“Walt Disney” компани “Twenty-First Century Fox” компанийн кино, телевизийн бизнесийг 52.4 тэрбум ам.доллараар худалдаж авлаа. Хоёр сар гаруй хугацаанд үргэлжилсэн яриа хэлэлцээ өнөөдөр албан ёсоор эцэслэгдэж байна. Ингэснээр “Walt Disney” компани олон улсын үзэгчдэд хүрэх хүрээгээ тэлээд зогсохгүй салбарын гол тоглогчид болох “Netflix”, “Amazon”-тай өрсөлдөх боломж нэмэгдэж байгаа ажээ.
“QATAR AIRWAYS” КОМПАНИ “CATHAY PACIFIC” ДАХЬ ЭЗЭМШЛИЙН ХУВИА ӨСГӨНӨ
“Qatar Airways” компани “Cathay Pacific” дахь эзэмшлийн хувиа өсгөхөөр төлөвлөж байна. “Qatar Airways” нь өнгөрсөн 11 дүгээр сард “Cathay Pacific”-ийн хувьцааны 10 орчим хувийг 661 сая ам.доллараар худалдаж авснаар гурав дахь том хувьцаа эзэмшигч нь болжээ. Тус компанийн удирдлагууд Зүүн Азийн компанид хийж байгаа анхны хөрөнгө оруулалтаа БНХАУ-ын зах зээлд нэвтрэх боломж гэж үзэж байгаа юм.
“TOSHIBA”-ИЙН ЧИП ҮЙЛДВЭРЛЭЛИЙН БИЗНЕСИЙН ХЭЛЦЛИЙГ БНХАУ ЭСЭРГҮҮЦЭВ
“Bain Capital”-аар удирдуулсан хөрөнгө оруулагчдын консорциум “Toshiba” компанийн чип үйлдвэрлэлийн бизнесийг 18 тэрбум ам.доллараар худалдаж авсан хэлцлийг БНХАУ-ын холбогдох албаныхан эсэргүүцэж байна. Тиймээс гуравдугаар сард эцэслэгдэх товтой байгаа хэлцэл дахин хойшилж магадгүй нөхцөл үүсээд байгаа юм. БНХАУ-ын хуулийн дагуу нэгдэн нийлэх хэлцлийн шалгалт дунджаар дөрвөн сар үргэлжилдэг аж. Хэдий тийм боловч зарим үед зургаан сар хүртэл хугацаагаар сунгах тохиолдол байдаг байна.
Ж.Жаргалмаа