Өнгөрч буй долоо хоногт болсон онцлох үйл явдлын тоймыг хүргэе.
Энэ долоо хоногт олны анхаарлыг татсан нэгэн үйл явдал бол багш нар Засгийн газарт цалингаа нэмүүлэх шаардлага тавьсан явдал байлаа. Тэд сэтгүүлчдэд зарласан хурлын үеэр "Багшийн Цалинг Нэмэгдүүлэх" түр хороо байгуулж нийт 30 мянган багш нэгдсэн талаар мэдэгдлээ. Багш нар есдүгээр сарын нэгнээс өмнө цалингийн доод хэмжээг 1.6 төгрөг болгон нэмэхийг шаардсан бөгөөд уг шаардлагын хариуг наймдугаар сарын 24 хүртэл хүлээнэ гэсэн юм. Энэ хугацаанд шаардлага биелүүлэхгүй бол хичээлийн шинэ жилийн эхний өдөр хугацаагүй ажил хаялт зарлахаа мэдэгдсэн юм. Харин Засгийн газар багш нарын цалинг нэмэх болов уу. Ямар хариу өгөх бол…
Хотын дарга хүнд сурталтай тэмцэж эхэллээ. Үүний эхлэл болгож төрийн байгууллагууд иргэдээс бичиг баримтын хуулбарыг авахдаа нотариатаар баталгаажуулдаг явдлыг таслан зогсоолоо. Өөрөөр хэлбэл Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаар үйлчлүүлэх иргэн, хуулийн этгээд иргэний үнэмлэх, улсын бүртгэлийн гэрчилгээ болон холбогдох бусад албан бичгийг эх хувиар нь авчирсан тохиолдолд хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаардах явдлыг зогсоохыг Засаг дарга Б.Батболд Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүд, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг, харьяа байгууллага, дүүргүүдийн Засаг даргын Тамгын газар, холбогдох байгууллагуудад үүрэг болгов. Тухайлбал, Нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвөөс иргэдэд 182 төрлийн үйлчилгээ үзүүлдэг. Үүнээс 29 нь бичиг баримтынхаа хуулбарыг нотариатаар баталгаажуулахыг шаарддаг байжээ.
Өнгөрч буй долоо хоногт болсон олны анхааралд байсан нэгэн үйл явдал бол Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2017 оны ээлжит сонгуульд МАХНамаас нэр дэвшигч С.Ганбаатарыг Сонгуулийн тухай хууль зөрчсөн хэмээн үзсэн явдал байлаа. Шүүхээс түүний БНСУ-ын иргэнээс авсан 50 сая воныг улсын орлого болгож, нэг сарын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 6 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 1,440,000 төгрөгөөр торгох шийтгэл ногдуулжээ.Энэ талаар С.Ганбаатарт мэдэгдэхэд “Завхан аймаг руу өмгөөлөгчийн хамтаар ажлаар явж байна, 2017.08.14-ний өдөр Улаанбаатар хотод очно” гэж тайлбар өгсөн юм.
Баруун дөрвөн замаас зүүн дөрвөн зам хүртэлх зам дагуу жолооч нар зүүн эргэхийг энэ долоо хоногт хориглолоо. Ингэснээр замын ачааллыг бууруулах, жолооч нарын цагийг хэмнэх зорилгоор дээрх шийдвэрийг ЗЦГ-аас гаргасан юм. Энэ шийдвэрт нийт долоо уулзвар багтсан бөгөөд жолооч нар замын ачаалал бууруулах бус улам л ачаалал үүсгэлээ хэмээн бухимдаж буйгаа илэрхийлж байв. Ирэх долоо хоногт хичээлийн шинэ жилтэй холбогдуулан замын ачаалал нэмэгдэнэ. Тэр үед энэхүү тооцоо судалгаа хэр бодит амьдралд дөхөж очсоныг харах л үлдлээ.
Бэлхийн эцсийн 16-р хорооны орчим гэрийнхээ орчим тоглож байгаад таван хүүхэд алга болсон гэсэн мэдээлэл олон нийтийг сэртийлгэсэн. Эдгээр таван хүүхдийг эрж хайх үйл ажиллагааг Сүхбаатар дүүргийн цагдаагийн 2-р хэлтсийн алба хаагчид зохион байгуулж, өнөөдрөөс Онцгой байдлын 10, цагдаагийн 20 алба хаагч нэмэлтээр алга болсон гэх ойр орчмын ойг самнах ажлууд, иргэд, эцэг эхчүүдийн тусламжтайгаар зохион байгуулж Сэлэнгэ аймгийн Мандал сумын сум дундын цагдаагийн хэлтсийн жижүүрийн офицер, цагдаагийн ахлах дэслэгч Я.Энхтөр иргэдийн мэдээллийн дагуу шалгаж 2-р багийн нутаг дэвсгэр Шилхэнцэг хайрханы агуйгаас олжээ. Хүүхдүүд эсэн мэнд. Ямар нэг хүний дарамтад ороогүй. 15 настай эгч нь дүү нараа дагуулан Улаанбаатар хотоос зугаалах зорилгоор галт тэргээр очиж, Зүүнхараад хуучин амьдарч байсан айлаасаа хөнжил, гудас, аяга шанага авч, агуйд дөрөв хоносон байсан юм. Эндээс эцэг эхчүүдийн хүүхдэдээ тавих хараа хяналт сул байгааг харж болно.