Монголын залуучуудын холбооны гадна талбайд оюутан залууст зориулсан “Залуусаа нэмье” өдөрлөг болж байна. Өдөрлөг өнөөдөр 18:00 цаг хүртэл үргэлжлэх юм.
Тус өдөрлөгийг “Монголын залуучуудын холбоо”, “НҮБ-ын хүн амын сан” хамтран зохион байгуулж байгаа аж. Энэ өдөрлөгт 40 гаруй ажил олгогч, боловсрол, эрүүл мэндийн байгууллагууд оролцож байна.
“Манай байгууллага 18972 ажил хайгчийг ажилд зуучилсан, 13804 залуусыг 10-30 мянган төгрөгийн цалинтай цагийн ажил хийсэн, 5900 ажил хайгчийг сургалтад хамруулсан, 700 гаруй ажил олгогч байгууллагатай хамтран ажилладаг, 219 хүнийг тогтвортой ажиллаж байна” гэж Мэдээлэл судалгаа олон нийттэй харилцах газрын дарга Э.Энхтуяа хэлэв.
Өдөрлөгт оролцож байгаа байгууллагуудыг дөрвөн хэсэгт хуваажээ:
- “Health zone”-д эрүүл мэнд, нөхөн үржихүйн асуудлаар сайн дурын зөвлөгөө өгөх
- “Free zone”-нд залууст зориулсан брендүүдийн үзэсгэлэн худалдаа
- “Work zone”-нд “Залуучуудын хөдөлмөрийн төв бирж болон бусад хөдөлмөрийн бирж, байгууллагууд ажилд хэрхэн зуучлагдах талаар зөвлөгөө өгөх
- “Edu zone”-нд хүний эрх, жендэр, залуучуудын хөгжлийн талаар сургалт явуулдаг боловсролын байгууллагууд зөвлөгөө өгөх, бүртгэл хийж байлаа.
Б.Цэрэнханд