Онцгой байдлын ерөнхий газрын харьяа Нийслэлийн иргэдийг гамшгаас хамгаалах сургалт, арга зүйн төвд “Газар хөдлөлтийн гамшиг ба хариуцлагатай иргэн” сургалт, хэлэлцүүлэг боллоо.
Жил бүрийн гуравдугаар сарын дөрөв дэх долоо хоногийн пүрэв гарагийг “Гамшгаас урьдчилан сэргийлэх, таниулах өдөр” болгон тэмдэглэдэг. Энэ дагуу гуравдугаар сарын 27, 28-ны өдөр орон даяар сургалт болно.
Уг өдөрлөгөөр иргэд, аж ахуйн нэгж, сургуулиудын дунд дадлага сургалтын ажил зохиох аж.
Юмико Нара: ХҮҮХДЭД ЧИГЛЭСЭН ГАМШГААС ХАМГААЛАХ СУРГАЛТ ЧУХАЛ
Өнөөдрийг сургалт, хэлэлцүүлгээр газар хөдлөлтийн чичирхийлэл өндөртэй Япон улсын туршлагаас хуваалцсан юм. Опен Их Сургуулийн профессор Юмико Нара “Монгол Улсад газар хөдлөлт их болдоггүй учир эрсдэл бага гэж бодож болохгүй. Тиймээс нэн тэргүүнд хүүхдэд чиглэсэн гамшгаас хамгаалах сургалт чухал. Үүний тулд эцэг эхчүүд мэдлэгтэй байх хэрэгтэй.
Япон улсын бага сургуульд “Ямар нэгэн аюул тохиолдвол чи юу хийх вэ” гэсэн судалгаа явуулахад ихэнх хүүхдүүд ээж, аавыгаа ирэхийг хүлээнэ гэж хариулжээ. Үүнийг мэдсэн эцэг, эх нь гамшгаас хамгаалах сургалтад хүүхдээ хамруулахыг хүссэн байна. Хэрвээ хүлээвэл аюулд өртөнө. Сургуулиуд сургалт хийснээр гамшгийн талаар мэдээлж, хэрхэн аврагдах талаар сургах, харин хүүхдүүд гэр бүлийнхэндээ зааж өгөх, эцэг эх нь эргээд хүүхдэдээ зөвлөх гэсэн эргэх холбоо байх ёстой” гэв.
2018 он гараад улсын хэмжээнд 3.5 магнитуудаас дээш газар хөдлөлт зургаан удаа бүртгэгдсэн байна. Хамгийн сүүлд Архангай аймгийн Эрдэнэмандал суманд 4,5 магнитуудын хүчтэй газар хөдөлсөн.
Газар хөдлөлтийн чичирхийллийн тоог авч үзэхэд 2016 онд 38 мянга бүртгэгдсэний 60 орчим хувь нь 3.5 магнитаас дээш, 2017 онд 36 мянга бүртгэгдсэнээс 50 хувь нь 3.5 магнитаас дээш байжээ.
Б.Ууганбаяр: ГАНЦХАН ХААЛГАТАЙ СУРГУУЛИУД ИХ БАЙНА, НӨӨЦ ХААЛГА ЗААВАЛ БАЙХ ХЭРЭГТЭЙ
Онцгой байдлын ерөнхий газрын дэд дарга Б.Ууганбаяр “Улаанбаатар хот бол газар хөдлөлтийн идэвхтэй бүсэд оршдог. Өнөөдөр ерөнхий боловсролын сургуулийн захирал, багш нартай хамтран сургалт хийлээ. Манай улсын их дээд сургууль, ЕБС-иуд хана болон үүдэн хэсэгтээ шилэн хоргонд цом, медаль болон том толь, жаазтай зураг гэх мэт зүйлүүдээ өлгөсөн байдаг. Энэ их буруу. Газар хөдлөлт болоход тэдгээр зүйл хамгийн түрүүнд эвдэрч хагардаг. Тэгэхээр хүүхдүүд хальтарч унах, гар хөлөө зүсэх эрсдэлтэй. Уг нь тусдаа танхимд тэдгээр зүйлсийг байрлуул ёстой.
Мөн ганцхан хаалгатай сургуулиуд их байна. Гамшгийн үед гарах нөөц хаалга заавал байх хэрэгтэй” хэмээлээ.
Тэгвэл газар хөдлөлтийн үед ямар арга хэмжээ авах талаар сургуулийн зүгээс зөвлөгөө мэдээлэл өгдөг эсэх талаар нийслэлийн 64 сургуулийн захирал Б.Чойдорж “Газар хөдлөлтийн үед цугларах төв гэж бий. Уг цэгт ирэхийн тулд анги, сургуулиас яаж гарах, ямар хаалгаар гарах зэргийг заах юм. Эхний дуут дохиогоор ширээн доогуур орно, хоёр дахь дуут дохиогоор баруун талын ханыг дагаж цугларах төв дээр очно.
Мөн газар орчноо маш сайн судалсан байх ёстой. Хүүхдийн аюулгүй байдал нэн тэргүүнд учир манай сургууль хүүхдүүдэд газар хөдлөлтийн талаар зөвлөгөө өгдөг” хэмээн ярив.
С.Отгонжаргал