Өнгөрсөн шөнө Аризона мужийн Темпе хотод Uber компанийн туршиж байсан өөрийгөө жолооддог автомашин явган зорчигч дайрч, аминд нь хүрчээ.
Нью Йорк Таймст бичсэнээр жолооны хүрдний ард хүн байсан боловч машин өөрийгөө жолоодох горим дээр байсан аж. Яг осол болсон цаг нь хараахан тодорхой болоогүй бөгөөд Uber компани энэ хэргийн дараа өөрийгөө жолоодох автомашины туршилтуудаа түр хугацаанд зогсоосон байна.
Өөрийгөө жолооддог автомашинуудын хувьд үндсэн зорилго нь энгийн жолоочоос илүү аюулгүй байх явдал юм. Гэвч өчигдөр анх удаа өөрийгөө жолооддог автомашинаас болж хүний амь хохирсон хэрэг гарлаа.
Эх сурвалж: TheNewYorkTimes