- КОНЦЕРТ -
Морин хуурын чуулгын 25 жилийн ойн баярын тоглолт
Хэзээ: Бямба гарагт 15 цагаас
Хаана: Cоёлын төв өргөө
Тасалбар: 30 мянга, 50 мянган төгрөгөөр www.ticket.mn -р худалдаалагдаж байна.
Дэлгэрэнгүй: Монгол Улсын Морин Хуурын чуулга нь 1992 онд байгууллагдаж өнөөдрийг хүртэл Монгол улсдаа төдийгүй Дэлхийн олон улсад монголынхоо урлаг соёлыг түгээн дэлгэрүүлэх, таниулан сурталчилахад өөрийн хувь нэмрээ оруулж байна. Энэ ойн жилийн хүрээнд хэд хэдэн шинэ уран бүтээлүүдээр бэлэг барьсан бөгөөд 10 сарын 21-нд үндэсний, сонгодог урлаг, рок попын хамтран ажилладаг уран бүтээлчид оролцсон 25 жилийн ойн баярын концертонд үзэгч та бүхнийгээ урихад бэлэн болоод байна.
"Учиртай гурван толгой" дуурь
Хэзээ: Бямба гарагт 17 цагаас
Хаана: Дуурь бүжгийн эрдмийн театр
Tасалбар: 10, 15, 20 мянган төгрөгөөр www.ticket.mn болон ДБЭТ-ийн кассаар худалдаалагдаж байна.
Дэлгэрэнгүй: Хайр сэтгэл, хүмүүсийн зан чанар, тухайн үеийн нийгмийн тусгал болсон тус дуурь тайзнаа амилаад 82 жил болж байгаа юм. Б.Дамдинсүрэнгийн "Учиртай гурван толгой" дуурийн цомнолыг Д.Нацагдорж бичсэн ба ерөнхий найруулагчаар Урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэбулган ажиллаж байгаа юм. Тус дуурийг манай уран бүтээлчид тайзнаа 1934 онд анх дуулалт жүжгийн хэлбэрээр Д.Намдаг найруулан тавьж байсан түүхтэй билээ.
"Жаргаагүй нар" жүжиг
Хэзээ: Бямба, Ням гарагуудад 17 цагаас
Хаана: Драмын театр
Tасалбар: 10, 15, 20 мянган төгрөгөөр www.ticket.mn-ээр худалдаалагдаж байна.
Дэлгэрэнгүй: Шинэ цагийн утга зохиолыг үндэслэгч, соён гэгээрүүлэгч, төр нийгмийн зүтгэлтэн Д.Нацагдоржийн мэндэлсний 110 жил, Улсын Драмын Эрдмийн Театрын үүсэн байгуулагдсаны 85 жилийн ойг тохиолдуулан их зохиолчийн амьдрал, уран бүтээлээс сэдэвлэсэн "Жаргаагүй нар" түүхэн жүжгийг энэ цаг дор үзэгч олны оюуны мэлмийд театрын уран бүтээлч, хамт олон өргөн барьж байна.
"Халуун сэтгэлээ түгээе" тоглолт
Хэзээ: Бямба гарагт 19 цагаас
Хаана: Улаанбаатар палас
Tасалбар: 15 мянга, 25 мянган төгрөгөөр www.ticket.mn-ээр худалдаалагдаж байна.
Дэлгэрэнгүй: Нэгэн үдшийг дуртай хамтлаг дуучдынхаа "амьд" тоглолтыг үзэнгээ, нэтворкинг хийж, нийгмийн сайн сайхны төлөө хөрөнгө оруулалт хийн, сэтгэл хангалуун, үр дүнтэйгээр өнгөрүүлцгээе.
UB Comedy "Big Show"
Хэзээ: Бямба гарагт 20 цагаас
Хаана: Corporate-ийн концертийн их танхим
Tасалбар: 20 мянга ба 30 мянган төгрөгөөр www.ticket.mn-ээр
худалдаалагдаж байна.
Дэлгэрэнгүй: Энэхүү тоглолтоор UB Comedy клубийн уран бүтээлчид шилдэгийн шилдэг үзүүлбэрүүдээ та бүхний өмнө толилуулах болно.
"Дэггүй Пороро ба түүний найзууд" театрчилсан шоу тоглолт
Хэзээ: Ням гарагт 12 цагаас
Хаана: Хүүхэлдэйн театр
Tасалбар: 20 мянган төгрөгөөр
www.ticket.mn-ээр худалдаалагдаж байна.
