Иргэд болон ААН-үүд санхүүгийн луйварт маш их өртөж байна. Ялангуяа гадаад худалдаа хийдэг ААН-үүд гэж Монгол банкны дэргэдэх Санхүүгийн мэдээллийн албанаас анхаарууллаа.
Гэмт хэрэгтнүүд гадаад худалдааны менежерүүдийн тогтмол харилцдаг мэйл хаягийг олж авснаар, тухайн хаягийн нэг үсэг эсвэл тоог өөрчлөн, хуурамч хаяг үүсгэдэг. Тэр хаягнаасаа мөнгө шилжүүлэхийг хүссэн захидал явуулахад, иргэд хууртаж, буруу дансанд төлбөр шилжүүлэн, хохирох тохиолдол байсаар байна.
Харин иргэдэд та сугалаа хожлоо, хөрөнгө оруулалт хийхэд дэмжлэг үзүүлнэ үү, танд өв хөрөнгө шилжүүлнэ гэх мэт хуурамч мэдээлэлд автан, хууртдаг аж. Иймд гадаад улс орон уруу мөнгө шилжүүлэхдээ утсаар ярьж баталгаажуулах гэх мэтээр цахим луйвраас урьдчилан сэргийлэхийг анхаарууллаа.