Засгийн газар гурав болон түүнээс дээш хүүхэдтэй өрх толгойлсон эцэг, эхчүүдэд улирал тутамд 240 мянган төгрөгний тэтгэмж олгохоор болсон нь олны таалалд нийцлээ. Түүнчлэн 0-3 хүртэлх насны хүүхдээ асарч байгаа ээжүүд сар бүр 50 мянган төгрөг авахаар боллоо. Үүнийгээ тэд сонгуулийн амлалтаа биелүүлж байгаа хэмээн тайлбарласан юм.
Гэвч он гараад 1,5 сая төгрөгөөс дээш хэмжээний цалин авч байгаа иргэдийн цалингаас авах татварын хэмжээгээ нэмэгдүүлж буй нь дээрх сайхан мэдээг бухимдлаар сольж болзошгүй, үгүй ч байж магад. Яагаад гэвэл 1,5 сая төгрөгөөс дээш хэмжээний цалин авч байгаа иргэд тийм олон биш. Эдгээр иргэдийн бухимдаж байгаа шалтгаан бол засгийн газраас татварынхаа суурийг өргөтгөх үйл ажиллагаа явуулахын оронд татвар өгч байгаа хэдээсээ илүүг нэхэж амарчилж байгаад дургүйцэж байгаа юм. Үнэхээр ч томоохон зах худалдааны төвүүд, барилгын материалын захууд, орон сууц түрээслэгчид гээд манай улсад татвар төлдөггүй атлаа багагүй орлоготой амьдардаг иргэд цөөнгүй бий.
Өнгөрч буй долоо хоногт 71 настай иргэн автомашинаараа улаан гэрлээр уулзвар нэвтрэхдээ ногоон гэрэл цагаан шугамаар гарч байсан бага ангийн охиныг мөргөж унагаасан нь олны дургүйцлийг төрүүлэв. Дарин дээр давс гэгчээр охины эцэг, эх “настай хүн тул гомдолгүй” гэсэн нь бүр ч гайхшруулсан юм. Манай сайт энэ талаар хуульчаас тодруулахад “Шаардлагатай хохирлыг төлүүлэх ёстой” гэсэн тайлбарыг өгсөн билээ. Энэ мэтчилэн хүүхэд гэмт хэргийн хохирогч болоход хүүхдээсээ асуулгүйгээр томчууд үгсэн тохиролцох нь цөөнгүй. Энэ асуудалтай зэрэгцэн олон улсад 60-аас дээш насныхнаас жилд 1-2 удаа шалгалт авч, замын хөдөлгөөнд оролцож болох эсэхийг нь шийддэг тул манай улсад ч энэ дүрмийг хэрэгжүүлэхэд болохгүй гэж газаргүй гэх саналууд иргэдийн дунд хэлэлцэгдэж байлаа. Мөн эцэг, эхчүүд энэхүү бичлэгийг хүүхдүүддээ үзүүлж "ногоон гэрэл асч байсан ч анхаарал болгоомжтой байж, орчноо заавал харах ёстой" гэдгийг анхааруулан биз ээ.
Дэлхий дахин жолоочгүй автомашин, галт тэрэг, замгүй тээврийн хэрэгсэл бүтээгээд байхад манай улс нүүрсээ тээвэрлэх төмөр замгүйгээс жолооч нар амиа алдах эрсдэл Өмнөговь аймагт бий болоод олон сарын нүүрийг үзэж байна. Зуу гаруй км үргэлжилсэн урт дугаарлалт, 21-р зуунд авто зам дээр амьдрах 6000 жолооч нар дэлхийд “гайхагдах” боллоо. Өнгөрөгч пүрэв гарагт Уул уурхайн сайд Д.Сумъяабазар Тавантолгойн бүлэг ордоос урд хил рүү буюу Гашуун Сухайт боомт хүртэлх нүүрс ачилтыг түр хугацаагаар зогсоох шийдвэр гаргажээ. Энэ нь салбарт төдийгүй манай улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх магадлалтай байна.
Долоо хоногийн төгсгөлд 18 настай нэгэн охины фэйсбүүк LIVE олныг цочирдуулав. Тэрээр 16 настайдаа хүчингийн хэргийн хохирогч болсон, 14-тэй дүү нь мөн адил хэмээн мэдэгдэж, энэ хэрэгт томоохон бизнесменүүдийн болон улстөрчдийн хүүхдүүд холбоотой гэдгийг ил тод зарлав. Ийнхүү мэдээлэл хийсэн охин бол УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин байлаа. Түүний хэрэгт нэр дурьдагдсан хүмүүс гэхээсээ илүүтэй энэ видео нь бизнес, улстөрийн холилдсон бүлэглэлүүд, тэдний үр хүүхдүүдийн дунд хар тамхи, хүчингийн хэрэг энгийн зүйл болсон нь олныг гайхшралд хүргэсэн юм. Ийм цочирдом мэдээлэл тараад байхад үүнтэй холбоотойгоор цагдаа болон шүүх, прокурор гэх мэт албан ёсны байгууллагуудаас хэн нь ч мэдээлэл хийсэнгүй. Энэ мэдээлэл ирэх долоо хоногт ч олны анхаарлын төвд байх нь ойлгомжтой.