Энэ жилийн “Дэлхийн Аз Жаргалын тайлан”-д дурдсанаар нэр бүхий зургаан хүчин зүйлсээр Монгол улс Бутан улсын өмнө орж, 94 дүгээр байрт жагсжээ. 2018 оны хувьд Финлянд улс нэгдүгээрт, өнгөрсөн жилийн ялагч Норвеги улс хоёрдугаарт орсон байна.
Харин араас нь Дани, Исланд, Швейцар зэрэг улсууд оржээ. Гуравдугаар сарын 20-ны өдөр болох “Дэлхийн Аз жаргалын өдөр”-ийг угтаж НҮБ-ын Тогтвортой хөгжлийн шийдэл сүлжээнээс энэхүү тайланг зургаа дахь удаагаа гаргаж байна.
Энэхүү тайланд орон бүрийг зургаан үндсэн шалгуураар хэмжиж, дүнгээ гаргадаг бөгөөд орлого, эрх чөлөө, итгэл, эрүүл амьдрал, нийгмийн халамж болон өгөөмөр зан зэргийг харгалзан үздэг аж.
Тайланг бичсэн, эдийн засгийн ухааны профессор Жонн Хеллиуелл “Эхний таван орны хувьд үзүүлэлтүүд нь бараг л ойролцоо бөгөөд Дани, Швейцар, Норвеги, Финлянд гэсэн орнууд энэхүү тайланг гаргаж эхэлсэн цагаас хойш эхний зургаан байрт жагсаж байгаа” гэжээ.
НҮБ-ын Ерөнхий Ассемблэйгээс гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн Аз Жаргалын өдөр” хэмээн тунхаглаж, дэлхий даяар хүмүүс аз жаргалтай, эрүүл саруул байх нь тэргүүн зорилго гэж зарласан юм
Финлянд улсын хувьд нэгдүгээрт ороод зогсохгүй, тусгай тайлангийн Хамгийн Аз жаргалтай дүрвэгсэд байдаг улсаар шалгарсан байна. Харин Аз Жаргалын тайланд 24 дүгээр байрт орсон Мексик улс тусгай тайланд аравдугаар байрт оржээ.
Профессор Хеллиуелл “Хамгийн хачирхалтай нь тухайн улсад төрж өссөн хүмүүс болон дүрвэн ирсэн хүмүүсийн Аз жаргалын үнэлгээ өөр гарсан явдал байлаа” гэсэн байна.
Жагсаалтын 18 дугаар байрт АНУ орж, өнгөрсөн жилээс дөрвөн байраар ухарсан бол Герман улс 15 дугаар байрт, Япон 54, ОХУ 59, БНХАУ 86 дугаар байрт оржээ. Харин Бурунди улс судалгаанд орсон 156 улсаас хамгийн Аз Жаргалгүй орноор шалгарсан бөгөөд Өмнөд Африкийн Бүгд Найрамдах улс, Өмнөд Судан, Танзани, Йемен зэрэг орнууд Бурундигийн өмнө орсон байна.
Энэ жилийн хувьд 97 дугаар байрт орсон Бутан улс анх Аз Жаргалын үнэлгээ хэмээх зүйлийг анхаарлын төвд оруулсан юм. Учир нь тус улсын Ерөнхий сайд 2011 онд НҮБ-д “Дэлхийн Аз Жаргалын өдөр”-ийг зохион байгуулах саналыг уламжилж байжээ.
Нэг жилийн дараа НҮБ-ын Ерөнхий Ассемблэйгээс гуравдугаар сарын 20-ны өдрийг “Дэлхийн Аз Жаргалын өдөр” хэмээн тунхаглаж, дэлхий даяар хүмүүс аз жаргалтай, эрүүл саруул байх нь тэргүүн зорилго гэж зарласан юм.
2012 оноос хойш энэхүү тайлан зургаа дахь удаагаа гарч байгаа бөгөөд 156 улсын Аз Жаргалын тайланг 2015-2017 оны судалгааны дүнд, Цагаачдын тухай тусгай тайланг 2005-2015 оны 117 улсын судалгааны дүнд үндэслэжээ.
Эх сурвалж: UN