Хөлбөмбөгийн ДАШТ-ий финалын шатны аваргын төлөөх Франц-Хорватын шигшээ багуудын тоглолтын үеэр талбайд дүрэмт хувцастай дөрвөн бүсгүй гүйн гарч ирж, тоглолтыг зогсооход хүргэсэн билээ.
Тэгвэл энэхүү эсэргүүцлийн арга хэмжээг Оросын Пусси Райот хамтлагийнхан зохион байгуулснаа мэдэгджээ.
Тэд энэхүү үйлдлээрээ ОХУ дахь улс төрийн шударга бус байдалд олон нийтийн анхаарлыг хандуулах зорилготой байсан гэнэ.
Москва хотын Лужники цэнгэлдэхэд болж байсан финалын тоглолтын хоёрдугаар хагас эхлээд удаагүй байхад цагдаагийн дүрэмт хувцас өмссөн 4 бүсгүй талбай дээр гүйж гарч ирсэн юм. Хамгаалалтын албаныхан шуурхай ажиллаж бүсгүйчүүдийг талбайгаас гаргахаас өмнө бүсгүйчүүдийн нэг нь Францын шигшээ багийн залуу од 19 настай Мбаппетэй гараа цохилцож амжжээ.
Твиттер болон Фэйсбүүкд тавьсан мэдэгдэлдээ Оросын панк рок Пусси Райот хамтлагийнхан улс төрийн хоригдлуудыг суллах, сөрөг хүчнийхнийг болон нийгмийн сүлжээнд үзэл бодлоо илэрхийлсэн иргэдийг баривчлахаа зогсоохыг шаардсан байна.
Зургаан жилийн өмнө тус хамтлагийн 3 гишүүнд танхайрсан хэргээр шүүхээс 2 жилийн ял оноож байсан билээ. Тэд В.Путиныг эсэргүүцэж, Христийн сүмд өөрсдийн зохиосон дуугаа дуулсан юм.
Пусси Райот хамтлагийнхан ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин болон түүний засгийн газарт шүүмжлэлтэй хандаж, төрийн дээд хэмжээний уулзалт, арга хэмжээ зэргийн үеэр эсэргүүцлийн хөдөлгөөн зохион байгуулдгаараа алдартай билээ.