Дэлгэрэнгүй: Дэггүй Пороро ба түүний найзууд театрчилсан шоу тоглолтыг албан ёсны эрхтэйгээр Хүүхэлдэйн театрын ах эгч нар нь хүүхэд багачууддаа хүргэхэд бэлэн боллоо. Ирсэн хүүхэд болгонд бяцхан оцон шувуу Поророгийн гарын бэлэгтэй.
"Уран хас" бүжгэн жүжиг
Хэзээ: Ням гарагт 17 цагаас

Дэлгэрэнгүй: Хангай нутаг, Идэр мөрний хойт хөвөө, уулархаг хадан хясаануудаар чимэглэгджээ. Хясааны хажуу талд ганц бор гэр харагдах нь уран Хасынх бөгөөд Хас ээжийн хамт энд амьдардаг ажээ... Ж.Чулуун "Уран Хас" балет ийнхүү эхэлдэг юм. Та бүхэн Монгол сэтгэлгээ, Монгол ухаан, Монгол ёс заншил, Монгол ахуй соёлын талаарх гайхалтай бүгдийг энэ амралтын өдөр тайзнаа үзэх боломжтой юм.
- КИНО -
Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй
Хэзээ: Бямба гарагт 16 цагаас
Хаана: iCinema, Их дэлгүүрийн 5 давхар
Тасалбар: 5,000 төгрөгТойм:
Дэлгэрэнгүй: Зохиолч Милан Кундерагийн 1984 онд бичсэн “Тэвчихийн аргагүй хөнгөн оршихуй” роман 1988 онд дэлгэцийн бүтээл болжээ. Уг кино анх 1989 онд ЗХУ-д нууцаар нээлтээ хийж байжээ. Тухайн үед ямар ч зар сурталчилгаа хийгдээгүй ч амаас ам дамжсаар 300 гаруй хүн үзэж, 100 гаруй үзэгч орж чадалгүй хаалганы ард үлдсэн гэдэг. Найруулагч Филип Кауфман баримтат киноны хэсгээс кинондоо үзэгчдийн нүдэнд төдийлөн өртөхгүй чадварлаг ашигласан юм. Киноны үйл явдал хуучин Чехословакийн Праг хотод болсон “Прагийн хавар” хэмээх түүхэн үйл явдлыг харуулна. Киноны Трезагийн дүрийг бүтээсэн Жюльет Бинош өөрийгөө Трезагийн дүрийг би л ганцхан амилуулж чадна хэмээн хэлэхэд найруулагч залуу жүжигчинд итгээгүй ч түүнд боломж олгон Жюльет Биношийн тоглолтыг харсан Кауфман “Чи л зөвхөн Трезаг амилуулж чадна” хэмээн дуу алдан нулимс унагаасан гэдэг. Харин Дэниел Дэй-Льюис зохиолтой танилцсаны дараа "Энэ дүр хэтэрхий төгс эр хүн юм. Харин миний юу хийхийг хараарай" хэмээж дэлгэцнээ өөрийнхөө хамгийн сайн, тэвчихийн аргагүй ч сэтгэл татам дүрийг бүтээсэн юм. Киноны амтыг нэмсэн зүйл Томасын байж ядуулах зан байдал, Трезагийн гэнэн хайр татам төрх, Сабинагийн гоо үзэсгэлэнгээс гадна сексийн зураглалууд. Холливүүдийн олонх кино шиг бүсгүйчүүд нь дотуур хувцсаа тайлахаас эхлээд тачаангуй байх гэж арга ядсан зүйл нэгээхэн ч үгүй энгийн болоод найраглаг.
Соронзон шуурга
Хаана: Гэгээнтэн, Тэнгис, Өргөө кино театруудад
Дэлгэрэнгүй: Хүн төрөлхтөн сансраас дэлхийн цаг агаарыг удирдах хиймэл дагуулын сүлжээтэй болно. Гэвч дэлхийд байгалийн хэт үзэгдлүүд явагдаж эхэлнэ.
