Даваасүрэнгийн Ганхүү. ШУТИС-ийн Үйлдвэрлэл, технологийн Дизайны сургуулийн Нэхмэл эдлэлийн дизайны ангийг төгссөн. “Эрдэнэт хивс” ХХК-ийн зураач, дизайнер.
“Эрдэнэт хивс”-нийхэн урын сандаа 3000 гаруй загвар зурагтай.
Тэнд нь сонгодог, түүхэн, абстракт чиглэлийн зургууд голлодог бөгөөд зах зээлийн судалгааны дагуу байнга хөгжүүлэлт хийж, ямархуу загвар, дизайнтай бүтээгдэхүүнийг хэрэглэгчид хүсч, сонирхож буйг тусган үйлдвэрлэлдээ нэвтрүүлэхийг хичээж иржээ.
Тус компани хивсний зураг, дизайн хийдэг мэргэжлийн программ ашиглаад 20 шахам жил болж байна. Энэ нь тухайн үедээ Монголын хивсний дизайны хөгжилд шинэ суурийг тавьсан тухай мэдээлж байв.
Харин одоо бол гайхалтай сайхан зураг дүрсүүд, хээ угалз, цэцэг болон бусад чимэглэл бүхий үзэмжит Монгол хивс дэлхийн зах зээл дээр олныг гайхуулж байна.
Айл гэр, албан тасалгааны гол чимэг “Эрдэнэт хивс”-ийг хүн бүр мэднэ. Монголчууд эртнээс хивсний эрхэмсэг хэрэглээтэй улс. Байгуулагдсан цагаасаа хойш 40 орчим жилийн турш үйл ажиллагаа нь тасралтгүй явагдаж буй үндэсний үйлдвэрлэгчдийн нэг бол “Эрдэнэт хивс” ХХК юм. Эднийх машинт аргаар ноосон хивс, хивсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэгч бөгөөд хивс үйлдвэрлэлтэд хамгийн тохиромжтой монгол хонины ноосыг боловсруулан, жилд 300 орчим шинэ болон шинэчилсэн зураг загвараар, 80-100 хувийн хонины ноосны агууламжтай олон арван нэр төрлийн хивс, хивсэнцрийг үйлдвэрлэдэг юм.
Таны бие дааж гаргасан анхны коллекц, шинэ хивс үйлдвэрлэгдэн гарчээ. Ямар нэртэй, ямар онцлогтой хивс вэ?
Баярлалаа. Хивс бол хэрэглээний чухал нэгэн бүтээгдэхүүн бөгөөд Монголчууд бид эртнээс хүндтэй эдлэл, хэрэглэгдэхүүнийхээ нэг болгосоор ирсэн түүхэн уламжлалтай. Тухайн бүтээгдэхүүнийг тансаг, эрхэмсэг байлгахад олон хүчин зүйл нөлөөлдөг. Хивсний зураач, дизайнерийн хувьд одоо шинээр гаргаж буй коллекц маань хэдий бие даасан бүтээл боловч манай үйлдвэрийн хамт олны хамтын хөдөлмөрөөр бүтэж байгааг хэлэх хэрэгтэй. Ер нь бүх л бүтээгдэхүүн тийм. “Загал” шинэ коллекцийн хивс бол түүхэн уламжлалт хэв маягийг цаг үеийн шинэ шийдлээр сэлбэж, нэгтгэн баяжуулсан орчин үеийн чиг хандлага бүхий интерьерт тохирохуйц дизайнтай. Түүнчлэн өнөөгийн гадна, дотнын хэрэглэгчдийн хүсэл сонирхол, хивсний дизайны сүүлийн үеийн чиг хандлагыг ч тусгахыг зорьсон.
“Загал” гэхээр юун түрүүнд морь санаанд ормоор... Гэтэл огт өөр өнгө төрхний илэрхийлэл болсон хивс байна?
Энэхүү шинэ загварын коллекц бол өнгөний хувьд зэсний өнгөнөөс санаа авсан бөгөөд зэсний зэв мэт загал өнгийг “Монгол хивсний өвөг хэлбэр” болох ширмэл ширдэгний хээтэй загварчлан зохиомжилж гаргаж ирснээрээ онцлог юм. Зэсийг нарийн харвал олон өнгөтэй. Ялангуяа эдэлгээнд орсон үедээ зэс болон зэсэн сав суулга ч солонгорсон өнгөтэй болдог. Үүнээс санаа авч, зургаа зурсан. Дизайны хувьд ашиглагдсан хээ дүрсэнд хөөцөлдүүр угалз, түмэннаст хээ, чагтан сүлжээ, угалзан цомцог, усан эргүүлэг, алхан хээ орсон байгаа.
