Улан-Үд хотод энэ сарын 22-ны өдрөөс 24-ний өдрүүдэд Буриад улсын спорт авиралтын аварга шалгаруулах нээлттэй тэмцээн болно. Энэхүү тэмцээнийг Буриад Улсын спортын яам, Буриадын спорт туризмын холбоо хамтран зохион байгуулж байгаа бөгөөд МУҮХ-нд хүсэлт тавьж баг тамирчдыг оролцуулах талаар санал солилцсон юм.
Хурд болон боулдеринг төрлөөр дөрвөн насны ангилалд зохиогдох уг тэмцээнд оролцохоор “Хайрхан аялагч” клубийн тамирчин С.Энх-Оюун, Сутайн бор клубийн тамирчин спортын мастер О.Сайханжаргал, П.Сэдэд, “Хязгааргүйд мац” клубийн тамирчин Г.Хүрэлбаатар, “УБ хайкинг” клубын тамирчин А.Одбаяр нар эх орноосоо мордлоо.
Зуны олимпийн төрөлд албан ёсоор багтсан спорт авиралт, өвлийн олимпийн төрөлд багтах өндөр магадлалтай мөсөнд авиралтын тэмцээнүүдэд манай улсын баг тамирчид эхнээсээ тив, цом, бүс нутгийн тэмцээнд амжилт гарган оролцож байгаад “Хайрхан аялагч” клубын зүгээс талархалтай хандаж дэмжин оролцож байна.