтахаар төлөвлөж байсан гэж үзэж байгаа юм.
20:00 цагт цагдаа нар Дрисс Укабир хэмээх 28 настай Марокко гаралтай, Испанид оршин суудаг этгээдийг баривчилжээ. Түүний иргэний үнэмлэх хэргийн газраас олдсон бөгөөд дүү нь түүний үнэмлэхийг ашиглан машин түрээсэлсэн гэж үзэж байгаа аж. Тэрээр хэрэг гарсны дараа өрийн биеэр цагдаагийн газарт ирж, өгсөн мэдүүлэгтээ үнэмлэхээ хулгайд алдсан, халдлагатай холбоогүй гэжээ.
Оройн 21:00 цагт Исламын улс бүлэг энэ халдлагыг үйлдсэн хэмээн албан ёсоор мэдэгджээ. Исламын улс бүлгийнхэн халдлага үйлдсэн этгээдүүдийг “Исламын улсын цэргүүд” байсан гэсэн аж.
Эх сурвалж: BBC, CNN