Single ladies 3
Хаана: Бүх кино театруудад
Дэлгэрэнгүй: Бүтэлгүй хайр дурлалаасаа болж шаналсан найзынхаа сэтгэл санааг засах гэж гурван найз бүсгүй хөдөөгийн замд жолоо залснаар бүх адал явдал эхэлнэ. Монгол орныхоо онгон дагшин байгалийг бахадсаар аялал таатай эхэлсэн ч замдаа төөрч Найман нуурын хөвөөнөө ирнэ. Шинэ газарт тал нутгийн гоо үзэсгэлэн, сайхан бүсгүйн 21 шинжийг агуулсан, уран цэцэн Хадаан бүсгүй, “жаргаадаг” залуу Жав, “юань” Юмжир, адуучин залуу Алтангэрэл гээд олон шинэ хүмүүстэй учирна. Тэдний дунд хайр дурлалын төлөөх тэмцэл, нэр төр, нөхөрлөлөө хамгаалсан тулаан ширүүсэвч зоригтойгоор худал хуурмаг хүмүүсийг илчлэх Ари, Сарангуа, Гэрэлээ гуравт тус нутгийн сээтэн Бурмаа, сарлаг Даваагаас өөр туслах хүн үлдэхгүй. Тэмцэж олсон хайр хамгийн амттай байдаг. Хайрын аялалд бэлэн үү?
Зүрхний хилэн
Хаана: Бүх кино театруудад
Дэлгэрэнгүй: Эрболд алба хавчуураа нэхсэн манжийн худалдаачинтай сөргөлдөн Батгүн шоронд хоригдсон бөгөөд хэсэг нөхөдтэй хамт урд нь хэзээч хүн оргож зугтааж байгаагүй энэ газраас зугтаж, үйл явдал эхэлнэ. Монгол ноёдын амласан эрх чөлөөний бичгийг авахын тулд эрчүүд хамаг хүчээ дайчлах бөгөөд тэднийг барихын тулд Чин улсаас шинээр ирсэн амбан сайд Фун Жоу хамаг аргаа хэрэглэнэ...Эрх чөлөө, эх орон, эр бие, Монгол хүний арга ухаан, Монгол ахуй, зүрх сэтгэл нь юунд оршдог талаар “Зүрхний Хилэн” Уран сайхны түүхэн киноноос хүлээн авч үзээрэй.
- БУСАД -
Дулаан өдрийн морин аялал
Хэзээ: Бямба гарагт 9 цагаас
Хаана: Горхи тэрэлж-Хаадын хаан морин парк
Үнэ: 30 мянган төгрөг
Дэлгэрэнгүй: Налгар намрын сүүлийн дулаан өдрүүдийг дахин нэг аялал зохион байгуулхаар боллоо. Энэ өдөр +7 градусын дулаантай байх бөгөөд аялалд нийт 13 хүн авж явна. Холбогдох утасны дугаар: 89174566. Маршрут: Харбургастай голын баруун салаа, их бага ёлын ам үзнэ. Хэрэв та манай аялалд явах гэсэн ганцаараа болчоод байна уу тэгвэл та санаа зоволтгүй манай аялалд ганцаараа явж олон сайхан найз нөхөдтэй болсон хүмүүс олон байдаг.
Вино ба уран зураг
Хэзээ: Бямба гарагт 16 цагаас
Хаана: Маршл арт галлерей
Үнэ: 35 мянган төгрөг (Зургийн хэрэгсэл,вино,ус,ундаа болон snacks г.м зүйлс багтсан)
Холбоо барих: 91919911
Дэлгэрэнгүй: Та гэр бүл, найз нөхөд, хамт олноороо хөгжим сонсож, вино уунгаа урлагийн орчинд цагийг бүтээлчээр хөгжилдөн өнгөрүүлж, гэр болон албан тасалгаагаа чимэх зургийг өөрийн гараар бүтээх боломжийг Маршал арт галлерэйн зүгээс олгож байна. Манай үйл ажиллагаа нь зураг зурдаг, зураач биш, зурахыг хүссэн хүн бүрт нээлттэй арга хэмжээ юм. Суудлын тоо хязгаартай тул та захиалга өгж оролцоно уу. 10'000₮-ний урьдчилгааг манай дансруу шилжүүлснээр таний захиалга баталгаажих болно. Дансны дугаар: 5006657420 ХААН Банк Золбоо
"Тэрэлжийн уулсаар явган алхалт" Хайрхан аялагч клуб
Хэзээ: Ням гарагт 9 цагаас
Хаана: УБ-Тэрэлж-УБ
Дэлгэрэнгүй: Амралтын өдрүүдээ агаарт алхаж өнгөрүүлэхээр төлөвлөж буй эрхэм аялагчиддаа ээлжит Ням гарагийн зараа хүргэж байна. Бид энэ Ням гаригт Тэрэлжийн уулсаар 9-10км орчим алхана. Бидний очих хамгийн өндөр цэг нь Оргих уул дтд 2197 м. Өндөр авалт 700м. Буцахдаа Арьяабалын сүмээр дайрна. Өглөө 08:45 цагт Төв шуудангийн хойд талын зогсоолд цуглаж 09:00 цагт ЦАГТАА хөдлөнө.Хүлээхгүй тул цагаа бариарай. Аялагчдын тооноос хамааран унааны төлбөрийг хуваан төлнө. /6000-8000төг/ Та бүхэн өдрийн хоол, цайгаа бэлдэж ирээрэй. Мөн UGG, бойтгон гутал, индүүн ултай гутал, зуны пүүз, кеттэй бус зориулалтын аялалын гуталтай ирнэ үү. Урьдчилсан мэдээгээр цаг агаар өдөртөө 7хэм дулаан, бага зэргийн үүлтэй,салхи баруун өмнөөс 6 м/с орчим хурдтай байх бололтой.
