Өчигдөр Кремльд хөлбөмбөгийн ДАШТ зохион байгуулах эрхийг шилжүүлэх ёслолын үйл ажиллагаа боллоо.
Уг ёслолд ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Катарын Эмир Тамим Бен Хамад Аль Тани болон Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино нар оролцсон юм.
ОХУ-ын төрийн тэргүүн 2018 оны хөлбөмбөгийн ДАШТ-ий бэлгэ тэмдэгтэй бөмбөгийг Катарын Эмирт гардуулжээ.
2022 оны хөлбөмбөгийн ДАШТ Катарт 2022 оны 11-р сарын 21-ээс 12-р сарын 18-ны хооронд болж өнгөрөх юм.
Ёслолын үеэр ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, “ОХУ-д болж буй хөлбөмбөгийн ДАШТ өндөрлөж байна. Энэхүү гайхалтай спортод хайртай хүмүүсийн төлөө хийсэн бүхнээрээ бид бахархаж байна. Бид бүгдэд хөлбөмбөг, хөлбөмбөгийн ертөнц, дэлхийн өнцөг булан бүрээс ирсэн хөгжөөн дэмжигчидтэй хамт байх маш таатай байлаа.
Манай Катарын найзууд 2022 оны хөлбөмбөгийн ДАШТ-ийг мөн л өндөр түвшинд зохион байгуулна гэдэгт итгэлтэй байна. Мэдээж бид ДАШТ зохион байгуулсан туршлагаасаа Катар дахь найзуудтайгаа хуваалцахад бэлэн байна. Хүмүүсийг, улс орнуудыг болон тив дэлхийг нэгтгэх хөлбөмбөгийн гайхалтай хүмүүнлэг зорилтыг биелүүлэхийн тулд чадах бүхнээ хийнэ. Баярлалаа.” хэмээн мэдэгджээ.
Олон улсын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Жианни Инфантино ОХУ-д мэдэрсэн эрч хүч, эерэг хандлагыг 4 жилийн дараа Катарт дахин мэдэрнэ гэдэгтээ итгэлтэй байна хэмээн энэ удаагийн ДАШТ-ийг зохион байгуулсан ОХУ-д хайртай болсон талаараа орос хэлээр хэлээд амжсан юм.
Катарын Эмир Тамим Бен Хамад Аль Тани, “Эрхэм Ерөнхийлөгч В.Путин болон Оросын ард түмэнд хамгийн түрүүнд ДАШТ-ийг гайхалтай сайхан зохион байгуулсанд баяр хүргэе. 2022 оны ДАШТ-ийг өөрийн эх орондоо зохион байгуулах нь бидний хувьд маш чухал үйл явдал билээ. 2010 онд энэхүү арга хэмжээг зохион байгуулах эрхээ авч байснаа санаж байна. Энэ бол бүх арабуудын хувьд маш том баяр юм. Манай хөлбөмбөгийн шигшээ баг Оросын шигшээ багийн амжилтыг давтаасай эсвэл бүр тэрнээс илүү амжилтыг үзүүлээсэй гэж хүсч байна. Бид хичээх болно” хэмээн онцолжээ.