Хөл бөмбөгийн ДАШТ дуусаад нэг хонож байна. Дөрвөн жилд нэг удаа болдог энэ тэмцээн зөвхөн хөл бөмбөгчдийн амьдралыг орвонгоор нь өөрчлөөд зогсдоггүй аж.
Ямар нэг уралдаан тэмцээнийг телевизээр шууд дамжуулах явцад үзэгчдийн дунд суух сайхан бүсгүйчүүлийг найруулагч, зураглаачид сонгон үзүүлэх нь элбэг.
2014 оны ДАШТ-д Колумб-Брaзилийн шигшээ багууд учраа таарчээ. Энэ тэмцээнийг үзэхээр Бразилд ирсэн Наталиа Бетанкуртыг зураглаачид дурандаа онилон, хэдхэн секундын турш түүнийг харуулаад өнгөрчээ. Мөн түүний зургийг дуучин Рианна “Колумбын чихэр” гэсэн тайлбартай жиргэсэн нь цахим орчинд тархсан байжээ.
Наталиа энэ бүхнийг нутагтаа ирсний дараа л мэджээ. Найз залуутайгаа барилгын материалын дэлгүүр ажиллуулдаг байсан тэрээр гэрэл зурагчдын урилгад дарагдан, зураг нь сэтгүүлийн нүүрэнд хэвлэгдэх болжээ. Мөн загвар өмсөх болж, телевизийн шоунуудад оролцох болсон байна. ДАШТ 2014 түүний амьдралыг ихээхэн өөрчилсөн юм.
Харин энэ удаагийн ДАШТ-ий үеэр Дэлхийн хөл бөмбөгийн холбооноос зурагчид, зураглаач нарт хандан, залуу бүсгүйчүүдийг ойроос, онцолж харуулахгүй байхыг хүсжээ. Энэ нь хүйсээр ялгаварлан гадуурхалтаас урьдчилан сэргийлэх зорилготой.
Гэрэл зургийн Getty Images агентлаг “ДАШТ 2018-ын хамгийн халуун хөгжөөн дэмжигчид” гэсэн гарчигтай, цомог бэлтгээд байсан юм. Удалгүй тэд цахим хуудаснаасаа дээрх зургуудыг устгаад редакторын буруу шийдвэрийн улмаас алдаа гаргасандаа уучлал гуйжээ.
Эх сурвалж: bbc.co.uk