Дорнод аймгийн Баянтүмэн сумын Жаргалант багийн нутаг Ам цагаан дэрс хэмээх газарт хаваржиж буй Улсын сайн малчин Х.Мөнхболдын “Ембүү мөнгөн” ингэнээс энэ сарын 4-ний өдөр ихэр цагаан ботго мэндэлжээ. Ингэ ихэрлэх нь ховор тохиолдол бөгөөд сайн цаг ирэхийн дохио хэмээн бэлгэшээдэг аж.
Малчин Х.Мөнхболд 15 жилийн өмнө айлаас ингэ, охин тором худалдаж авч, тэмээн сүргийнхээ эхлэлийг тавьж байсан бол одоо 40 гаруй болж өсжээ. Тэднийх 10-аад ингэтэй, жилдээ 4-5 нь ботголдог гэнэ. Энэ хавар ихэр ботго гарсан нь малчин айлынхныг төдийгүй Дорнодчуудын магнайг тэнийлгэлээ.
Аймгийн Засаг дарга М.Бадамсүрэн малчны хотонд очин хүндэтгэл үзүүлж, ихэр ботгыг “Мөнгөн буйл” өргөмжлөлөөр мялаав.
Х.Мөнхболдынх 26 жил мал маллаж, мал сүрэг нь таван төрлөөр өсаж, 5000 хүрчээ. Түүний аав Монгол Улсын Урлагийн гавьяат зүтгэлтэн Монголын радиогийн сурвалжлагч ахмад сэтгүүлч Л.Хэрээ Дорнод аймгийн тэмээн сүргийн тоог нэмэгдүүлэх зорилгоор “Тэмээ” дэд хөтөлбөрийг санаачлан эхлүүлсэн хүн юм байна.
Дорнодчууд Төрийн хошой одонтой, хоёр сая малтай, хос цагаан ботготой боллоо хэмээн бэлгэшээж, өрт ёсны уламжлал, Монгол түмний заншил үйлийг хүндэтгэн дагаж, Монгол Улсын Ерөнхий сайдад ихэр цагаан ботгоны зургийг гардуулах аж.
Дорнод аймагт өмнө нь 1974 оны хоёрдугаар сард Цагаан-Овоо сумын малчин Б.Цэвээндоржийн “Галуут” нэгдлийн тэмээний суурьт Улаагчин ингэнээс ихэр ботго гарч байжээ.