Ерөнхий сайд У.Хүрэлсүх баруун аймгуудад ажиллаж байна. Тэрбээр өчигдөр болсон морин уралдаантай холбогдуулан Шадар сайд Ө.Энхтүвшинд үүрэг өглөө.
Тодруулбал, Говьсүмбэр аймагт болсон Дүнжингарав морин уралдааныг зохион байгуулах үеэр гарсан зөрчил дутагдалд яаралтай дүгнэлт хийж, хууль болон Засгийн газрын тогтоол зөрчсөн бол холбогдох хүмүүст хариуцлага тооцохыг үүрэгдлээ.
Мөн бэртэж гэмтсэн хүүхдүүдэд шаардлагатай эмчилгээг яаралтай хийхийг даалгасан байна.
Цагдаагийн ерөнхий газраас нийт есөн хүүхэд мориноос унасан гэж мэдээлсэн бол Гэр бүл, хүүхэд залуучуудын хөгжлийн газраас нийт 16 хүүхэд мориноос унаж, гурван хүүхэд хүнд бэртсэн талаар мэдээлсэн билээ.