“Чингис хаан” Олон улсын нисэх буудлынхан энэ онд 1.2 сая зорчигч хүлээн авч байна. Нисэх буудлын удирдлагууд 1.2 сая дахь зорчигчийг өнөөдөр тодруулах юм байна. Энэ онд 60 жилийн ой нь тохиосон тус нисэх буудлыг Ерөнхийлөгчийн зарлигаар Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнасан юм.
“Чингис хаан” олон улсын нисэх буудлын зорчигчдын тоо жил бүр өсч байгаа. 2013 онд 1.1 сая зорчигч хүлээж авч байсан бол дөрвөн жилийн дараа зорчигчдын тоо 1.2 сая болжээ.
Өнөөдрийн байдлаар агаарын тээвэрлэгч гадаадын тав, дотоодын гурав, бусад долоо, нийт 15 байгууллагатай хамтран ажиллаж байгаа аж. Агаарын тээвэрлэгч компаниуд Москва, Сөүл, Берлин, Стамбул зэрэг олон улсын тогтмол 15, Дубай, Бангкок, Дели, Хошимин зэрэг захиалгат ес, нийт 22 чиглэлд мөн орон нутгийн тогтмол есөн чиглэлд нислэг үйлддэг байна.