Хонгконгийн Хөрөнгийн биржид бүртгэлтэй “China Shenhua Energy” компанийн нүүрсний борлуулалт 11 дүгээр сард 9.6 хувиар өсөж, 39.9 сая тоннд хүрлээ.
Оны эхний 11 сарын борлуулалт 402.6 сая тонноор хэмжигдэж байна. “China Shenhua Energy” компанийн ашиг III улиралд хоёр дахин өсөж, 14.3 тэрбум юанийн цэвэр ашигтай ажиллажээ. Харин орлого нь 35 орчим хувиар өсөж, 62 тэрбум юаньд хүрсэн байна.
БНХАУ-ын Засгийн газар уул уурхайн салбараас үүдэлтэй бохирдлыг бууруулах бодлого барьж эхэлснээр нүүрсний нийлүүлэлт саарч, бүртгэлтэй “China Shenhua Energy” компанийн үйлдвэрлэл ч мөн өнгөрсөн улиралд 69.6 сая тонн болж буурчээ.
Тус компанийн удирдлагууд IV улиралд эрэлт тасралтгүй өснө гэж тооцоолж байгаа төдийгүй салбарын богино хугацааны төлөвийг өөдрөгөөр харж байгаагаа онцолсон байна.