Хөлбөмбөгийн ДАШТ-д оролцож буй 32 баг Дэлхийн аварга болж, алтан дагинын эзэн болохоор 4 жил тутам өрсөлддөг.
Тэгвэл алдар нэрээс гадна оролцож буй багуудыг Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шагналын журмаар чамгүй их мөнгөөр шагнадаг ба хожигдсон нэг нь ч хоосон хоцордоггүй аж.
Өнгөрсөн жилийн 10-р сард Олон улсын хөлбөмбөгийн холбооноос 2018 оны ДАШТ-ий шагналын сан нийт 400 сая ам.доллар болсныг зарласан билээ.
Мбаппе тоглолт бүрээс авах 22 мянга гаруй ам.долларыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандивлана
ДАШТ-ий 32 багт багтаж, хэсгийн тоглолтод оролцох баг болгон 8 сая ам.доллар авах ба шигшээ баг хэсгээсээ гарч, шөвгийн 16, шөвгийн 8-д тэнцсэнээр тус тус нэмж 4 сая ам.долларын шагнал хүртэх аж. Ингээд шөвгийн 8-д тэнцсэн баг нийт 16 сая ам. долларын шагналын эзэн болох юм.
Багууд хэсэг болон шөвгийн тоглолтдоо ялагдсан ч шагналын мөнгөө авдаг аж. Хүрэл медалийн төлөө тоглох 2 багийн хожсон нь 24 сая ам. доллар харин хожигдсон нь 22 сая ам. долларын шагнал хүртэх аж.
Дэлхийн аварга болсон Францын шигшээ баг 38 сая ам.долларын шагнал хүртэх бол Хорватын баг 28 сая ам. долларын эзэн болох аж.
Түүнчлэн Олон улсын хөлбөмбөгийн холбооноос шагналын мөнгөн дээр нь тэмцээний зардал хэмээн 1.5 сая ам. доллар нэмж өгөх гэнэ. Багуудын шагналын мөнгийг ДАШТ дууссаны дараа тухайн улсын хөлбөмбөгийн холбоонд гардуулдаг аж.
Ингээд тухайн улсын хөлбөмбөгийн холбоо шагналын мөнгийг дасгалжуулагчид болон тоглогчдод хуваарилан өгдөг аж. Францын хөлбөмбөгийн холбооны Ерөнхийлөгч Ноэль Лё Грэтийн мэдэгдэж байгаагаар шигшээ багийн тоглогч бүр ДАШТ-ий үеэр олсон мөнгөнийхөө 30 хувийг буюу хамгийн багадаа 330 мянган ам.долларыг авах юм байна. Францын шигшээ багийн довтлогч, энэ удаагийн ДАШТ-ий шилдэг залуу тоглогч Килиан Мбаппе тоглолт бүрээс авах 22 мянга гаруй ам.долларыг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хандивлахаа мэдэгдсэн билээ.