Хот хоорондын замд үйлдэгддэг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх зорилгоор хяналтын цэгүүдийг 24 цагийн байнгын ажиллагаатай болгосон.
Төв аймгийн Лүн, Баянчандмань сумын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид гэмт хэрэг, зөрчлийг илрүүлэн ажиллажээ.
Баянчандмань сумын хяналтын постод үүрэг гүйцэтгэж байсан цагдаагийн алба хаагчид 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр иргэн Э.М нь хууль бусаар мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисын төрлийн ургамал каннабис хоёр уутыг тээвэрлэж явсан төдийгүй өөрөө хэрэглэсэн байсныг илрүүлэн шалгаж байна.
Мөн постод үүрэг гүйцэтгэсэн алба хаагчид Сэлэнгэ аймгийн харьяат Ш.Т нь хууль бусаар 8 м/куб банз тээвэрлэж явсныг илрүүлжээ.
Лүн сум дахь хяналтын постод үүрэг гүйцэтгэсэн цагдаагийн алба хаагчид 2017 оны 10 дугаар сарын 19-ний өдөр Улаанбаатар хот руу зорчиж явсан иргэн С.Б нь 18 ширхэг туламласан тарвагыг “Т.Кролла” маркын автомашиндаа тээвэрлэж явсныг тогтоосон байна.