ЭХЭМҮТ Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг (ТИКА)-ийн Улаанбаатар дахь хөтөлбөр зохицуулалтын газартай “Монгол-Туркийн инкубатор нэгж байгуулах төсөл”-ийн хэлэлцээрт гарын үсэг зурлаа.
Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв нь 500 гр-аас дээш жинтэй нярайд нарийн мэргэжлийн тусламж үйлчилгээүй үзүүлдэг бөгөөд жил ирэх тутам төрөлтийн ихсэж байгаатай холбоотойгоор нярайн эрчимт эмчилгээний тоног төхөөрөмжийн эрэрлт нэмэгдэж байна.
Туркийн хамтын ажиллагаа зохицуулах агентлаг Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвд нярайн тусламж үйлчилгээг тасралтгүй үзүүлэхэд хувь нэмэр оруулах зорилгоор Монгол-Туркийн инкубатор нэгжийг тус төвийн дэргэд байгуулан шаардлагатай нярайн инкубаторуудыг БНТУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар хүлээлгэн өгөхөөр боллоо.
Энэхүү төсөл хэрэгжсэнээр нярайн эрчимт эмчилгээний тусламж үйлчилгээний чанар сайжирч, нярайн эндэгдлийг бууруулахад онцгой ач холбогдолтой гэж эмч, мэргэжилтнүүд үзэж байна.
ТИКА нь дэлхийн 170 гаруй оронд үйл ажиллагаагаа явуулдаг бөгөөд одоогийн байдлаар 56 оронд, 58 хөтөлбөр зохицуулалтын газраар дамжууулан Монгол Улсад эрүүл мэнд, соёл, боловсрол, газар тариалан, мал аж ахуй, дэд бүтэц гэх мэт бүхий л салбарт үйл ажиллагаа явуулж төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байна.