Эрдэнэт үйлдвэр "Хамтын ажиллагаа, хөрөнгө оруулалтын боломж" сэдэвт хурлыг энэ сарын 13-14-нд зохион байгуулжээ. Энэ үеэр үйлдвэрийн 2017-2031 онд хөгжүүлэх үндсэн чиглэл, үүнд тусгагдсан техник технологийн томоохон төслүүдийг танилцуулсан байна.
Тухайлбал, Эрдэнэт үйлдвэрийн ил уурхайд мөчлөгт урсгалт тээврийн технологи нэвтрүүлэх, баяжуулах үйлдвэрийн шинэчлэл, хаягдлын аж ахуйн ашиглалтыг сайжруулан өргөтгөх, Засвар механикийн заводын өргөтгөл, шинэчлэл, Зэсийн баяжмал хайлуулах, боловсруулах төсөл, Технологийн сургуулийн хөгжил, хамтын ажиллагааны төслүүд хурлаар хэлэлцсэн гол сэдэв байжээ.
Мөн бизнес форумаар олон улсын хөрөнгө оруулалт, уул уурхайн салбарын хууль, эрх зүйн орчин, эрдэс баялгийн нөөц, техник, технологийн шинэчлэлийн талаар ч санал солилцсон байна.
Форумд гадаад, дотоодын 200 орчим төлөөлөгч оролцжээ.