Гарааны бизнесийн ертөнцөд шинээр төрж буй үүсгэн байгуулагчид амжилттай байхын хажуугаар бусад бизнесүүдэд ч анхаарлаа хандуулж эхэлдэг. Тэд бусад нь бизнес загварчлалаа гаргаагүй атлаа санхүүжилт авч байгаа эсэхийг гайхдаг. Твиттер хуудсаараа дамжуулан мэдээлэл авч, бүгдийг нэг нэгэнгүй уншиж суудаг.
Тэд авах юмгүй муу соёлтой бизнесүүд олон сая долларын хөрөнгө оруулалт татаж буйг харж, яагаад өөрсдөд нь тийм хэцүү байдгийг гайхна. Хөрөнгө оруулагчид, эргэн тойрныхныхоо урмыг хугалах вий гэсэн айдастай явна. Хамгийн гол нь мөнгөгүй болох вий гэж санаа зовних нь их.
Тэд бүтээгдэхүүнийг зах зээлд гаргахаас айдаг, учир нь бүтээгдэхүүн төгс биш. Зүгээр л буруу хүнийг ажилд авчих вий гэж айна. Мэдээж өөр олон зүйл бий. Нэг талаас тэд “Quirky”, “Zenefits”, “Uber” зэрэг компанийн “амжилт”-ын тухай мэддэг бөгөөд тэдний түүх үргэлж сайжирч, үнэ цэнийг бий болгосоор байна.
Тийм компаниудын жишээг харсан хүмүүс амжилт нэг шөнийн дотор бий болчихдог мэт буруу ойлголттой болдог. “YCombinator”-оос төрөн гарсан сүүлийн компаниуд гэхэд л аль хэдийнэ 12-15 сая ам. доллароор үнэлэгдэж байна.
Үүний шалтгаан юу гээч? Хөрөнгө оруулагчид зөвхөн итгэл даах хүнд л мөнгө өгдөг. Тэд маш олон зүйл өрнөж, шинийг гаргаж ирээсэй гэж хүсдэг. Үүнийг л бизнес босгож ирэх гэж байгаа хэрэг.
Гайхалтай бүтээгдэхүүнтэй, ашиг олоход ойрхон ирсэн тийм л компани амжилтад хүрдэг. Тэд л гайхалтай түүхүүдийн эзэд болдог. Гараа хумхиж суухын оронд зоригтой зүтгэ, тэгээд үр шимээ хүрт.