Наймдугаар сарын 21-ний өдөр Google компани Андроид үйлдлийн системийнхээ шинэ хувилбарыг албан ёсоор олон нийтэд танилцуулах гэж байна. Удаан хугацааны турш хөгжүүлэгч нарт зориулсан бета хувилбарыг зун дуусахаас өмнө танилцуулна гэж мэдэгдсэний дагуу ийнхүү түргэвчилж байгаа хэрэг юм.
Гэхдээ өнөөдрийг хүртэл баттай болоогүй нэг зүйл нь Андроид “О” үйлдлийн системийн бүтэн нэр юу байх вэ, гэдэг асуултын хариу. Уламжлалын дагуу болон бусад хүчин зүйлсээр бодож үзэхэд компани шинэ үйлдлийн системээ Орео хэмээн нэрлэх магадлал тун өндөр юм.
Тэгвэл Android Police сайтад бичсэнээр Google компани нээлтээс өмнө санамсаргүй байдлаар шинэ үйлдлийн системийнхээ нэрийг дэлгэж орхижээ. Google+ нийгмийн сүлжээндээ байршуулсан бичлэгийнх нь нэршил нь “GoogleOreo_Teaser_0817_noDroids (1)” гэсэн байсан аж.
Бичлэгийг одоо устгачихсан бөгөөд Google хэсэг хугацааны дараа нэрийг нь "OctopusTeaser.mp4" хэмээн нэрлэсэн байжээ. Ямар ч байсан ирэх даваа гарагт компани үйлдлийн системийн найм дахь хувилбарыг хэрхэн нэрлэхээ албан ёсоор танилцуулна. Шинэ үйлдлийн системийн хувьд хэрэглэгч хоёр аппликейшнийг дэлгэц дээрээ зэрэг ажиллуулж болно.
Жишээлбэл бичлэг үзэж байхдаа өөр зүйлийг давхар хийнэ гэсэн үг юм. Эсвэл газрын зураг ашиглахын зэрэгцээ веб хөтөч дээрээс ямар нэгэн агуулга хайж болох аж.
Notification мөн шинэчлэгдсэн. Instagram дээр хэн таныг дурдаж, хэн таны зургийг таашаасан гэдгийг мэдэхийн тулд заавал аппликейшнийг ачаалах шаардлагагүй.
Харин оронд нь аппликейшн нь дээр шинэ Notification ирсэн гэдгийг илэрхийлэх бяцхан цэг харагдах бөгөөд удаан дарснаар дээрх мэдээллүүд аппликейшний логоны дээр гарч ирэх юм.