УИХ-ын гишүүн, ХХААХҮ-ийн сайд Б.Батзориг:
“2018 онд дутагдалтай байгаа үр тарианы зарим хэсгийг импортоор оруулж ирэх шаардлагатай. Төсвийн тодотголд 5.3 тэрбум төгрөг тусгасан.
65.7 мянган тонн мах нөөцлөх боломжтой байна. 2018 оны хавар 13 мянган тонн махны нөөц бүрдүүлэхэд 5.3 тэрбум төгрөгийн санхүүжилт шаардлагатай.
Мөн хүн амын хэрэгцээнд 191 мянган тонн хүнсний буудайг импортлох шаардлагатай байгаа бөгөөд нийт 220 мянган тонн улаан буудай импортлох шаардлагатай байна" гэв.
НҮҮРСНИЙ НӨӨЦ БЭЛТГЭХЭД САНХҮҮЖИЛТ ЗАЙЛШГҮЙ ШААРДЛАГАТАЙ
УИХ-ын гишүүн, Эрчим хүчний сайд Ц.Даваасүрэн:
"Гол нь санхүүгийн асуудал байна. Манай төвийн эрчим хүчний гол үүсвэрийг хангаж байгаа Багануур, Шивээ Овоогийн уурхай өртэй байна. Нийт өглөгийн гол хэсгийг Япон улс, Дэлхийн банкнаас авсан зээлийн үндсэн болон хүүгийн төлбөр эзэлж байгаа. Үүнийг Засгийн газар, Сангийн яамтай хамтарч шийдвэрлэхээс аргагүй нөхцөл байдал үүслээ.
Асуудлыг яаралтай шийдвэрлэх шаардлага байна. Агаарын бохирдлыг бууруулах чиглэлд бид тодорхой ажлууд төлөвлөсөн. 68 нам даралтын зуухыг дулааны нэгдсэн системд холбоно. Төсөвт өртөг нь 58 тэрбум төгрөг байхаар төсвийн тодотголд тусгасан.
Орон нутагт өвөлжилтийн бэлтгэл 80-90 хувийн гүйцэтгэлтэй байна. Хамгийн гол нь уурхайн санхүүгийн хүндрэлтэй асуудлыг шийдвэрлэж өгнө үү" гэв.