Хөлбөмбөгийн их баяр наадам буюу ДАШТ бүтэн нэг сарын турш ОХУ-ын 11 хотын 12 цэнгэлдэх хүрээлэнд амжилттай зохион байгуулагдаж, өндөрлөлөө.
1930 оноос хойш 4 жилд нэг удаа зохион байгуулах болсон энэхүү нэр хүндтэй тэмцээн 21 дэх удаагаа зохион байгуулагдаж буй бөгөөд дэлхийн хамгийн том гүрнүүдийн нэг ОХУ анх удаагаа тэмцээнийг зохион байгуулсан юм.
Францын шигшээ баг шөвгийн 16-д Аргентин, шөвгийн наймд Уругвай, харин хагас шигшээ шатанд Бельгийн шигшээ багуудыг тус тус буулган авснаар шигшээ тоглолтод шалгарсан
Өнгөрсөн сарын 14-ний өдөр нээлтээ хийсэн тэмцээнд таван тивийн шилдэг 32 улс “Алтан дагины” төлөө нэг сарын турш өрсөлдөж, Францын шигшээ баг түүхэндээ хоёр дахь удаагаа, мөн 20 жилийн дараа дахин ДЭЛХИЙН АВАРГЫН алдрыг хүртсэн юм.
ОХУ-д анх удаагаа гэх тодотголтой энэхүү тэмцээн тун сонирхолтой болж тэмцээний эхний өдрөөс эхлэн дуулиан шуугианаар дүүрэн байсныг дурьдахгүй байхын аргагүй. Зохион байгуулагч ОХУ-ын шигшээ баг эхний өдрөөс эхлэн шуугиан тарьж улмаар түүхэндээ байгаагүй өндөр амжилт буюу шөвгийн 8 хүртэл өрсөлдсөнөөс эхлээд хэсгийн шатнаас цомыг хамгаалагч Германы шигшээ баг хасагдсан гэх мэт олон сонирхолтой үйл явдал энэ удаагийн ДАШТ-д тохиосон юм.
Тэмцээний хэсгийн шатнаас эхлээд ямар их нөөц бололцоотой гэдгээ харуулж байсан Францын шигшээ баг шөвгийн 16-д Аргентин, шөвгийн наймд Уругвай, харин хагас шигшээ шатанд Бельгийн шигшээ багуудыг тус тус буулган авснаар шигшээ тоглолтод шалгарсан бол “Ардын баатар” Хорватын шигшээ баг хэсгийн шатнаас эхлэн олон хүнд давааг туулан шигшээ тоглолтод шалгарсан юм.
Шигшээ багаа түүхэнд байгаагүй энэ өндөр амжилт үзүүлэхэд багийн ахлагч Лука Модрич гавьяаг дурдахгүй байхын аргагүй. Тэрээр шигшээ багийнхаа уураг тархи болж зөв удирдан зохион байгуулснаараа энэ удаагийн тэмцээний шилдэг тоглогчийн шагналыг хүртсэн юм. Харин аваргын цом хүртсэн Францын шигшээ багаас нэгэн тоглогч гялалзан дэлхий нийтэд өөрийгөө батлан харуулсан нь 19 настай Килиан Мбаппэ байв.
Тэрээр хэсгийн шатнаас эхлэн гоолдож эхэлсэн бөгөөд шөвгийн 16-д Аргентиний эсрэг тоглолтод ур чадвараа бүрэн дүүрэн харуулж 2 гоол оруулан багаа шөвгийн наймд хөтөлсөн юм. Дэндүү ахадсан гэмээр шигшээ багийнхаа 10 дугаарыг нуруундаа залсан тэрээр зүгээр ч нэг энэ дугаарыг зүүгээгүй гэдгээ дахин нэг удаа харуулж шигшээ тоглолтод багийнхаа 4 дэх буюу бүхнийг шийдсэн гоолоо оруулж ДАШТ-ий шигшээ тоглолтод хамгийн залуудаа гоол оруулсан тоглогчоор домогт хөлбөмбөгч Пэлэгийн дараагаар бичигдэх болсон юм.
Улмаар Килиан Мбаппэ энэ удаагийн тэмцээний шилдэг залуу тоглогчийн шагналыг эргэлзээгүй хүртсэн юм. Харин тэмцээний хамгийн нэр хүндтэй шагналуудын нэг болох мэргэн буучын шагналыг Английн гоолын машин Харри Кэйн 6 гоолтой хүртсэн бөгөөд Гурван Арслангуудаас ДАШТ-ий алтан шаахайн шагналыг хамгийн сүүлд тэртээ 32 жилийн өмнө Гарри Линекер хүртэж байв.
Харин шилдэг хаалгачийн шагналыг хүрэл медалийн эзэн Бельгийн шигшээ багийн хаалгач Тибуа Куртуа сарын турш шилдэг нь байж хүртсэн билээ.
Мөн тэмцээний турш 64 тоглолтод нийт 169 гоол орсон нь нэг тоглолтод дунджаар 2.64 гоол орж буй өндөр үзүүлэлт гарсан юм. 11 хотын 12 цэнгэлдэхэд зохион байгуулагдсан 64 тоглолтыг нэг сарын турш нийт 3,031,768 үзэгч үзэж сонирхсон нь мөн л өндөр үзүүлэлт.
Ярих, дурсах зүйлс дундрашгүй ОХУ-д зохион байгуулагдсан 21 дэх удаагийн ДАШТ ийнхүү өндөрлөж байна. Харин 22 дахь удаагийн ДАШТ Ази тивд хүрэлцэн ирж, Катарт зохион байгуулагдах юм.
Л.Анхбаяр