Хивсний өнгөний тухай өнгөлөг гэгээн, олон өнгө уусч гарсан харагдана. Бас үнэхээр сэтгэл татмаар юм. Одоохондоо хараахан нэр өгч амжаагүй байгаа баатрын зурагтай хивс, сайхан Монгол хатны хөрөгтэй хивс шууд л нүдэнд тусаж байна?
“Загал”-д нийт найман загвар байгаа. Хивсний өнгийг гаргахад 5-8 өнгө л ашиглах боломжтой тул бага зэрэг баригдмал болчих гээд байдаг ч энэ удаа шинэ өнгийн групп үүсгэж коллекц гаргасан. Эртний ширмэл ширдэгний хээг түлхүү оруулж ирсэн. Мөн таар оролцуулсан бөгөөд тэнд нь хээг товгордуу хийцээр гаргаж, урласан нь шинэлэг болсон байх.
Шинэ коллекцийн эдгээр хивснүүд худалдаанд гарчихсан юм байна. Ханын хивс юмуу эсвэл...?
Шалны зориулалтын хивснүүд л дээ. Цаашдаа ханын хивсийг ч энэ дизайн, шийдлээрээ гаргах бодолтой байгаа. Коллекц маань шинэ өнгийн хослолоор хийгдсэн, тэгээд ч орчин үеийн хэрэглэгчдэд зориулж хэт дөрвөлжин, хайрцаглагдсан мэт хуучны шийдлээс аль болох зайлсхийсэн хүрээ хээгүй, задгай шийдлээр хийснээрээ мөн онцлог юм.
Задгай шийдлийн, өөрөөр хэлбэл зах хэсгүүд рүүгээ хээ оруулж хүрээ гаргаагүй хивсний ач холбогдол нь юу вэ?
Сүүлийн үеийн шинэ орон сууцуудын талбай нэлээд жижиг байх болсноос үүдэн шалны хивсийг шинээр хийхдээ хүрээ хээгүй, задгай хээтэй загваруудаар бүтээлээ. Энэ нь тухайн байр, сууцыг улам жижиг харагдуулдаггүй онцлогтой гэж хэлж болно.
Хивсний зураач бол маш нарийн мэдрэмж, ур чадвар шаардсан ажил. Хэдий технологи хөгжөөд та бүхний ажил хялбарчлагдсан ч гарын ур, ухааны ур заавал хэрэгтэй гэж боддог. Мэргэжлийнхээ дагуу зураг зурахаас гадна өөр авьяас танд бий юу?
Ах маань гарын уртай хүн л дээ. Хийсэн бүтээлүүдийг нь харж, дэргэд нь байсаар жаахан зүйл сурсан л байх. Би сийлбэр хийх сонирхолтой. Хивсний үйлдвэрт ажилласан цагаасаа хойш бусадтайгаа олон нэр төрлийн хивсний зураг, дизайн дээр ажиллаж байв. Тэр дундаа миний хувьд Тусгай захиалгын хивсэн дээр голчлон ажилласан туршлагатай. Төрийн ордон, Их тэнгэр болон АСЕМ-ын гээд төр, засгийн байгууллагуудаас захиалгатай хивснүүд, мөн томоохон зочид буудлын хэрэгцээний хивс, дорож бүтээх, урлах ажлуудын зураг дизайныг гаргахад гар бие оролцсон.
Монголын “Эрдэнэт Хaивс” дэлхийн зах зээл дээр химийн хольцгүй, будаггүй, байгалийн 100 хувийн ноосоор хийсэн цор ганц бүтээгдэхүүн гэдгээрээ алдартай. Нарийн ширхэгтэй ноосон утсаар нэхсэн хивс маш өндөр түвшний гэж тооцогддог бөгөөд тансаг зэрэглэлийн, эрхэмсэг хэрэглээ болж дэлхий даяар гайхагдах цаг удахгүй. Үүнд Д.Ганхүү шиг хивсний мэргэжлийн зураач, дизайнеруудын үүрэг, оролцоо хамгийн их юм.
Баярлалаа.
Т.Болор