Нэлээд олон хамтлаг, дуучны тоглолтод эл хамтлаг оролцож байхыг харж байлаа. Өнгөрсөн зун гэхэд ӨМӨЗО-д болсон олон улсын хөгжмийн наадамд “Харанга”, “Хурд”, “Fire” тэргүүтэй хамтлагтай хамт уригдан, уран бүтээлээ толилуулсан аж. “Аадар” хэмээх энэ хамтлаг бөмбөрчин Г.Зол-Эрдэнэ, гоцлол гитарчин А.Бат-Оргил, аргил гитарчин Б.Нямдаваа, дуучин С.Алтанзавьяа гэсэн бүрэлдэхүүнтэй. Тус хамтлагийнхантай ярилцлаа.
-Хамтлагаа хэзээ, хэрхэн байгуулсан бэ?
Г.З: -2011 онд хөгжим тоглох дуртай таван залуу хамтлаг болж нэгдэхээр шийдсэн юм. Гэхдээ дуучин байгаагүй. Ингээд дуучин шалгаруулж авах зар тавьж, нэлээд олон хүн шалгаж үзсэн. Хэсэг хайсны эцэст дуучнаа олж, зарим гишүүнээ шинэчлэн, одоогийн бүрэлдэхүүн бүрдсэн юм. Энэ бүрэлдэхүүнээрээ тоглоод гурван жил гаруй болж байна.
-Яагаад хамтлагаа “Аадар” гэж нэрлэв?
А.Б: -Ихэнх рок хамтлаг гадаад нэртэй. Харин бид монголоор нэрлэхийг хүссэн. Олон нэр дундаас сонгосон юм. Аадрын дараа агаар хамгийн тунгалаг байдаг гэдэг шүү дээ. Мөн тэнгэрээс ширүүн буудаг хур. Утга нь их таалагдаж, бүгд санал нэгдсэн.
Ихэнх рок хамтлаг гадаад нэртэй. Харин бид монголоор нэрлэхийг хүссэн.
-Анх байгуулагдсаныхаа дараа танайх хард рок, гранж рок гэхчилэн хүнд урсгалаар тоглож, уран бүтээл туурвидаг байсан шүү дээ. Харин сүүлийн үед поп рок гэмээр зөөлөн, уянгын дуунуудтай болжээ.
С.А: -Хөгжмийн урсгалуудыг ойлгож, ялгаж сурахад нэлээд удаан суралцах шаардлагатай. Тийм ч болохоор бид хамтлаг байгуулсан эхний жилүүдэд өөрсдийн онцлогийг олох гэж янз бүрээр л оролдсон. Одоо ч аль нэг урсгалаар дагнах бодолгүй байна. Яагаад олон төрлөөр уран бүтээл хийж, өөрсдийгөө туршиж болохгүй гэж. Мөн хүмүүсийн сонсох гэснийг, өөрсдийнхөө хийхийг хүссэнээ хослуулан уран бүтээлээ туурвих нь зөв мэт санагддаг.
-Анхны цомог тань хэдхэн хоногийн өмнө хэвлэгдсэн гэж сонслоо. Хэчнээн дуутай ямар цомог гаргав?
Б.Н: -Цомогтоо хамтлагийнхаа нэрийг өгсөн. Арван дуутай. Дуунуудаа бүгдийг нь өөрсдөө зохиосон. Хайрцгийг нь задлаад, гаднах гялгар уутыг нь урж, цомгоо гаргаж харахад ямар гоё санагдсан гээч. Бидний өнгөрсөн хугацаанд хийсэн ажлын тайлан гэхэд болно шүү дээ.
-“Ясан толгой” гэх зэрэг өмнө нь сонсогчдод хүргэсэн нэлээд олон дуугаа эл цомогтоо багтаагаагүй юм билээ. Ер нь урын сандаа хэчнээн уран бүтээлтэй болсон бэ?
Г.З: -30 гаруй дуутай болсон. Тэдгээрээсээ шилж, арван дуугаа л анхны цомогтоо орууллаа.
-Шинэ уран бүтээл хийх, цомог гаргахад санхүүгийн асуудал тулгарч таарна. Хэрхэн шийдэж байна вэ?
А.Б: -Санхүүгийн асуудал гаралгүй яах вэ. Шинэ хамтлагт олигтой хуримтлуулсан мөнгө төгрөг байхгүй. Гэхдээ оролцсон тоглолт бүрээс олсон ашгаа уран бүтээлдээ зарцуулдаг. Сая цомгоо гаргахад ч бэрхшээл гарсан. Шантармаар үе гардаг ч бид урлагт хайртай, хөгжим тоглох дуртай болохоороо больж чаддаггүй.