Speed dating in the mountain #4
Хэзээ: Ням гарагт 9 цагаас
Хаана: Чингисийн өргөө амралтын газрын өмнө уулзах
Дэлгэрэнгүй: Аялах дуртай, аялалын хамтрагч найзуудаа олох хүсэлтэй залууст зориулан амралтын өдрөө үр бүтээлтэй, хөгжилтэй өнгөрөөхөөр "Speed dating in the Mountain" эвентээ 4 дахь удаагаа зохион байгуулах гэж байна. Та цаг агаарт тохируулан алхахад бие эвтэйхэн гутал, хувцас болон өдрийн хоолоо бэлдэж ирэхээ мартуузай. Сонирхсон хүн бүр нэгдэх боломжтой. Жич: үнэ төлбөргүй ба хамгийн амттай хоолыг шалгаруулна.
Кофе хийж сурцгаая
Хэзээ: Ням гарагт 13 цагаас
Хаана: Циферблат
Үнэ: 20 мянган төгрөг (үүнд та нарын хийсэн кофе багтаж, цай, жигнэмэг байх болно)
Дэлгэрэнгүй: Кофе хийж сурах уу?
Хэрэв тийм бол манай кофе машиныг ашиглан Lvl.1 Barista-тай кофе хийхээс гадна шоколадтай латте арт хийж, гар аргаар хийдэг өвөрмөц кофе амсангаа кофены талаарх мэдлэгээ хуваалцан ярилцана.
Номын жор клуб, Book Cafe Mongolia- д сайн дурын гишүүн элсүүлэх өдөрлөг
Хэзээ: Ням гарагт 13 цагаас
Хаана: Саппорагийн Автобусны буудлын урд талд Гурвалжин 2 төвийн 3 давхарт Jack's Coffee
Дэлгэрэнгүй: Та бидний нэг болох юмсан, хамтдаа, нийгэмдээ, ирээдүйдээ тустай, соён гэгээрлийн үйлсийг бүтээх юмсан, хувь нэмрээ оруулах юмсан гэж бодож байсан уу? Хэрэв тийм бол та энэ амралтын өдөр буюу бүтэнсайн өдөр 13:00 цагт хүрээд ирээрэй. Номын жор клуб, Book Cafe Mongolia-гийн халуун ам бүл бид өнгөрсөнд юу хийж бүтээсэн хийгээд ирээдүйд юу хийхээ ярьж, та бүхэнтэй танилцаж, ам бүлээ нэмэх гэж энэхүү урилгыг илгээж байгаа юм. Сайн дурын гишүүн элсүүлэх өдөрлөгт хүн бүхэн ирэх боломжтой гэдгийг дуулгахад таатай байна. Хэрэв та бидний зохион байгуулсан ямар нэгэн үйл ажиллагаанд оролцож байсан бол давуу тал болно.
Англи хэлний ярианы клуб
Хэзээ: Ням гарагт 15 цагаас
Хаана: Циферблат
Үнэ: 6,000 төгрөг (үүнд чанасан кофе, цай багтсан байгаа)
Дэлгэрэнгүй: Бүтэн сайн өдөр бүр 15:00 цагаас 16:00 цагийн хооронд 16-с дээш насны ангилалд англи хэлний ярианы клуб болох бөгөөд Элмонд маань хөтлөх болно. ЭНД дарна уу.
Шүхрээр буух
Хэзээ: Ням гарагт
Үнэ: 60 мянган төгрөг. Хүний тоо хязгаартай.
Дэлгэрэнгүй мэдээллийг 88012123 утсаар лавлана уу.