Улаанбаатар хотын агаарын бохирдлыг хэмждэг харуулуудын мэдээг хүргэж байна. ДЭМБ-аас гаргасан стандартаар агаарын бохирдол 500-гаас дээш бол хүний эрүүл мэндэд онц ноцтой хохирол учруулна гэж үздэг.
Гэтэл нийслэлийн агаарын бохирдлыг хэмждэг харуулуудын мэдээгээр дөрвөн цэгт бохирдол 500-гийн хязгаарыг давсан байна. Өнөөдрийн 11.00 цагийн мэдээгээр Баянхошуу орчимд агаарын чанарын индекс 885 буюу хамгийн их бохирдолтой, Толгойт орчимд 746, Баруун дөрвөн замд 576, Амгаланд 503-ыг зааж байна.
АЧИ индекс 50-аас бага бол цэвэр агаартай гэж үздэг бөгөөд Улаанбаатарт ийм үзүүлэлтийг заасан цэг үгүй байна.