-Хамтлагийн гишүүд ямар ямар мэргэжилтэй вэ. Одоо мэргэжлээрээ ажилладаг уу?
Г.З: -Б.Нямдаваа ХБК-ийн үлээвэр хөгжмийн анги төгссөн. С.Алтанзавьяа морин хуур, төгөлдөр хуурч, дуу хөгжмийн багш мэргэжилтэй. А.Бат-Оргил бид хоёр бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан. Одоо мэргэжлээрээ ажиллаагүй ээ. Бүгд л хамтлагийнхаа уран бүтээлийг л дагнан хийж байна.
-Рок хөгжмийн юу нь тэгтлээ онцгой санагдаж, дурласан юм бэ?
А.Б: -Тайзан дээр хөгжмөө тоглож байхад юугаар ч зүйрлэшгүй сайхан мэдрэмж төрдөг. Үүнийг ахин дахин авах гэж хөгжмөө тоглодог. Бас энэ мэдрэмжгүйгээр амьдарч чадахгүй гэдгээ ч ойлгодог.
Г.З: -Дөрвөн өөр хүмүүжил, мэдрэмжтэй хүн нэг хамтлаг болон нэгдэж, хөгжмөө тоглон, өөрсдийн сэтгэлд нийцтэл дуугаргана гэдэг сонирхолтой, бас сайхан. Хамтлагтайгаа тайзан дээр байх гоё шүү дээ. Бас рок хөгжмийн чанга дуугаралт хамгийн их таалагддаг.
Рок хөгжмийн чанга дуугаралт хамгийн их таалагддаг.
-Нэг хамтлагт удаан тоглохоор бие биенээ бараг харцаараа ойлгодог болдог байх. Та нар хэрхэн ойлголцдог вэ?
А.С: -Анхнаасаа л маш сайн ойлголцохгүй бол хамт хөгжим тоглоно гэж байхгүй. Хамтлаг болж нэгдэхийн тулд удаан хугацаанд бэлтгэл сургуулилалт хийхийн зэрэгцээ нэгнийхээ сэтгэл зүй, үзэл бодлыг ч ойлгох хэрэгтэй. Бэлтгэл хийх явцад хүмүүсийн зан чанар, араншин улам танигдана. Одоо ч нэгнээ хараад л юу хүсэж байгааг нь мэддэг болчихсон.
-Өнгөрсөн зун ӨМӨЗО-д болсон олон улсын наадамд оролцсон гэсэн. Гадаадад өөр тоглолт, арга хэмжээнд оролцож байсан уу?
Б.Н: -Урд хөршөөс л тоглуулах урилга их ирдэг. Хятадад хөгжмийн наадам, тоглолтод нэлээд олон удаа оролцсон.
-Маргааш анхны цомгийн баяраа сонсогчидтойгоо тэмдэглэнэ гэсэн үү?
А.Б: -Манай хамтлагийн дууг сонсдог, биднийг дэмждэг хүмүүстэй баяраа тэмдэглэх гэсэн юм. Цомогт багтсан болоод дараагийн цомогт оруулах шинэ уран бүтээлээ хүргэнэ.
-Дараагийн цомгоо гаргахаар ажиллаж байгаа байх нь ээ.
Г.З: -Тийм ээ. Төлөвлөснөөр бол ирэх намар бэлэн болох юм. Хэд хэдэн шинэ дуугаа бичүүлчихсэн.
-Бие даасан анхны тоглолтоо хэзээ хийхээр төлөвлөж байгаа вэ?
Б.Н: -Анхны тоглолтоо халуун дулаан уур амьсгалтай болох байх гэж төсөөлдөг. Бүх найз, хамтарч ажилладаг хүмүүсээ уриад л. Хүссэн хөгжмөө тоглож, шинэ уран бүтээлүүдээ дуулаад л. Дор хаяж хоёр цомог гаргачихаад л тоглолт төлөвлөх байх даа.
-Хамтлаг удаан оршин тогтнохын үндэс юунд оршдог гэж боддог вэ?
С.А: -Нэг зорилготой байх л үндэс суурь нь шүү дээ. Суурь муутай бол яаж ч хичээгээд дээш ахихгүй, нураад л унана. Тиймээс бид аль болох нэгнээ ойлгож, зорилгоо санаж, нэг хүн шиг байхыг л хичээдэг.