Байгаль орчин, аялал жуулчлалын яам, Агаарын бохирдлыг бууруулах үндэсний хороо хамтран “Агаар орчны бохирдлыг бууруулах техник, технологи мэдээллийн төв”-ийг нээлээ.
Өнөөдрөөс эхлэн гурван сарын турш ажиллах уг төв нь СХД-ийн “Драгон худалдааны төв”, БЗД-ийн “Барилга Мегастор”, СБД-ийн “Оргил худалдааны төв” /6 буудал/ гэсэн гурван байрлалд үйл ажиллагаа явуулах юм.
Уг төвд гэр хорооллын айл өрхүүдийн шөнийн цахилгааны тарифыг тэглэсэнтэй холбогдуулан дулаан алдагдал болон агаарын бохирдлыг бууруулах технологийн шийдлийг танилцуулах, цахилгаан халаалт, цахилгаан халаагуур, шалны халаалт, дулаалга болон сайжруулсан түлш, сэргээгдэх эрчим хүч, агаар цэвэршүүлэгч, бохирдол бууруулах бүтээгдэхүүн үйлчилгээ тоног төхөөрөмжийг зохион бүтээсэн, худалдан борлуулах үйл ажиллагаа явуулж буй аж ахуйн нэгж байгууллагууд өөрийн бүтээгдэхүүн, технологийг санал болгох юм. Товчхондоо, иргэд, хэрэглэгчид мэдээллийг нэг газраас авах, харьцуулах боломжтой болж байгаагаараа онцлог юм.