Хятад улсын Боловсролын яамнаас мэдээлснээр өнгөрсөн 10 жилийн хугацаанд нийт 775 сая оюутан, сурагчид тэтгэлэг авсан байна.
2007 онд 51,6 сая оюутан сурагчид тэтгэлэг авч байсан бол 2016 онд энэ тоо нь 91,3 сая болж өсжээ. Жил тутам тэтгэлэг авах оюутны тоо 6,55 хувиар өсөж байсан бөгөөд тэтгэлгийн нийт хэмжээ 1 их наяд юань буюу 159 тэрбум ам. долларыг болсон аж.
Үүнээс 726 тэрбум юань буюу 68,87 хувийг нь Засгийн газраас олгожээ. 2007 оны тавдугаар сард эрх баригчид ядуу өрхийн хүүхдүүдэд сургалтын тэтгэлэг олгох шинэчилсэн систем боловсруулсан аж.
Сургалтын зээл, төлбөрийн хөнгөлөлт, амьдрах зардал гээд бүх төрлийн санхүүгийн дэмжлэг үүнд багтах бөгөөд өнгөрсөн хугацаанд Хятад улс оюутан сурагчдыг санхүүгээр дэмжих 40 бодлого, 29 хөтөлбөрийг хэрэгжүүлжээ.
Өнөөдрийн байдлаар Хятад улсын Засгийн газар цэцэрлэгийн насны хүүхдүүдээс эхлээд оюутнуудад бүгдэд нь санхүүгийн тусламж олгож байгаа тухай салбарын сайд нь хэлсэн байна.
Эх сурвалж: Xinhua